x

Н.Номтойбаяр: Урвагчидтай мөр зэрэгцэн суухгүй

Ардчилсан намыг Хамтарсан Засгийн газраас гаргах МАН-ын Бага хурлын шийдвэр гарч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ дахь цөөнхийн төлөөлөл болох ХҮН, ИЗНН болон "Үндэсний эвсэл"-д Засгийн газарт хамтрах санал тавьсан. ХҮН болон ИЗНН Ерөнхий сайдын саналыг хүлээн авч ХҮН хоёр, ИЗНН нэг сайдын "шагнал" хүртсэн бол "Үндэсний эвсэл" Засгийн газарт орохоос татгалзсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өгчээ.

-Ерөнхий сайд танхимаа байгуулахын өмнө танай эвсэлд хамтрах санал тавьж, танд Шадар сайдын албан тушаал санал болгосон ч татгалзлаа. Татгалзсан шалтгаан юу байв?

-Мэдээж олон талын шалтгаан, асуудлууд бий. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар УИХ-д суудалтай Үндэсний эвслийн хамт олонтой Засгийн газрыг хамтран байгуулъя гэдэг албан бичиг ирүүлсэн, үүний дагуу уулзалт болсон.

Нэгдүгээрт, шинэ Ерөнхий сайд улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд зөв оновчтой гарц шийдэл эрэлхийлж,  ажиллая гэж сэтгэл шулуудсан нь таалагдсан.  Эдийн засаг,  нийгмийн хүрээнд хэд, хэдэн асуудал хөндсөн, илэрхийлсэн байр суурь нь зөв оновчтой гарц шийдлийг гаргасан байсан. Товчхондоо энэ хүн Ерөнхий сайдаар ажиллаж чадах юм байна гэсэн сэтгэл төрсөн. Гэсэн хэдий ч хамтарч ажиллах саналаас татгалзахад хэд хэдэн шалтгаан бий.

Шадар сайдын хэмжээнд хамтарч ажиллая гэж санал тавьсан. Миний мэддэг, хийж чадах, гараас бодитой ажлын үр дүн гарах тодорхой хэдэн чиглэл байдаг.  Хараахан энэнтэй чиг үүргийн хувьд нийцээгүй.

Би ямар ч тохиолдолд  нэг сайдын сэтэр авахын тулд сайд л болж байвал юу ч хийсэн яах вэ гэж гүйж явдаг хямдхан улстөрч биш гэдгээ хэлчих нь зүйтэй байх. Ажил үүргийн хүрээнд тодорхой асуудал хариуцлаа гэхэд үр дүн гарах ёстой.

Хоёрт нь, Г.Занданшатар Ерөнхий сайд маань УИХ-ын гишүүн биш, улс төрийн эрх мэдэл байхгүй. Зүйрлэж хэлэх юм бол улс төрийн эрх мэдэл байхгүй Ж.Эрдэнэбатын кабиентад би ажиллаж байсан. Үнэнийг хэлэхэд, Засгийн газрын тэргүүнд улс төрийн эрх мэдэл байхгүй байгаа нь ажил урагшлуулахад маш хүндрэлтэй байдаг.  Монголд өнөөдөр улс төр төдийлөн хөгжиж,  ёс зүйн хэм хэмжээ, сахилга бат, үүрэг хариуцлагын хувьд бусад хөгжилтэй улс орны улстөрчидтэй харьцуулахад хол хоцрогдолтой явж байгаа.  Ерөнхий сайд Г.Зандашатарт улс төрийн эрх мэдэл одоогоор алга. Засгийн газрын бүрэлдэхүүн бол надад байгаа мэдрэмжээр өөрийнх нь хүсэн хүлээсэн кабинет биш, өөрөөс нь та бүхэн асуугаарай.  Эрх мэдэлгүйн зовлон тэр л дээ. Янз бүрийн бүлэглэлийн шахаас, МАН-ын Удирдах зөвлөлийн бодлого гэх мэтчлэн Засгийн газрын тодорхой нэр бүхий гишүүд яах аргагүй тиймэрхүү байдлаар томилогдлоо. Тэр нь надад таалагдаагүй.

Кабинетын зарчим гэдэг бол тодорхой чиг үүрэг байгаа хэдий ч бусадтайгаа бүгдтэй нь хүйн холбоотой ажилладаг зарчимтай.  Энэ мэтчлэн миний тавих шаардлагад 100 хувь нийцээгүй учраас бусдад боломж олгох үүднээс  хамтрахаас татгалзах шийдвэр гаргасан.

