x

Зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийг дахин хэлэлцүүлэхээр буцаав

Улсын Их Хурлын 2025 оны долдугаар сарын гурваны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцуулж, тогтоолын төслийн хүрээнд зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар байнгын хорооны байр суурийг мэдээлэв.

Байнгын хороо 2025 оны зургаадугаар сарын гучинд хуралдаж, хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу тогтоолын төслийг боловсруулах асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны явцад УИХ-ын гишүүд Ирээдүйн өв сангийн хөрөнгийг ямар нөхцөлөөр банкинд хадгалж байгаа талаар, түүний өгөөжийг хүүхдийн хөгжил рүү чиглүүлэх боломж, мөн зээлийн хүүг батлах аргачлал, иргэдийн хадгаламжийн дундаж хугацаа, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардуудад олгож буй зээлийн нөхцөл, ахмадын тэтгэврийн зээл, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах бүтэц байгуулах тухай зэрэг олон асуудлаар асуулт тавьж, тодруулга авсан байна.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Баатархүү зээлийн хүүг механикаар тогтоох тогтоолын арга барилын талаар шүүмжилж, бодлогын хүү, инфляцын тэнцвэрт байдал, банкны төрөлжилт, санхүүгийн салбарын засаглал, ил тод байдлыг сайжруулах шаардлагыг хөндсөн. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төрөлжилт сул, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах эрх зүйн орчин бүрдсэн ч одоогоор хүсэлт гараагүй талаар тайлбарлав. Тэрбээр арилжааны банкуудын хувьцааны хязгаарлалтад гадны хөрөнгө оруулагчид шүүмжлэлтэй хандаж байгааг онцлоод, хуульд өөрчлөлт оруулах шаардлага буйг дурдсан.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өр, орлогын харьцааг богино хугацаанд дахин дахин өөрчлөх нь зохисгүй гэж үзэж, мөн банкны салбарын богино хугацааны өндөр хүүтэй зээл давамгайлж, урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлд анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилсэн. Бодлогын хүүг бизнес эрхлэгчдэд ээлтэй, хэрэглээний зээлийн ачааллаас иргэдийг чөлөөлөх чиглэлд чиглүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ. Ийнхүү уг тогтоолын төслийг хуулийн зөрчлийн талаарх шүүмжлэлийн үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Эдийн засгийн байнгын хороонд буцаасан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 23 цаг 35 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон Өчигдөр 11 цаг 27 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ Өчигдөр 11 цаг 22 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна Өчигдөр 11 цаг 18 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо Өчигдөр 10 цаг 26 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Өчигдөр 09 цаг 29 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа Өчигдөр 09 цаг 14 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? Өчигдөр 08 цаг 57 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив Өчигдөр 08 цаг 43 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 08 цаг 36 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ Өчигдөр 08 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно Өчигдөр 08 цаг 11 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ Өчигдөр 08 цаг 06 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Өчигдөр 08 цаг 01 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Монгол, Хятад, Оросыг дамнасан "Цайны замын авто ралли-2026"... НИТХ нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг баталлаа Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй ...
Top