x

Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдыг 2651-ээр бууруулна

Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголтой холбоотой хуулийн төслүүдийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэн, хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Үүнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүд багтаж байна.

Төсвийн тодотголын хүрээнд бүх шатны төрийн байгууллагын тэвчиж болох зардлыг хэмнэх бодлогыг баримталж, төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулах, төсвийн байгууллагуудын тээвэр шатахуун, дотоод албан томилолт, хичээл сургалт, үйлдвэрлэлийн зардал, өндөр дээд түвшний айлчлал болон хүлээн авалтаас бусад гадаад томилолтын зардал, зочин төлөөлөгч угтах зардал, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх, багаж техник худалдан авах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаас, байгууллагаас олгодог нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр арга хэмжээний зардлыг танах чиглэлд анхаарчээ.

Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 32.6 тэрбум, хөрөнгийн зардал 3.5 тэрбум, нийт 36.1 тэрбум төгрөгөөр буурч байгаа бол Эрүүл мэндийн сайдын багцын төсөв нийт 151.1 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардал 81.2 тэрбум, хөрөнгийн зардал 69.9 тэрбум төгрөгөөр буурахаар тусгажээ. Үүнтэй холбогдуулан гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын төрийн албан хаагчийн орон тоог 541-ээр бууруулж 5707 орон тоотой үлдээх, эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчийн орон тоог 2651-ээр бууруулахаар тусгасан байна.

Засгийн газар одоо 16 яам, Ерөнхий сайдаас гадна 19 сайдтай ажиллаж байгаа бөгөөд зарим сайдын чиг үүргийг ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг бусад сайдын эрхлэх асуудалд шилжүүлж, зохион байгуулалтын өөрчлөлт хийснийг төсвийн тодотголд тусгажээ. Тухайлбал, хилийн бүс дэх тээвэр логистикийн нэгдсэн сүлжээний бодлого, хилийн боомтын хөгжлийн асуудлыг Сангийн сайдын эрхлэх асуудалд, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт хяналт тавих асуудлыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын чиг үүрэгт, 20 минутын хотын хөгжлийн асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын чиг үүрэгт тус тус шилжүүлжээ.

Үүний зэрэгцээ Монгол Улсын сайд, Хяналт үйлчилгээний үндэсний хорооны даргын ажлын алба, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын ажлын алба, Монгол Улсын сайд, 20 минутын хотын Үндэсний хорооны даргын ажлын албыг татан буулгаж, холбогдох төсвийн өөрчлөлтийг хийсэн байна.

Энэ удаагийн тодотголоор улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд хоёр зуун жаран тэрбум төгрөгөөр бууруулж, гучин их наяд хоёр зуун есөн тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн нийт зарлагыг нэг их наяд найман зуун тавин зургаан тэрбум төгрөгөөр бууруулж, гучин нэгэн их наяд таван зуун далан таван тэрбум төгрөг болгож, улмаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд гурван зуун жаран таван тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтайгаар батлагдахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: УИХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов 1 цаг 59 мин “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн эхэллээ 2 цаг 0 мин ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг хэлэлцлээ 2 цаг 1 мин Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ 2 цаг 2 мин Г.Занданшатар: Монгол Улс хоёр Солонгосын итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой 4 цаг 2 мин Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа 4 цаг 3 мин "Сэлбэ хот"-ын 8575 айлын орон сууцны барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна 4 цаг 3 мин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 4 цаг 4 мин БНСУ-ын 2.7 тэрбум воны тусламжаар Улаанбаатарын зам, тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулна 4 цаг 5 мин С.Амарсайхан сайд ХБНГУ-ын эрдэмтэдтэй Налайхын нөхөн сэргээлтийн асуудлаар уулзлаа 4 цаг 6 мин Туул голд усанд боогдсон 17 иргэнийг аварчээ 4 цаг 7 мин Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 5 цаг 36 мин Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Ерөнхийлөгчтэй уулзлаа 5 цаг 43 мин Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ 5 цаг 44 мин Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 5 цаг 45 мин ОУОХ-ны чуулган эхэлж, олимпод оролцсон тамирчдад 10 мянган ам.доллар олгохоор боллоо 5 цаг 45 мин Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг уриаллаа 5 цаг 47 мин Цагдаагийн байгууллагад 1882 дуудлага бүртгэгдэж, 17 хэргийг нөхөн илрүүллээ 6 цаг 0 мин Хуучин НЗДТГ-ын байрыг "Хүүхдийн ордон 2" болгож, наймдугаар сард ашиглалтад оруулна 6 цаг 2 мин Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ 7 цаг 59 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Top