Улс төр

Монгол, Австри эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхээр тохиролцлоо
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллийн төрийн айлчлалын хүрээнд Австрийн Холбооны эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Филип Гади тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд зочилж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар албан ёсны уулзалт хийлээ.
2025-05-27

Байгаль хамгааллын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлнэ
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Сангийн сайд Б.Жавхлан, Монголын Байгалийн өв сангийн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо нар байгаль хамгааллын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2025-05-27

ОУАЭА-тай хамтын ажиллагааны талаар санал солилцов
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 25-27-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апаро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2025-05-27

Х.Тэмүүжин: Засгийн газар огцорсон, баталгаажуулах процесс л дутуу байна
Эрх баригчид АН-ыг сөрөг хүчнээ хий гэж байгаа бол АН-ын 42 гишүүн цул байх ёстой. Нэг хүн шиг шийдвэрээ гаргадаг байх ёстой. Нийтийн ашиг сонирхлын төлөө дуугарадаг байх ёстой. Энэ зорилго руугаа зоригтой ажиллана.
2025-05-27

Л.Гантөмөр: Төр дамын наймаанаасаа салах хэрэгтэй байна
Зээлийн хүү буурах ганцхан нөхцөл байгаа, тэр бол инфляци буурах. Инфляцыг бууруулахын тулд төр өөрөө худалдан авалт дээрээ дамын наймаанаас салах хэрэгтэй. Үүнээс салаад хиймэл оюун ухаанд өгчих юм бол яваандаа үнэ буурна.
2025-05-27

"Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй" ном уншигчдын хүртээл болов
Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар, Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан нарын хамтын “Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал” бүтээлийг орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр “The State and Legal Traditions of Mongolia: An Historical Overview” нэрээр орчуулан олон улсын зах зээлд борлуулж эхэллээ.
2025-05-27

Нийтийн албанд нэр дэвшигч 649 иргэний ашиг сонирхлыг шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны тавдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд нийт 649 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгасан талаар мэдээллээ. Эдгээрээс 323 нэр дэвшигчийн мэдүүлгийг бүрэн хянан шийдвэрлэсэн бол үлдсэн 326 нэр дэвшигчийн мэдээлэл одоогоор шалгалтын шатандаа үргэлжилж байна.
2025-05-27

Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа
Шинэлэг технологи, уул уурхай, ашигт малтмал, шилдэг туршлагын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нар гарын үсэг зурав.
2025-05-27

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.05.27/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-05-27

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлтийг батлав
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжлээ.
2025-05-27

Австри улсын Ерөнхийлөгч гэргийн хамт "Чингис хаан" Үндэсний музейд зочлов
Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен тус музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөг үзэж сонирхсоны зэрэгцээ хүндэт зочны дэвтэрт гэргийн хамтаар сэтгэгдэл үлдээв.
2025-05-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ
Өнөөгийн нөхцөл байдалд бид дан ганцаар биш харин анд нөхөд, үзэл санаа нэгтэй түншүүдтэй хүч чармайлтаа нэгтгэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь нэн чухал байна. Гагцхүү хамтдаа байж, тухайлбал, худалдааны ойр дотно түншлэл, дипломат нягт харилцаа, бат бэх суурь үнэт зүйлс зэргээр хүчээ нэгтгэснээр бид илүү хүчирхэг байж чадна.
2025-05-26

E-Mongolia-гаар дамжуулан БОУАӨЯ-ны 99 үйлчилгээг цахимаар авах боломжтой
E-Mongolia системд одоогоор 88 байгууллагын 1264 үйлчилгээ байршсан хэдий ч иргэдийн мэдээллийн хүртээмжит байдал, танин мэдэхүйн байдал зэргээс шалтгаалан биечлэн очиж төрийн үйлчилгээг авах хандлага байсаар байсаар байна. Учир иймд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем, түүний үйлчилгээг иргэдэд сурталчлан таниулах, мэдээ мэдээллийг олон талт сувгаар түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх, уялдааг хангах тал дээр анхаарч төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг хариуцсан удирдлага, алба хаагчидтай хамтарсан уулзалтыг шат дараатай зохион байгуулж байна.
2025-05-26

Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан бол хариуцлагаа хүлээнэ гэж өөрөө хэлсэн
Шадар сайд, ХҮН-ын дарга Т.Доржханд цаг үеийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлого, хөрөнгийн асуудал, хамтарсан Засгийн газрын эргэлзээт ирээдүй, улс төрийн зарчмын хандлагын талаар нээлттэй өгүүллээ.
2025-05-26

Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангахад анхаарч байна
Монгол Ардын Нам (МАН)-ын Бага хурлаас Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан талаар мэдээлэл гарсан ч, өнөөдрийн байдлаар уг шийдвэрийг Ардчилсан нам (АН)-д албан ёсоор хүргүүлээгүй байгаа юм.
2025-05-26

Ц.Туваан: Шатахууны үнийн өсөлтөд төрөөс шууд оролцох боломж хязгаарлагдмал
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн зарим шатахуун түгээх станцуудад АИ-92 шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.
2025-05-26

Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай уралдаж байна
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хамтарсан Засгийн газрын асуудал, Ерөнхий сайдын огцрох магадлал, төрийн ажлын саатал, улс төр дэх хариуцлагагүй байдал зэрэг сэдвийг онцолж, нээлттэй шүүмжилсэн юм.
2025-05-26

Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг гадагш гарч байна
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал цахим мөрийтэй тоглоомын сөрөг нөлөө, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр энэ төрлийн үйл ажиллагаа Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдралд ихээхэн хохирол учруулж буйг онцолж, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох шинэ хууль хэрэгжиж эхэлж байгааг мэдэгдэв.
2025-05-26

Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудлаа хурдан шийдэх ёстой
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох эсэх, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эсэх асуудал улс төрийн төв тайзан дээр яригдаж эхэллээ. Монгол Ардын Намын Бага хурлаас Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан тухай мэдээлэл цацагдсан ч, уг шийдвэрийг УИХ-д албан ёсоор оруулж ирээгүй байгаа нь тодорхой бус байдал үүсгээд байна.
2025-05-26

Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин зарлалаа
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр одоогийн байдлаар ашиглагдаж байгаа хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг төрийн мэдэлд авах зорилгоор 17 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан бөгөөд энэ хүрээнд Эрүүл мэндийн яам тендерийн сонгон шалгаруулалтыг зарласан тухай хэлэв.
2025-05-26
