x

Гал зогсоох тохиролцооны дараа Израил ба ХАМАС-ын хооронд маргаан дэгдлээ

Израилын тал болон ХАМАС бүлэглэлийн хооронд өнгөрсөн баасан гарагт гал зогсоож эхэлснээс хойш ямар нэгэн мөргөлдөөн гараагүй байна. Гэвч хоёр тал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын танилцуулсан энхийн төлөвлөгөөний тохиролцоог зөрчсөн гэж харилцан бие биенээ буруутгаж эхэлжээ. 

Төлөвлөгөөний дагуу ХАМАС бүлэглэлийнхэн даваа гаргийн үдээс өмнө гэхэд эсэн мэнд байгаа болон амиа алдсан хүмүүсийг оролцуулаад барьцаанд байгаа 48 хүнийг суллах ёстой байсан юм. Улмаар эсэн мэнд байгаа 20 хүнийг бүгдийг нь сулласнаас гадна 10 хүний цогцсыг Израилын талд хүлээлгэн өгчээ.

Харин Израилын цэргийнхэн шилжүүлэн өгсөн цогцоснуудын нэг нь барьцаалагдсан хүнийх биш байсан гэж мэдэгдээд ХАМАС бүлэглэл хэлэлцээрийг зөрчсөн гэж израилчууд буруутгаж байгаа ажээ. Израилын Ерөнхий сайдын ажлын албанаас пүрэв гарагт мэдэгдэхдээ, барьцаалагдсан бүх хүний цогцсыг буцааж өгөхийг ХАМАС-аас шаардсан байна. “Бид энэ тал дээр буулт хийхгүй” гэдгийг мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ Газын зурвасын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн пүрэв гарагт мэдээлснээр, гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Израилын армийн дайралтын улмаас 23 хүн амиа алдсан байна. Ингэснээр 2023 оны 10 дугаар сард мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдсан хүмүүсийн тоо 67 967 болжээ.

Израилын тал өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас хойш гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, 24 хүний ​​амийг хөнөөсөн гэж ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан буруутган мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилсан байна. Ийм зөрчлүүдийн жагсаалтыг хэлэлцээнд зуучлагчдад хүлээлгэн өгсөн гэж тэрбээр хэлснийг уг мэдээнд эш татжээ.

Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн одоо энхийн төлөвлөгөөний дараагийн үе шат болох ХАМАС-ын зэвсгийг хураах, Израилын цэргийг Газаас гаргах зэрэг заалтыг хэрэгжүүлэхийн тулд гал зогсоох хэлэлцээрийг мөрдөж чадах эсэх нь олны анхаарлын төвд байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 22 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 44 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 15 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 37 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 43 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 58 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 9 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 16 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 22 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 27 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 33 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 36 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 40 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 42 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 45 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 53 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 45 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top