x

Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчихлээ

МАН-ын хагарал хурцдаж, төрийн хямралд хүргэж байна. Олон улсад уламжлалт намуудын шахагдаж, иргэдийн итгэлийг алдаж байгаа үзэгдэл манай улсад ч ийнхүү давтагдлаа. Судлаачийн байр суурийг хүргэх үүднээс энэ удаад улс төр судлаач Д.Бумдарьтай ярилцлаа.

-Дэлхий дахинд уламжлалт намууд олон нийтийн дэмжлэгээ алдаж байна. Энэ нь юутай холбоотой вэ. Судлаачийн хувьд та энэ үзэгдлийг хэрхэн харж байна вэ?

-Орчин үеийн нийгэм маш олон зүйлээр олон талт байдалд шилжин, хүмүүсийн үнэт зүйл, сонирхол илүү хувь хүний шинжтэй болсноор уламжлалт бодлого, үзэл баримтлалд нэгтгэхэд төвөгтэй болж байна. Үр дүнд нь аль нэг ангийн нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан массын намуудын нийгмийн суурь суларсаар байна. Улмаар иргэдийн намуудтай холбогдох сонирхол багасах үзэгдэл эрчимтэй явагдсаар. Нөгөө талаар удаан хугацаанд засаг барьсан уламжлалт намууд төрийн байгууллын нэг хэсэг мэт болж, шинэ санаа, шинэ лидер төрүүлэх чадвараа алдах байдал ихэсдэг талтай. Намуудын дотоод ардчилал суларч, удирдлагын төвлөрөл ихсэх нь намын гишүүд, иргэдийн итгэх итгэлийг бууруулдаг нь жам юм. Судлаачид үүнийг “намын картелчлал” (party cartelization) гэж нэрлэдэг бөгөөд намууд сонгогчдоос илүү төрөөс хамааралтай болдог хэлбэр юм. Өнөөдрийн манай улс төрийн тогтолцоон дахь үзэгдэл бол шууд илрэл гэж үзэж болно. Мөн намуудын иргэдтэй харилцах харилцаанд уламжлалт буюу уулзалт, хэлэлцүүлэг хэлбэр давамгайлж байсан бол өнөөдөр нийгмийн сүлжээ, дижитал платформууд орлож байна. Өөр шинэлэг хандлага нь улс төрийн кампанит ажлууд хувь хүний дуу хоолой, иргэний санаачилга хэлбэрээр өрнөх болсон нь уламжлалт намын зохион байгуулалтын давуу талыг сулруулж байгаа юм. Судлаачийн хувьд, дээрх үзэгдлүүд нь институцийн шинэчлэлийг шаардаж байгаа юм гэж хэлье. Өөрөөр хэлбэл, уламжлалт намууд шинэ нийгмийн бүтэц, эрэлтэд нийцэх ёстой. Ирээдүйд намуудын амжилт нь ил тод байдал, дотоод ардчилал, иргэдийн оролцоог хэрхэн хангаж чадахаас шууд хамаарах нь тодорхой.

-Америк, Европ, Азид хүртэл хуучин намууд ер нь шахагдаж байна. Тэдний орон зайд шинэ намууд, бие даагчид хүчтэй орж ирж байгаа. Тэгэхээр энэ цаг үед шинэ намууд гарч ирэх зайлшгүй хэрэгтэй гэсэн үг үү?

-Уламжлалт намуудын дотоод ардчилал сул, нийгмийн төлөөллийн чадавх буурсан үед шинэ нам, улс төрийн хөдөлгөөнүүд гарч ирдэг.

Энэ нь улс төрийн тогтолцоог сэргээж, шинэ санаа, үнэт зүйлийг оруулах боломжийг нээдэг. Шинэ нам гарч ирэх нь сайн хэрэг ч, тэд институцийн соёл, бодлогын залгамж чанарыг хурдтай төлөвшүүлэхгүй бол амархан бүдгэрнэ. Товчхондоо популист улс төр байх болно. Өнөөгийн улс төрийн нөхцөлд шинэ намууд гарч ирэх нь зайлшгүй ч хангалттай нөхцөл бол биш. Нөгөө талаас хуучин намууд ч шинэчлэгдэх боломжтой. Манай улс төрийн тогтолцоонд шинэ улс төрийн соёл, шинэ итгэлийн тогтолцоо бий болгох явдал эхний зорилт болоод байна.

