x

Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо 23.8 мянгад хүрэв

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, ажил эрхлэгч гадаад иргэдийн тоо 2024 оны мөн үеийнхээс зургаан мянгаар нэмэгджээ.

Монгол Улсад гадаадын 103 улсын 23.8 мянган иргэн энэ оны 3 дугаар улирлын байдлаар хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор ажиллах, мөн ийм зорилгогүйгээр сайн дурын ажилтнууд байгаа аж.

Хөдөлмөрийн гэрээтэй гадаадын иргэдийн 21.9 мянга нь эрэгтэй, 1.9 мянга нь эмэгтэй. Насны бүлгээр авч үзвэл:

  • 35- 39 насны бүлэг хамгийн их 4.2 мянган хүн,
  • 20 хүртэлх насны бүлэгт хамгийн бага 240 хүн ажиллаж байна.

Боловсролын түвшнээр 8.2 мянга нь техникийн болон мэргэжлийн, 5.8 мянга нь бүрэн дунд, 5.3 мянга нь бакалаврын болон дипломын дээд, 3.8 мянга нь тусгай мэргэжлийн дунд, 365 нь магистр, доктор, 264 нь суурь болон бага боловсролтой, 30 нь боловсролгүй гэжээ.

Тухайн иргэдийн 70.6 хувь нь БНХАУ-ын, 11.1 хувь нь БНЭУ-ын, 3.2 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын, 2.5 хувь нь Филиппин Улсын, 1.8 хувь нь Холбооны Бүгд Найрамдах Балба Улсын, 1.4 хувь нь ОХУ-ын, 1.3 хувь нь БНСУ-ын, 1.2 хувь нь АНУ-ын, 0.9 хувь нь Индонез Улсын, 6.2 хувь нь бусад улсын харьяат аж.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч гадаадын иргэдийн 5.2 мянга нь уул уурхай, олборлолт, 4.8 мянга нь барилга, 4.6 мянга нь боловсруулах үйлдвэрлэл, 2.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 1.3 мянга нь цахилгаан, хий, уур агааржуулалт, 1.3 мянга нь боловсрол, 1 мянга нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газарт, 2.7 мянга нь бусад салбарт байна.

Тухайлбал, 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1.3 мянган хүнээр, барилгын салбарт 1.3 мянган хүнээр, бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 1.2 мянган хүнээр нэмэгджээ.

Тэдний 21.8 мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай компанид, 284 нь төрийн бус байгууллагад, 153 нь төсөвт байгууллагад, 97 нь төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт, 62 нь хувьцаат компанид, 1.4 мянга нь бусад байгууллагад байна

Мэргэжлээр авч үзвэл, 7.4 мянга нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн, 6.3 мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох үйлчилгээний ажилтан, 5.5 мянга нь мэргэжилтэн, 2.6 мянга нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч юм.

Гадаад иргэдийн 11.5 мянга нь төвийн бүсэд, 8.5 мянга нь Улаанбаатарт, 2.4 мянга нь зүүн бүсэд, 991 нь баруун бүсэд, 518 нь хангайн бүсэд ажиллаж байна. Дорноговь аймагт 5 мянга, Өмнөговь аймагт 3.1 мянга, Төв аймагт 2 мянга, Дорнод аймагт 1 мянган иргэн ажил эрхэлж байгаа нь бусад аймагийнхтай харьцуулахад хамгийн олон байна.

Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр 206 иргэн зуучлагдсаны 176 нь БНСУ руу, 30  нь Япон улс руу явжээ.

Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн 156 нь эрэгтэй, 50 нь эмэгтэй. Эдгээр иргэдийн их 32 хувь нь 25-29 насныхан, хамгийн бага буюу 1 хувь нь 20 хүртэлх насныхан юм. Нийт зуучлагдсан иргэдийн боловсролын түвшин 127 нь бүрэн дунд, 64 нь бакалавр, 9 нь тусгай мэргэжлийн дунд, 5 нь техникийн болон мэргэжлийн, 1 нь магистр болон докторын зэрэгтэй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top