x

Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг намаас хөөдөг болох хэрэгтэй

"Цэрэг хүн эх орныхоо төлөө зогссон цэрэг хүн амьдралын баталгаагаа төрдөө итгэж даатгах эрхтэй"

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ жилийн хувьд төсөв улс төрийн ээдрээтэй нөхцөлд хэлэлцэгдэж байгаа. Таны хувьд төсвийн асуудал улс төржиж байна гэж харж байна уу?

Төсөв бол улс орны хөгжлийн чиг баримжаа, бодлогын гол баримт бичиг. Тиймээс төсвийг улс төрийн өнцгөөс ангид байлгаж бодит шаардлага, эдийн засгийн боломж, иргэдийн амьдралын чанарт тулгуурлан хэлэлцэх ёстой. Миний хувьд улс төрийн маргаанд төвлөрөх бус, төсвийн бодит хэрэгжилт, үр ашиг, хөрөнгө оруулалтын чиглэл зөв хуваарилагдаж байгаа эсэхэд илүү анхаарч байна. Өнөөдөр манай улс амаргүй нөхцөл байдалд байгаа хэдий ч эдийн засаг бага багаар сэргэж эхэлж байна. Энэ бол Засгийн газар богино хугацаанд маш хурдан арга хэмжээ авч, сайн ажилласны үр дүн гэж харж байгаа.

Ирэх  оны төсөвт Батлан хамгаалах салбарт ямар хэмжээний хөрөнгө туссан бэ. Төвлөрөх чиглэл нь юу байна?

-Ирэх онд батлан хамгаалах салбарын төсөв 2025 оноос өсөлттэй буюу нийт 790 гаруй тэрбум төгрөг тусгагдсан. Гэхдээ дэлхий нийт геополитикийн хурцадмал нөхцөлд байгаа энэ үед батлан хамгаалахын салбарын төсвөө ДНБ-ийхээ таван хувьд хүргэхээр зорьж байна. Манай улс ДНБ-ийхээ ердөө 0.6-0.7 хувийг батлан хамгаалахын салбартаа төсөвлөж байгаа нь хангалтгүй үзүүлэлт.

Тиймээс бид төсвөө нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Манай салбарын ирэх жилийн төсөв цалин, нийгмийн хамгааллын зардал төдийгүй материаллаг баазыг бэхжүүлэх, техник хэрэгслийн шинэчлэл, цэргийн барилга байгууламж, сургалтын орчны сайжруулалтруу чиглэнэ. Мөн бид дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хангамжийн тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ нь урт хугацаандаа төсвийн дарамтыг бууруулж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ.

-Гадаад нөхцөл байдал хурцадмал байна. Монгол Улс энэ нөхцөлд батлан хамгаалах салбараа хэрхэн бэхжүүлэх бодлого барьж байна вэ?

-Дэлхийн улс орнууд батлан хамгаалахаа эдийн засгийн салшгүй хэсэг гэж үздэг болсон. Монгол Улс ч мөн адил “хамгийн н а й д в а р т а й б а т а л г а а бол өөрийн бие даасан хамгаалах чадавх” гэдгийг ойлгож байна. Бид дунд, урт хугацаанд батлан хамгаалах салбарын техник, боловсон хүчний шинэчлэлийг үе шаттайгаар хийх, мөн төр, хувийн хэвшил, судалгааны байгуул л агын ха мтын ажиллагаанд тулгуурласан үндэсний батлан хамгаалах аж үйлдвэрийн суурь тавих зорилттой ажиллаж байна. Энэ хүрээнд кибер аюулгүй байдал хамгаалалт, командын удирдлагын орчин үеийн шийдэл, сургалтын симулятор, батлан хамгаалахын шинжлэх ухаан технологи инновацийн төвийг байгуулах зэрэг бодит төслүүд хэрэгжиж эхэлсэн. Мөн хууль эрх зүйн, бодлогын хүрээнд Улсын нисэхийн тухай хууль, Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого, Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн баримт бичиг гээд хөгжил дагаж зайлшгүй шинэчлэх шаардлагатай бодлогын бичиг баримтуудыг боловсруулан, батлуулахаар ажиллаж байна.

Сумны үйлдвэрийн хүчин чадал, бүтээг дэхүүний төрлийн талаар тодруулахгүй юу. Мөн экспортын боломж бий юу?

-Монгол Улс анх удаа өөрийн нутагт сумаа үйлдвэрлэдэг боллоо гэдэг нь стратегийн том алхам. Одоогоор үйлдвэр маань дотоодынхоо хэрэгцээнд бууны сум үйлдвэрлэж байгаа нь чанарын шаардлага, стандарт хангаж байна. Эхний зорилго нь дотоодын хэрэгцээг хангах байсан бол дунд хугацаанд найрсаг харилцаатай орнууд руу экспортлох боломжийг судалж байна. Мөн үйлдвэр зөвхөн сум бус зэвсгийн сэлбэг, хамгаалалтын хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавх руу шилжихээр төлөвлөсөн. Энэ нь батлан хамгаалах салбарын хувьд орлого бүрдүүлэх шинэ эх үүсвэр болно. Үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний төрөл нь нууцын зэрэгт хамаардаг учраас олон нийтэд дэлгэх боломжгүй байдаг.