-Шинэ үеийн сонгогчид үзэл суртлын биш, амьдралд тулгуурласан бодлого, хариуцлагатай засаглалыг хүсдэг болсон. Тэгэхээр ямар үзэл санаа, бүтэцтэй улс төрийн хүчин ард түмний дэмжлэг авч чадах бол?

-Шинэ үеийн сонгогчид туйлширсан үзэл баримтлал бус прагматик, асуудал шийдвэрлэх чадвартай бодлогыг илүүд үзэх хандлагатай. Орчин үеийн намууд зөвхөн дээд түвшинд шийдвэр гаргадаг бүтэцтэй байхаа больж, иргэдийн оролцоо, ил тод байдал, хариуцлагыг институцийн хэмжээнд хангах шаардлагатай болж байна. Ядаж л намын дотоод ардчилал, бодлогын ил тод шийдвэр гаргалт болон түүнд тавих хяналтын механизмын нээлттэй байдал, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг бодитой оруулах гээд олон шинэчлэлийг шинэ үеийнхэн харах болно. Ер нь үг биш үйлдлээр хариуцлага хүлээдэг улс төрийн соёл анхаарал татна. Манай улстөрчид алдаа гаргасан бол ил тод хүлээн зөвшөөрдөг, засаглалын хариуцлага, бодлогын залгамж чанарыг сахидаг болчихвол хөөх арай өөр үү гэж харагдах байх даа. Улс төр хийж байгаа бол иргэдийн итгэлийг богино хугацаанд биш, тогтвортой үнэт зүйлээр олж авахад суралцмаар санагддаг.

-Манай улсын хувьд ч ялгаагүй уламжлалт намын хямрал болж байна. Монголын улс төрийн ууган хүчин болох МАН-ын хагарал идэвхжлээ. Өнөөдрийн нам маргаашийн төр болдог учраас эрх баригчдын хагарал төрийн хямрал болж байна. Нийгэмд парламентын засаглалаас татгалзах ёстой гэх хандлага ч газар авлаа. Харин та ямар байр суурьтай байна вэ?

-Эрх баригч МАН-ын дотоод хуваагдал нь зөвхөн намын асуудал биш, төрийн тогтолцооны институцийн хямрал болж хувирах нь ер нь тодорхой. Манай намууд олон жилийн турш төрийн институцийн тогтвортой байдлыг намын дотоод эв нэгдлээр, ил тод бусаар хангаж ирсэн нь бүгдэд тодорхой байна. Мөн ужгирч ирсэн асуудал нь намын дотор эрх мэдлийн төвлөрөл, залгамж халаагүй байдал, дотоод ардчилал төлөвшихгүйн хэрээр төрийн шийдвэр гаргах чадамж суларч, бодлогын залгамж чанарыг алдагдуулсан байна гэж нэг талаар дүгнэж болох юм. Парламентын засаглалаас татгалзах ёстой гэсэн үзэл сүүлийн жилүүдэд бага багаар газар авч байгаа нь ардчиллын үр нөлөөнд итгэх итгэлийн хямралын илрэл юм. Гэвч энэ бол институцийн хэлбэрийн гэхээс илүүтэй соёлын болон чанарын асуудлыг илэрхийлж байна гэж харах учиртай. Өөрөөр хэлбэл, манай өнөөгийн хямрал бол парламентын тогтолцооны хямрал биш, намын институцийн доройтлын хямрал юм. Төрийн тогтвортой байдлыг хангах ёстой намуудын дотоод хуваагдал төрийн чадамжийг сулруулж байна. Мөн улс төрийн намуудын чадавхгүй байдал нөлөөлж байна. Бид яах ёстой вэ гэвэл, засаглалын хэлбэрийг солих биш, улс төрийн институциудын чанарыг сайжруулах хэрэгтэй.

