x

Агаар мандал дахь CO2-ын агууламж 1957 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ агууламж өнгөрсөн онд түүхэнд үзэгдээгүй ихээр өссөн гэж НҮБ лхагва гарагт мэдэгдээд, хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ. 

Дэлхийн дулааралд ихээхэн нөлөөлж буй CO2, метан, азотын исэл гэсэн гурван гол хүлэмжийн хийн агууламж 2024 онд дахин нэмэгдэж, шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн гэж НҮБ-ын цаг уурын агентлаг мэдэгдсэн байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас /ДЦУБ/ мэдээлснээр, агаар мандал дахь CO2-ын агууламжийн 2023-аас 2024 оны хооронд ажиглагдсан өсөлт нь 1957 оноос ийм төрлийн мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Бразилын Белем хотноо ирэх 11 дүгээр сарын 10-21-ний өдрүүдэд болох НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх COP30 бага хурлыг угтан лхагва гарагт танилцуулсан тайланд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжид голчлон анхаарал хандуулсан байна. Ирэх сард танилцуулах НҮБ-ын өөр нэгэн тайланд хорт хийн ялгарлын өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах бөгөөд дэлхий даяар газрын тос, хий, нүүрсийг шатаасаар байгаа тул энэ тоо жил ирэх тутам нэмэгдэх төлөвтэй байна.

Ийм байдал нь 2015 онд байгуулсан Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн дулаарлыг 1850-1900 оны агаарын температурын дунджаас 1.5 хэмээс дээш хэтрүүлэхгүйгээр тогтоон барих зорилгод хүрэх боломжийг багасгаж байна. Хуурай газар, далай тэнгисүүд CO2-ыг шингээх чадваргүй болж, агаар мандалд их хэмжээгээр хүлэмжийн хийг үлдээж байгаад “маш их санаа зовниж” байгаагаа ДЦУБ илэрхийлжээ.

“CO2 болон бусад хүлэмжийн хийгээс үүдэлтэй дулаан нь уур амьсгалыг өөрчилж, цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг өдөөж байна. Тиймээс хорт хийн ялгарлыг бууруулах нь зөвхөн уур амьсгалд төдийгүй эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн сайн сайхан байдалд чухал ач холбогдолтой” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ко Барретт хэллээ.

Өнгөрсөн он нь 2023 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтийг эвдсэнээр түүхэн дэх хамгийн дулаан жил болсныг ДЦУБ сануулжээ. Тус байгууллагын жил тутмын товхимолд дурдсанаар, 2024 онд нүүрстөрөгчийн давхар исэл, метан болон азотын ислийн агууламж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, CO2-ын агууламж 1750 оноос өмнөх буюу аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 152 хувь, метаных 266 хувь, азотын ислийнх 125 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top