x

Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн шинэчлэлийн талаар хэлэлцлээ

“Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркад өнөөдөр зохион байгууллаа.

Тус хурал Монгол Улсад шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогын чиглэлийг тодорхойлох зорилготой. Мөн хууль, эрх зүйн шинэчилсэн найруулгын төслийг одоогоор Эдийн засаг, хөгжлийн яаманд боловсруулж байгаа бөгөөд намрын чуулганы үеэр УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Паркийн тухай хууль баталснаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хууль зүйн хувьд тэгш эрхтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэдгийг эрдэм шинжилгээний хурлын үеэр албаныхан тодотгож байна.

МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат, “Сүүлийн жилүүдэд технологи, инновацын асуудлыг өргөн хүрээнд ярьж байна. Ялангуяа үндэсний их сургууль, судалгааны байгууллагын хүрээнд бий болсон мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ хурлаар шинжлэх ухааны тухай хууль, инновацын тухай хууль зэрэг олон хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Үүнтэй зэрэгцэн шинжлэх ухаан, технологийн ололтыг эдийн засагт дамжуулах, гарааны бизнесийг дэмжих, инновацыг нэвтрүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, тодорхой институцийн түвшинд хэрэгжиж эхэлсэн.  Эдгээрийн нэг чухал хэсэг нь шинжлэх ухаан, технологийн паркуудыг байгуулах ажил юм. Манайд “Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай” хууль батлагдан, энэ хүрээнд таван байгууллага үйл ажиллагаагаа эхлээд байна. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татсан шинжлэх ухаан, технологийн паркуудын үйл ажиллагаа одоогоор эхлэл төдий байгаа ч цаашдын хөгжлийн чухал суурь болж байна”  гэлээ.

Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал Н.Тэгшбаяр хэлэхдээ, "Монгол Улсад шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Паркийн тухай хуулийн төслийг боловсруулан яаманд хүргүүлээд байна. Засгийн газар хэлэлцэхээс өмнө уг хуульд нэмэлт, санал оруулах талаар холбогдох байгууллагын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж байна. Паркийн үр дүнг тухайн парк дээр бойжсон компаниудын ашиг, орлогоор хэмждэг байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологийн парк нь бодит эдийн засгийн эргэлтэд хувь нэмэр оруулж буй бизнесүүдийг бойжуулан, тэдний үр ашгаар өөрийн амжилтыг үнэлдэг байх шаардлагатай. Паркийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ зарчмыг тусгах нь зүйтэй. Тус хууль нь гарааны компаниудыг дэмжих, инновацыг хурдасгах, шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэнэ. Парк нь компаниудад саад болдог биш харин тэднийг дэмждэг, хамтдаа хөгждөг орчин байх ёстой" хэмээв. 
Энэхүү хуралд хэлэлцсэн илтгэлийг “Инновацын экосистем” эрдэм шинжилгээний сэтгүүлийн анхны дугаарт хэвлүүлэх аж.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top