Нөгөө талдаа, хэвлэлээр яваад байгаа бодит бус мэдээлэлд залруулга хийх нь зөв байх. С.Амарсайхан Шадар сайдын зүгээс үүрэгт Шадар сайдын албаа надад өгье гэдэг санал тавьсан. Үүнээс би татгалзсан. Яагаад гэвэл Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд стандарт гээд маш чухал зүйл бий.  Монгол Улсад өнөөдөр 6700 орчим стандарт мөрдөгддөг ч 80 орчим хувь нь 1970, 1980-аад оны үед батлагдсан, хоцрогдсон. Томоохон аж үйлдвэрийн гол бодлого стандарт байдаг. Энэ эрх зүйн орчноо та өөрөө шинэчил.  Хөдөө аж ахуй эрхлэгчдийн хоршоо  эрхлэх асуудалд нь байдаг. Ний нуугүй хэлэхэд энийг би бас төдийлөн сайн мэддэг хүн биш. Би бол үндэсний аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэл чиглэлийн хүн. Тэгэхээр  та өөрөө энэ ажлаа хийгээд явсан нь Монголын төрд дэмтэй гэдэг хариуг би өгсөн.  Тийм учраас  томилогдсон томилогдоогүй, олон хүний нэр төрд битгий бүдүүлгээр халдаач ээ гэдгийг хэлмээр байна.

-МАК нь Нарийнсухайтын ордыг улсад өгөхгүй гэдэг байр суурийг илэрхийлжээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудал нөлөөлсөн үү?

-Бүх юм хууль номынхоо дагуу л явна. Тайлбар нь бичигдсэн байгаа. Би энд МАК компанийн ажлыг хийгээгүй, УИХ-ын гишүүний ажил хийж байна. Би хувийн эрх ашгийг, хувийнхаа амбицыг тэргүүнд тавьдаг хүн биш. Шадар сайдын албаас татгалзах хүн надаас өөр байхгүй гэдийг баталгаатай хэлье. Миний хүмүүжил баримталдаг зарчим энэ. Би маш олон жил улс төрд явж байна. Энэ хугацаанд би хэзээ ч сайдын албан тушаал гарахаар хурд хийгээд ордон дотор гүйж байгаагүй, хаана ч даргын үүд сахиад сууж байгаагүй.  Цаашдаа ч ийм юм байхгүй.

-Шинэ Засгийн газар 2025 оны төсвийн тодотголыг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх болж байна, энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-д Монгол Улсын 2025 оны төсөв анх өргөн баригдахад л Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын гишүүд 5 их наядыг хасах боломжтой гэж тодорхой тооцоо судалгаанд үндэслэж байр сууриа илэрхийлж байсан. Хориг тавигдаж, асуудал үүссэнээр төсвийн зардлаас 2.2 их наяд төгрөг л хассан. Одоо тодотголоор 2.3 их наяд төгрөгийн хасалт буюу хэмнэлт хийхээр орж ирж байна.  Үндсэндээ нийлээд 4.5 их наядын хэмнэлт гэдэг нь анхнаасаа 5 их наядын асуудлыг хөндсөн нь зөв зүйтэй гэдэг нь батлагдаж байгаа.

Дээр нь ноднин л 2025 оны төсөв хэлэлцэж байхад “нүүрсний үнэ өсөхгүй, шат дараалалтай буурна.  Сангийн сайд Б.Жавхлан холыг харж чадахгүй байна. Хямралыг харж чадахгүй байна шүү” гээд хэлээд байхад үг сонсоогүйн гор одоо гарч байна.

-Өмнөх Засгийн газрын танхимаас хэд, хэдэн сайд улирлаа. УИХ-ын зарим гишүүд ажлынх нь үр дүнг сонсох ёстой байсан гэдэг асуудлыг хөндсөн. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгдүгээрт, улстөрч хүний баримтлах бичигдээгүй ёс зүй, сахилга бат, зарчим гэж байдаг. Тэр тусмаа өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан, байж байхдаа Засгийн газрын тэргүүнээ зайлуулахын төлөө ар хударгаар нь ажилласан, Исмэл тайжидсан гэх юм уу, Түгжилдсэн гэх юм уу. Энэ бол хувь хүн гэхээс илүү улстөрч хүнд байж боломгүй ёс зүйгүй зарчимгүй л асуудал. Зөрчилдөөнтэй бол өөрөө өргөдлөө өгөөд Засгийн газраасаа гараад би таныг дэмжиж ажиллаж чадахгүй нь, учир шалтгаан нь ийм байна гээд ил тод ажилласан бол хүндэтгэлтэй хандана.

