x

Европын парламент Оросоос хий импортлохыг хориглох хуулийн төслийг дэмжлээ

Хоолойгоор дамжуулдаг хий болон шингэрүүлсэн хийг Оросоос импортлохыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хориглох тухай хуулийн төслийг Европын парламентын Аж үйлдвэр, судалгаа, эрчим хүчний хороо болон Олон улсын худалдааны асуудал эрхэлсэн хороо дэмжсэн байна.

Ингэхдээ 2025 оны зургаадугаар сарын 17-ноос өмнө байгуулсан богино хугацаат хэлцлүүд 2026 оны зургаадугаар сарын 17 хүртэл, урт хугацаат хэлцлүүд 2027 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй байна гэдгийг дээрх хуулийн төсөлд заажээ.

Европарламентын хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Оросын тал эрчим хүчний эх үүсвэрийг Европын Холбооны эсрэг зэвсэг болгон байнга ашиглаж байгаагийн хариуд дээрх хуулийн төслийг хэлэлцэж байна.

Уг төслийг энэ оны зургаадугаар сард тодорхойлсон Европын Комиссын байр суурьд үндэслэн боловсруулжээ. Харин парламентын гишүүд тус комиссын анхны саналд тусгасан нөхцлийг улам чангатгаж, Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнийг импортод хориг тавих асуудлыг хөндсөн байна.  

Түүнчлэн Оростой байгуулсан хий худалдан авах урт хугацаат хэлцлүүдийг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс цуцлахыг Европын Комисс санал болгосон бол парламентын гишүүд эл хугацааг нэг жилээр наашлуулжээ.  Үүний сацуу хоолойгоор хий авдаг далайд гарцгүй орнуудыг дээрх импортын хоригийг хэрэгжүүлэхээс чөлөөлөх тухай саналыг хуулийн төсөлд оруулсан байсан боловч дараа нь хасжээ. Мөн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ЕХ-ны нутаг дэвсгэрт Оросын байгалийн хийг түр хугацаагаар хадгалахыг хориглох тухай саналыг тусгасан байна.

Түүнчлэн 2026 оноос эхлэн Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох тухай асуудлыг хөнджээ.  

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа 11 цаг 9 мин "Шэнжөү-21" хөлгийн багийнхан жингүйдлийн орчинд хүний тархи хэрхэн ажилладгийг судалж байна 11 цаг 10 мин Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна 11 цаг 13 мин Тоглолтод бооцоо тавьсан хоёр хөлбөмбөгчний эрхийг насан туршид нь хасав 11 цаг 13 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа 11 цаг 14 мин Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 15 мин 149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа 11 цаг 16 мин Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна 11 цаг 18 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулахыг шаардав 11 цаг 52 мин Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 13 цаг 21 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 13 цаг 23 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 13 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 13 цаг 25 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 13 цаг 25 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 13 цаг 26 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 13 цаг 28 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 13 цаг 29 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 15 цаг 32 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 15 цаг 33 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 15 цаг 34 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа
Top