x

Гэр бүл, нийгмийн хамгааллын салбарын 2024 оны санхүүгийн тайланд аудит хийжээ

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээ танилцуулсан байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай” дүгнэлт өгч, харьяа 102 байгууллагад “өөрчлөлтгүй”, 34 байгууллагад “хязгаарлалттай”, хоёр байгууллагад “сөрөг” дүгнэлт өгсөн бол нэг байгууллагын тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 141.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд үүнээс 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 62 төлбөрийн акт тогтоож, 105.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох тухай 62 албан шаардлага, 2.8 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох есөн албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн 32.2 тэрбум төгрөгийн зөрчлийг дахин гаргахгүй байх зорилгоор 207 зөвлөмж өгч, 0.2 тэрбум төгрөгийн гурван зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргажээ. Аудитын явцад нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 95.5 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 0.1 тэрбум төгрөгийн алдааг засах зөвлөмж өгсөн байна.

Нийцлийн аудитын хүрээнд нийт 253.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 232.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох тухай 56 албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох есөн албан шаардлага хүргүүлсэн бөгөөд алдаа, зөрчлийг дахин гаргахгүй байхаар 18.9 тэрбум төгрөгт холбогдох 105 зөвлөмж өгчээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 134 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2024 онд 48.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 43 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталснаас одоогоор 61 хувийн санхүүжилтийг олгосон байна.

Аудиторын тайлбарласнаар, дүгнэлт өгөхөөс татгалзсан тайлан гэдэг нь аудитын ажлын цар хүрээ хязгаарлагдаж, зарим мэдээлэлд бүрэн хяналт хийх боломж хангагдаагүй, эсвэл шаардлагатай нотлох баримт олдоогүй нөхцөлд гардаг бөгөөд энэ тохиолдолд аудитын байгууллага хангалттай үндэслэлээр дүгнэлт гаргаж чадаагүй гэж ойлгох хэрэгтэй. Харин “сөрөг” дүгнэлт авсан байгууллагын хувьд илэрсэн алдаа, тодорхой бус байдал нь санхүүгийн мэдээллийг буруу ойлгуулж, хэрэглэгчдэд алдаатай шийдвэр гаргах эрсдэл учруулахуйц ноцтой байгааг илэрхийлдэг болохыг Ерөнхий аудитор онцлон тайлбарлав.

Эх сурвалж: УИХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө 31 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа 32 мин "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ 33 мин О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна 55 мин Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! 1 цаг 6 мин ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна 1 цаг 59 мин "MongolZ" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнээс хасагдлаа 2 цаг 0 мин АТГ: Нийслэлийн 24 төслийг шалгаж, 2.6 их наядын гүйлгээг хязгаарлажээ 2 цаг 3 мин Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ 2 цаг 4 мин Сэлэнгэ аймагт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ 2 цаг 4 мин Уул уурхайн компаниудад хийсэн шалгалтаар 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрлийг түр зогсоов 2 цаг 5 мин З.Энхболдыг “гөрдөж” шүүн тасалсан нь шүүхийн нэр хүндэд халтай биш үү? 3 цаг 10 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ 3 цаг 56 мин Германд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн гаргах талаар хэлэлцлээ 3 цаг 57 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 3 цаг 59 мин Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ 16 цаг 57 мин Хүн худалдаалах, хар тамхины зэрэг 448 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 19 цаг 43 мин Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 19 цаг 47 мин Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 20 цаг 10 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ... Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт,... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог...
Top