-Оросуудын байгуулж өгсөн МАН дарга ангитай, зөвхөн өөрсдийгөө боддог, ард түмнээ боддоггүй гээд үзэл суртал нь хоцрогдсон. Нийгэм МАН-ыг татан буугдах ёстой гэх байр суурь бий. Ер нь уламжлалт нам шинэчлэгдэх ёстой гэж та үзэж байна уу. Эсвэл тэдний орон зайг шинэ улс төрийн хүчнүүд эзлэх хэрэгтэй юу?

-Монголын улс төрийн түүхийн салшгүй нэг хэсэг бол МАН. Гэхдээ намын дарга төвтэй тогтолцоо, үзэл суртлын догматизм, эрх мэдэлд төвлөрсөн сонирхлын сүлжээ нь иргэдийн итгэлийг алдахад хүргээд байна. Тиймээс “татан буугдах ёстой” гэх дуу хоолой бол устгах уриа бус, харин шинэчлэлийн шаардлагын илэрхийлэл гэж нухацтай хүлээж авах ёстой. Нөгөө талаас улс төрийн намын тогтолцоонд шинэ улс төрийн хүчнүүд гарч ирэх нь МАН-д өрсөлдөөнөөр дамжуулан шинэчлэгдэх хөшүүрэг нь болно. Гэхдээ шинэ улс төрийн хүчин мэндэллээ гэхэд тогтолцоо автоматаар сайжирна гэсэн үг биш, гол нь институцийн чанарын шинэчлэл хийж байж шинэ байх болно. Хэрэв МАН дотоод ардчиллаа хөгжүүлж, ил тод байдал, хариуцлага, бодлогын шинэчлэл хийж чадвал Монголын улс төрийн намуудын хөгжил, институцийн чанарт том хувь нэмэр оруулах болно. Чадахгүй бол нийгмийн захиалга шинийг гаргаж ирэх нь гарцаагүй.

-Монголын намуудын филисофи ард түмнээ бодохгүй байна. Эмч, багш нар тун хангалтгүй цалин авч байгаа. Энэ нь шинэ бодлого, шинэ намуудын хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлж байна уу?

-Тийм ээ. Энэ бол улс төрийн философийн гажуудлын илрэл. Улс төрийн намууд нийгмийн шударга ёсыг хамгаалах үүргээ умартаж, эрх мэдэлд анхаарч төвлөрч ирсэнд оршино. Багш, эмч мэргэжлийн нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмж буурсан нь эдийн засгийн биш төрийн хариуцлагаын хямрал гэж хувьдаа дүгнэж байна. Тиймээс шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчихлээ. Хамгийн чухал нь шинэ нэртэй намаас илүүтэй үнэт зүйлд суурилсан бодит хариуцлагатай засаглалын соёлыг түгээгч хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар иргэдийн итгэлийг сэргээх цорын ганц зам бол бодит амьдрал дээр иргэдийн асуудлыг шийддэг, үр дүнтэй, хариуцлагатай улс төр хийх байна даа.

-Нам дотор фракц, эрх мэдлийн төвлөрлийг арилгах бодит гарц нь юу байж болох уу?

-Улс төрийн нам дотор фракц байх ёстой. Энэ бол дотоод ардчиллын салшгүй нэг хэсэг юм. Дэвшүүлсэн бодлого, шийдлээрээ ил тод өрсөлдөж, цаг үедээ илүүрхсэн нь намын удирдлагаа аваад явах нь зүйтэй юм. Энэ асуудлыг шийдэх түлхүүр нь системийн шинэчлэл хийх явдал. Нэгдүгээрт, намын даргыг гишүүдийн шууд оролцоотой сонгуулиар сонгож, шийдвэр гаргах эрхийг шаталсан түвшинд хуваарилах хэрэгтэй харагдаж байна. Хоёрдугаарт, намын санхүүжилт ил тод, хяналттай байхгүй бол нам доторх аль мөнгтэй фракц эрх мэдэлтэй үргэлж уяатай байх болно. Гуравдугаарт, доторх үзэл санааны өрсөлдөөнийг дэмжиж, ашиг сонирхлын бүлгээс илүүтэй үзэл санааны соёл руу шилжих шаардлагатай болжээ.