Дотооддоо зэвсэг, хувцас, тоног хэрэглэл үйлдвэрлэх боломж бий юу?

– Боломж бий, бас шаардлага ч бий. Үндэсний үйлдвэрлэгчид цэргийн хувцас, хантааз, гутал, хамгаалалтын хэрэгслийн үйлдвэрлэлийг шат дараатай хөгжүүлж байна. Энд гол зорилго нь импортын хамаарлыг бууруулах, үндэсний үйлдвэрийн стандартыг олон улсын түвшинд хүргэх. Мөн дотоодын үйлдвэрүүдтэй хамтрахаас гадна бүтээгдэхүүн хөгжүүлэлт туршилтыг хийж өөрсдөө үйлдвэрлэдэг болох боломжийг судлан ажиллаж байгаа.

– Энхийг сахиулах ажиллагаанд оролцох сонирхол их байдаг. Энэ нь орлого нэмэгдүүлэх нэг хэлбэр гэж хүмүүс ойлгодог. Та үүнийг зөв гэж үзэж байна уу?

–Энхийг сахиулах ажиллагаа бол зөвхөн орлого олох хэрэгсэл биш, эх орноо төлөөлж, олон улсын энх тайванд хувь нэмэр оруулах эрхэм үүрэг. Нөгөөтэйгүүр, манай цэргийн албан хаагчдын хувьд энэ нь амьдралаа дэмжих боломж гэдэгтэй маргахгүй. Тиймээс бид дотооддоо ч цэргийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгааг шат дараатай нэмэгдүүлэх, орон сууц, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах бодлого хэрэгжүүлж байна. Цэрэг хүн улс орныхоо төлөө зогсохдоо амьдралын баталгаагаа төрдөө итгэж даатгах эрхтэй.

Цэрэг татлага явагдаж байна. Залуусын цэрэгт явах сонирхол нэмэгдэж байна уу?

-Тийм. Сүүлийн жилүүдэд залуусын хандлага илт өөрчлөгдөж байна. Цэргийн албыг зөвхөн үүрэг бус, амьдралын дадлага , хувь хүний төлөвшлийн сургууль, жинхэнэ нөхөрлөл бий болдог газар гэж ойлгодог болсон. Манай салбараас хэрэгжүүлж буй “Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн албан хаагчид жолооч, цахилгаанчин, гагнуурчин, хэлний сургалт зэрэг мэргэжлийн сургалтад хамрагдаж байна. Энэ нь цэргийн албанаас халагдсан залуусыг ажлын байранд бэлтгэж гаргах бодит хөтөлбөр юм.

Та сайдаар ажиллаад 100 гаруй хонолоо. Энэ хугацаанд салбарын хамгийн тулгамдсан асуудал юу байна вэ?

–Батлан хамгаалах салбар өргөн цар хүрээтэй. Тулгамдсан асуудал олон ч гурван чиглэлд анхаарч байна. Нэгдүгээрт, материаллаг бааз, техник шинэчлэл. Олон жил хөрөнгө оруулалт хомс байсан учир шинэчлэл зайлшгүй. Хоёрдугаарт, цэргийн албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин, орон сууцны асуудал. Гуравдугаарт, дотоодын үйлдвэрлэл, технологийн чадавхыг нэмэгдүүлэх. Эдгээрийг бодлого, төсөв, гадаад хамтын ажиллагааны түвшинд зэрэг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүнийхээ хүрээнд ч бодлогын түвшинд, салбарын түвшинд, нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж, мотобуудлага- экологийн, нисгэгчгүй нисэх технологийн анги зэрэг шинэ цэргийн ангиудыг үүсгэх, орон сууцны урьдчилгаа дэмжлэгт 100 гаруй албан хаагчийг хамруулж, энхийг д э м ж и х а ж и л л а г а а н ы нөхөн олговрын хэмжээг 80/20 болгон нэмэгдүүлэх, Шинжлэх ухаан, технологи инновацийн төвийг байгуулж эрдэмтдийнхээ бүтээлийг дэмжих, хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын үйлдвэрлэлүүдийг бий болгох, цэргийн алба хаагчдынхаа ар гэрийг өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэргээр олон ажлуудын эхлэлүүдийг амжилттай тавьж чадсан.

Сошиал орчинд таны нэрийг сэлэм, хутга дээр сийлсэн гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Үгүй. Энэ бол үндэслэлгүй, санаатайгаар тараасан мэдээлэл. Батлан хамгаалах салбарт элэгт э й “ Зэв ” залуусын холбооныхон үйл ажиллагаагаа танилцуулж, хамтран ажиллах санал солилцох үеэр өөрсдийн брэнд дурсгалын зүйл болох сэлмэн дээр миний нэрийг бичиж дурсгасан ийм л үйл явдал болсон. Өнөөдөр цахим орчинд улс төрийн зорилготой гүтгэлэг, төөрөгдүүлэлт их гарч байгаад харамсалтай байна. Манай улсын ардчиллын үнэт зүйлс, гол хэмжүүрүүдийн нэг нь хэвлэлийн эрх чөлөө байдаг. Гэтэл хэвлэлийнхэн маань хэн нэгний халаасанд багтаж юу ч хийхээс буцахгүй болсонд харамсаж байна.