Гэтэл  ямар ч сайд ийм үйлдэл гаргаагүй. Нүүрэн дээр нь болохоор хамгаалалгүй яах вэ, дэмжилгүй яах вэ гэж ярих атлаа ар хударгаар нь Түгжилдэж явсан нөхдүүд. Мэдээж энэ бол миний хувьд засагт төдийлөн хөөцөлдөж дурлаж ороогүй шалтгаан мөн үү гэвэл мөн. Эцсийн дүндээ урвагчтай мөр зэрэгцэн сууна гэдэг хэцүү. Би чинь тагнуулын офицер хүн. Хэнтэй тагнуулд хамт явах вэ гэдгээ долоо битгий хэл 70 хэмжиж шийддэг л зарчимтай.

Хоёрт нь, үнэхээр энэ ёс зүйгүй хувь хүн болон улстөрчид тавигдах шаардлагыг орхиё гэж бодъё. Үнэхээр чадалтай байсан уу, үнэхээр сайн ажилласан уу гэвэл би бол үгүй гэж дүгнэнэ. Гэтэл бохир улс төрийнх нь шахаа шантааж гэх юм уу, ний нуугүй хэлэхэд Г.Занданшатар Ерөнхий сайдыг би үнэндээ маш их өрөвдсөн.  Өөрөө ч Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүний зураглалд сэтгэл хангалуун биш байгаа гэдгийг би уулзаж учирч, үгийг нь сонссон хүний хувьд хэлнэ.

Цаашдаа ямар зарчим баримтлах вэ гэхээр Засгийн газрын зүгээс оруулж ирж байгаа зөв зүйтэй бодлогыг хоёр гараа өргөөд дэмжиж ажиллана. Буруу зүйл орж ирэх юм бол үг ч хурц байна, нүд ч хурц байна, үйлдэл ч хурц байна.  Өөр юу ярих вэ, угаасаа тийм л зарчим барьдаг,  түүгээрээ явна. Өмнөх Засгийн газрын алдаатай бодлого ч бий, оносон томоохон бодлого ч бий.  Алдааг нь давтахгүй байх, оносон бодлогыг нь үргэлжлүүлээд аваад яваасай. Шинэ Засгийн газрын ажилд амжилт  хүсэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ганаа (66.181.185.9)
    Энэ нохойн гэр бүл стратегийн ордыг маань яаж өөрсөддөө дарж хадгалах уу л гэж байгаа биз дээ, новшнууд
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • Хотын иргэн улныхан (122.201.31.248)
    Энэ засаг ажил нь сайн явахгүй намар өвөлтэй золгоно. Уг нь эхлээд эдийн засгийг уналтад оруулж валютын ханшийг алдсан Жавхлан, эрчим хүчийг илт дампууруулж үнэ үндэслэлгүй нэмж ард олныг санхүүгийн дарамтад оруулж станц дэлбэлсэн Чойжилсүрэн, яам яам хэсэж хувийн тоглолт хийж салбар бүрт чанаргүй шахаа хийлэг Бямбацогт огт хэрэг олон шадар сайд бүтцийн өөрчлөлт хийж чадаагүй үрэлгэн ЗГ хол явахгүй байх. Татвар өндөр Нийслэл гэө бөөн авилгалд идэгдэж мөнгөөр туйлж хов базаж цаг нөхцөөгсдийн цугларалт болсон газар.
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 20 цаг 22 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 20 цаг 24 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 20 цаг 25 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 20 цаг 26 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 20 цаг 28 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 20 цаг 29 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 20 цаг 31 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 31 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 20 цаг 33 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ Өчигдөр 13 цаг 44 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр 13 цаг 44 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа Өчигдөр 13 цаг 42 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав Өчигдөр 11 цаг 42 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна Өчигдөр 11 цаг 41 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ Өчигдөр 11 цаг 39 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа Өчигдөр 11 цаг 37 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм Өчигдөр 11 цаг 00 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ Өчигдөр 09 цаг 13 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа Өчигдөр 09 цаг 11 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top