x

Путин, Трамп нар Будапештад дээд хэмжээний уулзалт хийхээр тохиров

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар өчигдөр утсаар ярьж, хоёр орны хамтын ажиллагаа, хоёр талын дээд хэмжээний уулзалт, Украины хямралтай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдлээ.

Оросын талын санаачилгаар хоёр удирдагч утсаар ярьсан бөгөөд яриа хоёр цаг 30 минут үргэлжилжээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын 8 дахь удаагийн яриа үр дүнтэй, гүнзгий утга агуулгатай болсныг Ю.Ушаков онцлон тэмдэглэв.  

Унгарт болох саммит

“Энэ бол маш чухал сэдэв. Хоёр улсын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг нэн даруй хэлэлцэх бөгөөд уг уулзалтыг Будапешт хотод зохион байгуулах боломжтой” гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах хэллээ.

Уулзах газрын тухайд Д.Трамп санал гаргасныг В.Путин дэмжсэн байна. Уулзалтын тов Гадаад хэргийн сайд С.Лавров, Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио нарын уулзалтаар тодорхой болох юм.   

Украины хямрал

Украины асуудалд хоёр улсын удирдагчид онцгой анхаарал хандууллаа. В.Путин хэлэхдээ, Оросын тал хямралыг дипломат арга замаар зохицуулахын төлөө байгааг онцлон тэмдэглээд, үүссэн нөхцөл байдалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгсөн байна. “Оросын зэвсэгт хүчин фронтын нийт шугамын дагуу стратегийн санаачилгыг гартаа авсан” гэдгийг В.Путин дурджээ. Мөн Украины тал террорист арга барилыг хэрэглэж, иргэний объектуудад цохилт өгч байгаа тул Оросын тал үүнд хариу өгөхөөс аргагүйд хүрсэн гэдгийг онцлов.

Түүнчлэн хоёр удирдагч Томагавк пуужинг Украинд нийлүүлэх гэж буйг хэлэлцсэн байна. В.Путин хэлэхдээ “Томагавк пуужин нь байлдааны талбар дахь нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй, харин хоёр орны харилцаанд багагүй хохирол учруулна” гэдгийг дурдлаа.  

Хариуд нь Д.Трамп хэлэхдээ, Украинд нэн даруй энхийг тогтоох шаардлагатай байгааг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн байна. Украины хямралыг төгсгөл болгох нь Орос-Америкийн эдийн засгийн харилцаанд асар том хэтийн төлвийг нээнэ гэдгийг АНУ-ын удирдагч дурдлаа.

Бусад асуудал

 

  • Хямралын зохицуулахад гаргасан амжилтуудаа АНУ-ын Ерөнхийлөгч дурдсан байна.
  • Оросын Ерөнхийлөгчийн зүгээс Трампын гэргий Меланиад сайн сайхны хүсэн ерөөгөөд, Орос, Украины хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ эргэн нэгдэхэд хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлэв.
  • Ерөнхийлөгч Д.Трамп утасны яриа үр дүнтэй болж, томоохон ахиц дэвшил гарсан гэдгийг дурдлаа.
  • В.Путин, Д.Трамп нар хоёр орны ард түмэн бие биедээ гүн талархалтай ханддаг болохыг дурдаад, цаашид утсаар ярьж, холбоо харилцаатай байхаар тохиролцсон байна.

Тэд хамгийн сүүлд наймдугаар сарын 19-нд шилжих шөнө утсаар ярилцах үеэрээ Орос, Украины төлөөлөгчдийн хооронд тогтоосон шууд холбоог үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон юм.  

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 22 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 44 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 16 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 38 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 44 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 58 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 9 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 16 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 23 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 27 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 33 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 37 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 40 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 43 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 46 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 53 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 41 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 45 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top