x

Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал 2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын төслийн талаар харилцан санал солилцов.

Сайд Б.Дэлгэрсайхан, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагааг амжилттай зохион байгуулж, улмаар барилгын гэрээг албан ёсоор баталгаажуулах хүртэл Элчин сайд болон ЭСЯ-ны зүгээс үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийллээ.

Мөн энэ сарын 24-нд Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нүүрс тээвэрлэх нээлтийн ажиллагаа болох гэж буйтай холбогдуулан Элчин сайд Шэнь Миньжуаньд албан ёсны урилга гардуулан өгсөн байна.

Элчин сайд Шэнь Миньжуань уулзалтын үеэр, “Таныг шинэ Засгийн газарт сайдаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад баяр хүргэе. 2014 онд хоёр улсын төрийн тэргүүн нарын баталсан иж бүрэн стратегийн түншлэлийн хамтарсан тунхаг бодит ажил болон хэрэгжиж эхэлсэн нь харилцааны ахиц дэвшлийн илрэл юм” хэмээн онцоллоо.

Түүнчлэн, Шивээхүрэн–Сэхээ, Ханги–Мандал, Бичигт–Зүүнхатавч зэрэг бусад хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудлыг ч дэмжин ажиллах бэлэн байдлаа илэрхийлсэн байна.

Монгол Улсын зүгээс боомтын дэд бүтцийг хөгжүүлэхдээ ачааны урсгалыг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг өргөжүүлэх зорилтыг давхар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Уулзалтын төгсгөлд, Элчин сайд Шэнь Миньжуань Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтийн ажиллагаанд биечлэн оролцохоо илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top