x

Оростой байгуулсан бүх гэрээг дагаж мөрдөнө гэж Сири мэдэгдэв

Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа лхагва гарагт Москвад айлчлах үеэрээ Орос, Сири хоёр улсын хооронд өмнө нь байгуулсан бүх хэлэлцээрийг Сирийн шинэ засгийн газар дагаж мөрдөнө гэж мэдэгджээ.

Аш-Шараагийн энэ мэдэгдэл нь Сирид байрлаж буй Оросын хоёр цэргийн баазын /Оросын тэнгисийн цэргийн бааз, Хмеймим дэх нисэх хүчний бааз/ ирээдүй баталгаатай болсныг илтгэж байна. 

Аш-Шараа Москвагийн эртний холбоотон Башар Асадыг өнгөрсөн оны сүүлчээр түлхэн унагасан бөгөөд өмнө нь Абу Мохаммед аль-Жулани нэрээр танигдаж, террорист “Аль-Каида” байгууллагын Сири дэх салбар болох "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийг толгойлж байсан юм. Оросын эрх баригчид уг бүлэглэлийг 2020 онд террорист байгууллагуудын жагсаалтад оруулжээ. 

“Орос, Сири хоёр улсын хооронд нийтлэг сонирхол бий. Бид өмнө нь хүрсэн бүх тохиролцоог хүндэтгэж байна. Бид Оростой байгуулсан харилцааны шинж чанарыг дахин тодорхойлохоор ажиллаж байна” гэж аш-Шараа Кремльд хэлэлцээ хийхийнхээ өмнө мэдэгдсэн байна. 

Харин Путин хариуд нь мэдэгдэхдээ, аравдугаар сарын эхээр парламентын сонгууль явуулсанд Сирийн удирдагчид баяр хүргэжээ. “Энэ бол нийгмийг нэгтгэхэд хувь нэмэр оруулж байгаа учраас та бүхний хувьд маш том амжилт гэж би үзэж байна” гэж Оросын Ерөнхийлөгч хэлээд, Дамасктай тогтоосон харилцаагаа шинэчлэхэд бэлэн байгааг онцлон дурдсан байна. 

Москвад хийсэн аш-Шараагийн айлчлалыг олон шинжээч улс төрийн маш эмзэг алхам гэж дүгнэж байна. Олон жилийн турш Оросын эрх баригчид Асадыг Сирийн босогчидтой тэмцэхэд нь дэмжиж байсан бөгөөд эдгээр босогчийг Аш-Шараа удирдан 2024 оны 12 дугаар сард төрийн эрхэнд гарсан юм. Асадыг түлхэн унагасны дараа Москва түүнийг болон түүний гэр бүлд улс төрийн орогнол олгосон билээ. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, Асадын гэр бүл одоо Москвад олны нүднээс далд амьдарч байгаа аж.

Аш-Шараа хэлэлцээний явцад Башар Асадыг шилжүүлэн өгөхийг албан ёсоор хүсэх төлөвтэй байгаа гэж "Reuters" агентлаг Сири дэх хоёр эх сурвалжийг эш татан мэдээлсэн юм. 

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.94.55)
    Орос бол харилцан ашигтай гэрээ хийдэг америк барууныхан өөртөө ашигтай гэрээ хийдэг.Одоо та бүхэн Эрдэнэт, Оюутолгойг харьцуулаад хар л даа!
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 25 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 47 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 19 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 40 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 1 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 12 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 19 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 25 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 30 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 36 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 39 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 43 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 45 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 49 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 53 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 56 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top