Улс төр

Монгол, Солонгосын гамшгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа
БНСУ-ын Тэгү хотноо энэ оны тавдугаар сарын 28-31-нд зохион байгуулагдсан “Галын болон аюулгүй байдлын олон улсын үзэсгэлэн”-д Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцлоо.
2025-06-03

Монгол, Туркменистаны төрийн тэргүүнүүдийн уулзалт амжилттай өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын айлчлал амжилттай өндөрлөлөө. Тус айлчлал нь Туркменистанаас Монгол Улсад хийж буй төрийн тэргүүний анхны айлчлал байв.
2025-06-03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо
Улсын Их Хурлын 2025 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг өөрийн хүсэлтээр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд шинэ, 126 гишүүнтэй парламентын нөхцөлд засаглалын тогтвортой байдлын сорилт, түүхэн анхны тохиолдол болж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
2025-06-03

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийднэ
УИХ-ын нийт гишүүдийн олонхи буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл үзүүлсэнд тооцно. Дэмжсэн санал 64 хүрэхгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, 30 хоногийн дотор дараачийн Засгийн газрыг эмхлэн байгуулах хуультай.
2025-06-02

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг Байнгын хороо дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 2-нд хуралдаж, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөгүй хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт оруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-06-02

Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хүч, боловсролын салбарт тэлэхээр хэлэлцэв
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Старбэк Кристэнсэнээс Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа.
2025-06-02

Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийн хялбаршуулалтын форум Улаанбаатарт болно
Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) хамтран “Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум”-ыг энэ оны долоодугаар сарын 7-8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Уг арга хэмжээ нь Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралтын батлагдсаны 75 жилийн ой, Монгол Улсад иргэний нисэх хүчин байгуулагдсаны 100 жилийн ойтой давхацаж буйгаараа онцлогтой.
2025-06-02

Монгол, АНУ агаараас аврах ажиллагааны хамтарсан сургалт зохион байгуулна
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар АНУ-ын Номхон далайн нэмэлт хүчний бүлгийн удирдагч, хошууч Римрот тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд талууд 2025 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн “Агаараас аврах ажиллагааны дадлага сургалт”-ын талаар санал солилцов.
2025-06-02

Жуулчны визийг зөрчин ажил эрхэлсэн Хятадын 18 иргэнийг албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлснээр, жуулчны визээр буюу К2 ангиллаар Монгол Улсад нэвтэрсэн БНХАУ-ын 18 иргэн хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлэн, албадан гаргаж, дахин нэвтрэх эрхийг гурван жилээр хязгаарлажээ.
2025-06-02

Л.Оюун-Эрдэнэ: Бүх асуултад илэн далангуй, чин сэтгэлээсээ хариулахад бэлэн байна
Хамтарсан Засгийн газарт ажилласан журмын нөхөд, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууддаа талархал илэрхийлье. Цаг хугацаа өнгөрнө, түүх үлдэнэ.
2025-06-02

АН-ын найман сайд огцрох өргөдлөө өгчээ
Л.Гантөмөр: Одоогоор найман сайд огцрох өргөдлөө өгсөн, МАН-тай хамтарч ажиллах боломжгүй гэсэн. Гарсан шийдвэр бол энэ л байна.
2025-06-02

АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдыг оролцуулсангүй
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл нь хуульд нийцээгүй, Үндсэн хуулийн 44-р зүйлд заасан үндэслэл, шалгуурыг хангаагүй учир хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.
2025-06-02

Монгол, Туркменистан хоёр улсын төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тохиролцов
Монгол Улс болон Бүгд Найрамдах Туркменистан Улсын Ерөнхийлөгч нар хоёр улсын хоорондын 30 гаруй жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг хэлэлцэж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийг онцоллоо. Талууд хамтын ажиллагааг зөвхөн уламжлалт салбарт бус, шинэ боломж, хэрэгцээт чиглэлүүдэд тулгуурлан өргөжүүлэх зорилт тавьж байна.
2025-06-02

Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ шийдвэр гаргах шаардлагагүй
Итгэл хүлээлгэх асуудалд Ерөнхий сайдын орлогоо нотолж чадахгүй байгаа асуудал хамаарахгүй. Энэ бол ёс зүйн, магадгүй хуулийн хариуцлага хүлээх үр дагавартай, албан тушаалтны хувийн хариуцлагын асуудал. Улс төрийн нөхцөл байдал огт биш.
2025-06-02

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу?
Сайн бөх унаж явахдаа ч мэх хийдэг гэдэг шиг Ерөнхий сайд маань унаж явахдаа хүртэл манийгаа дахин "тонгорч" байна. Нүд цавчих хооронд нэг хулгай...
2025-06-02

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр /2025.06.02/ УИХ дахь намын бүлэг, байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг хүргэж байна.
2025-06-02

Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
2025-06-02

Төрийн ордонд Хүүхдийн өрөө нээгдэж, ажиллах эцэг эхчүүдэд ээлтэй орчин бүрдлээ
Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэж, 2025 оны тавдугаар сарын 31-нд анхны зочдоо хүлээн авлаа. Энэхүү өрөө нь бага насны хүүхэдтэй төрийн албан хаагч эцэг, эхчүүдэд зориулсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хүүхдээ түр байрлуулах нөхцөл бололцоог бүрдүүлж өгч буйгаараа онцлог юм.
2025-05-30

Ерөнхий сайд байхгүйг шүүмжилж, боловсролын салбарын бодит асуудлыг УИХ дээр хөндлөө
Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байгаа энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл цагт Шадар сайд С.Амарсайхан “Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд тэгш боломж бүрдүүлэх” талаар Ерөнхий сайдыг орлон мэдээлэл хийлээ.
2025-05-30

Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг гомдол гаргажээ
АТГ, хууль сахиулах байгууллагад итгэх ёстой. Маш харамсалтай байна. Хэнд хууль яаж үйлчилж байна вэ, харъя. Намайг орлогоо нотлох хоёр хоногийн хугацаа өгсөн. Тэгвэл Ерөнхий сайд орлогоо хэдэн сарын хугацаанд нотлох ёстой юм бэ?
2025-05-30