–Засгийн газрын тогтвортой байдал эмзэг байна. Зарим нь огцруулах асуудал яриад эхэллээ. Таны хувьд улс төрд өрнөж байгаа үйл явдалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн тогтвортой байдал бол хөгжлийн үндэс. Засгийн газрын огцрох, солигдох асуудал улс төрийн цикль бүрд яригддаг. Гэвч төрийн бодлого, ялангуяа батлан хамгаалах, эдийн засаг, боловсролын салбарын бодлого урт хугацааны тогтвортой байдалтай байх ёстой. Төрийн тогтворгүй байдалд хамгийн түрүүнд хохирдог нь ард иргэд, бизнес эрхлэгчид, эдийн засаг байдаг. Тиймээс би хувьдаа аль болох төр тогтвортой, төрийн түшээд хариуцлагатай байж эхлүүлсэн ажлаа дуусгадаг, ард иргэдээр дүнгээ тавиулж, алдаа гаргасан, ажлаа хийж чадаагүй бол хариуцлага тооцдог эрүүл систем рүү орох хэрэгтэй гэж үзэж байна.

-Танай намын дотоод асуудал төрийн асуудал болж хувирлаа гэж шүүмжилж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Нам доторх асуудал бол аливаа байгууллагын дотоод хяналт, шинэчлэлийн нэг хэлбэр. Үүнийг төрийн бодлогоос салгаж ойлгох ёстой. Гэхдээ нүүрсний хулгайд нэр холбогдсон, ард түмний баялагт гар дүрсэн хэн ч монгол түмнийг төлөөлөх эрхгүй. Энэ бол үнэт зүйл, ёс зүйн асуудал. Нүүрсний хэрэгт холбогдож баялагт гараа дүрсэн эсэх нь иргэдэд эргэлзээ төрүүлж байгаа ийм нөхцөл байдалд хэн ч байсан ажлаа өгөөд шалгуулчих хэрэгтэй. Үнэнээ тогтоолгож, нэрээ цэвэрлэх нь зарчмын хувьд ч, намын үзэл санааны хувьд ч маш том үлгэрлэл болно. Мөн авлигатай тэмцсэн гишүүдийг биш, авлигатай холбогдсон этгээдүүдийг намаас хөөдөг тогтолцоо руу шилжихгүй бол ард түмэн хэнд нь итгэхээ мэдэхгүй, итгэл алдарч байна. Тиймээс бид урагш харж намын дотоод зөрчлөөс илүү ард түмний итгэл, улсын хөгжлийг тэргүүн эгнээнд тавьж, тогтвортойгоор ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • vincent raneri (185.92.25.55)
    The stress and anxiety that accompanied this ordeal were palpable, making everyday life a constant struggle. However, in the face of such adversity, I was determined to take proactive measures to recover our lost assets. This led me to seek the expertise of Techy Force Cyber Retrieval, a specialized firm renowned for its exceptional capabilities in retrieving lost cryptocurrency and recovering stolen assets. Their team of skilled professionals, equipped with cutting-edge technology and an unwavering commitment to justice, provided a beacon of hope in our time of need. By reaching out to Techy Force Cyber Retrieval, I took the first step towards reclaiming what was rightfully ours. Their proficiency in navigating the complex landscape of cryptocurrency recovery and asset retrieval has been a source of comfort as we work together to rectify the wrongs perpetrated by the scammers. While the journey ahead may be long and arduous, I am resolute in my pursuit of justice, and I am confident that with the assistance of Techy Force Cyber Retrieval, we will eventually recover our lost assets and rebuild our financial stability. MAIL Techyforcecyberretrieval (@) consultant (.) com WhatsApp + (156) (172) (636) (97) Website htt ps : / / techy force cyber retrieval (.) com
    2025 оны 10 сарын 18 | Хариулах
  • Bram Orrie (149.102.238.165)
    HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
  • Bram Orrie (149.102.238.165)
    HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
  • Robert Alfred (173.239.194.84)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I'm sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication Email: Capitalcryptorecover@zohomail. com Telegram: @ Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice. com Call/Text: +1 (336) 390-6684
    2025 оны 10 сарын 15 | Хариулах
  • Harris Thomas (191.101.157.64)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 4 цаг 49 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 5 цаг 15 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 5 цаг 38 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 7 цаг 9 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 9 цаг 27 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 10 цаг 2 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 10 цаг 15 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 10 цаг 16 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 10 цаг 19 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 10 цаг 19 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 10 цаг 21 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 12 цаг 34 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 12 цаг 35 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 12 цаг 36 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 12 цаг 37 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 12 цаг 39 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 12 цаг 39 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 12 цаг 41 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 14 цаг 9 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 14 цаг 47 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top