x

УИХ-ын Чуулган: Хот байгуулалт, хууль тогтоомжийн төслүүд болон Төрийн албаны зөвлөлийн гишүүний томилгоог хэлэлцлээ

Өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 19-ний Пүрэв гарагт 10:00 цагт Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж, санал хураалт явууллаа.


Хот байгуулалтын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэв

Хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүллээ. Энэхүү хэлэлцүүлгийг 6-р сарын 13-ны хуралдаанаар эхлүүлж, хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон УИХ-ын 75 гишүүний 54.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжлэв

Дараа нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын санаачлан өргөн мэдүүлсэн эдгээр төслүүдийн хэлэлцүүлгийг 6-р сарын 13-ны өдөр эхлүүлсэн бөгөөд гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.


Чуулганы дэгийг мөрдөх чухалчлав

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж ажиллахыг хүссэн юм. Тэрбээр таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент учраас гишүүдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах үүднээс хуралдааны дэгийг уян хатан байдлаар хэрэгжүүлж буйгаа хэлсэн. "Улсын Их Хурлын гишүүд бид холбогдох хуулиа сахиж, хуралдааны дэгээ мөрдөж ажиллах ёстой. Бид хууль тогтоох үйл ажиллагаагаа эмх цэгцтэй, зарчимтай, нээлттэй, ил тод явуулж чадвал олон нийт сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэнэ. Ийм учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж, ажиллана" гэж тэрбээр мэдэгдлээ. Үүний хамт Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаандаа хариуцлагатай оролцож, хүндэтгэлтэй хандахыг сануулсан байна.


Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг хэлэлцэв

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлсэн Л.Золзаяагийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай бөгөөд Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байжээ. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй. Тэрбээр 2021 оноос хойш үндэсний аюулгүй байдал, гадаад харилцааны чиглэлээр ажилласан төрийн албаны туршлагатай тул Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан. Байнгын хороо энэ асуудлыг 6-р сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс байгуулагдан ажиллаж, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нар хамгийн өндөр оноо авч нэр дэвшсэн болохыг танилцууллаа. Нэр дэвшигчийн сонсголыг 6-р сарын 17-нд зохион байгуулж, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг томилсон байна.

Л.Золзаяа, Б.Төгсцэнгэл, Ц.Амартөгс нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг ч гишүүдийн олонх дэмжжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Л.Золзаяа, Б.Төгсцэнгэл, Ц.Амартөгс нараас томилогдсон тохиолдолд төрийн албанд ямар шинэчлэл хийх, бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг дахь төрийн албыг чадавхжуулах зэрэг асуудлаар санал, байр суурийг нь сонсож, дэлгэрэнгүй хариулт авлаа. Гишүүд төрийн албаны ангилал, нэр томьёог оновчтой болгох, эрх зүйн орчныг шинэчлэх, чиг үүргийн давхардлыг цэгцлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэгт анхаарахыг нэр дэвшигчдэд захиж байв.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар УИХ-ын дарга мэдэгдэж, үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top