Эцэст нь улс төрийн намууд зайлшгүй шинэчлэл хийх цаг болсон. Хэрвээ шинэчлэгдэхгүй бол систем бүхэлдээ хямрах магадлалтай. Өнөөдрийн улс төр, намын ялалтаас илүүтэй итгэл, хариуцлага, бодит үр дүнг чухалчилсан, шинэ улс төрийн соёл Монгол Улсад хэрэгтэй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • gerrit lieke (158.173.21.171)
    QUICK AND RELIABLE SOLUTIONS TO RECOVER LOST ASSETS WITH META TECH RECOVERY PRO How I Was Defrauded of Bitcoin and Subsequently Had It Restored. I am among the numerous people deceived by fraudulent cryptocurrency investment solicitations on Telegram. I entered the digital-asset market intending to create a financial reserve for retirement. Regrettably, I placed funds with a deceptive service that ultimately defrauded me of roughly $570,000, exclusive of the anticipated returns. I lost all of my assets, including money borrowed from friends to support the investment. At the point when I believed recovery was impossible, I located the cryptocurrency recovery specialists at MetaTech RecoveryPro. They assisted me in reclaiming my assets within 72 hours and enabled me to trace the perpetrators. I am profoundly grateful for their intervention and highly endorse their services to anyone confronting a comparable predicament. Contact them today to restore your situation via. https://wa.link/5ay4fv Email: support@metatechrecoverypro.com Telegram:@metatechrecoveryproteam. Thank you.
    2025 оны 10 сарын 24 | Хариулах
  • gerrit lieke (158.173.21.171)
    QUICK AND RELIABLE SOLUTIONS TO RECOVER LOST ASSETS WITH META TECH RECOVERY PRO How I Was Defrauded of Bitcoin and Subsequently Had It Restored. I am among the numerous people deceived by fraudulent cryptocurrency investment solicitations on Telegram. I entered the digital-asset market intending to create a financial reserve for retirement. Regrettably, I placed funds with a deceptive service that ultimately defrauded me of roughly $570,000, exclusive of the anticipated returns. I lost all of my assets, including money borrowed from friends to support the investment. At the point when I believed recovery was impossible, I located the cryptocurrency recovery specialists at MetaTech RecoveryPro. They assisted me in reclaiming my assets within 72 hours and enabled me to trace the perpetrators. I am profoundly grateful for their intervention and highly endorse their services to anyone confronting a comparable predicament. Contact them today to restore your situation via. https://wa.link/5ay4fv Email: support@metatechrecoverypro.com Telegram:@metatechrecoveryproteam. Thank you.
    2025 оны 10 сарын 24 | Хариулах
  • Evanise Francisco (91.228.216.121)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
  • Evanise Francisco (91.228.216.121)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
  • Bram Orrie (149.102.238.165)
    HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 19 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 19 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 21 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 22 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 2 цаг 25 мин Boeing компани Израилд 5000 орчим пуужин нийлүүлэх гэрээ байгуулжээ 2 цаг 26 мин Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй гарлаа 2 цаг 27 мин БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр "Хавдар судлалын үндэсний төв-2" төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ 2 цаг 28 мин Элсэлтийн болон монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-нд дуусна 2 цаг 28 мин Онцгой байдлын газрын "Марш, тусгай бэлтгэл-2026" тэмцээн эхэллээ 2 цаг 29 мин Өвлийн паралимпын наадамд Монголын гурван цаначин өрсөлдөж байна 2 цаг 30 мин Венецийн биеннальд Монгол Улсыг төлөөлөх уран бүтээлчдийг танилцууллаа 2 цаг 31 мин ОУВС-гийн төлөөлөгчид цалин, тэтгэврийн асуудлаарх зөвлөмжөө танилцууллаа 2 цаг 32 мин Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 4 цаг 19 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцлоо 4 цаг 20 мин Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг 4 цаг 20 мин Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн болж, салбарын бодлого, шийдлийг хэлэлцлээ 4 цаг 21 мин 120 мянгатын 22 барилгыг нэгдсэн хотхоноор дахин төлөвлөнө 4 цаг 22 мин Д.Трамп газрын тосны зарим хоригийг түр сулруулах боломжтойг мэдэгдэв 4 цаг 26 мин Ойрхи Дорнодоос 91 иргэнийг тусгай үүргийн нислэгээр эх оронд нь авчирлаа 4 цаг 27 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл...
Top