Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа
Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар бараалхлаа. Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн болон цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов.
2025-03-21

Цахим хөгжил, мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулахад БНЭУ-тай хамтран ажиллана
“И-Монгол академи” УТҮГ-нь хиймэл оюун ухаан, төрийн цахим үйлчилгээ, кибер аюулгүй байдлыг хөгжүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, олон улсын сайн туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалтуудыг шат дараатай зохион байгуулж байна.
2025-03-21

ЦХИХХЯ, “И-Монгол академи” УТҮГ хамтарсан уулзалт зохион байгууллаа
“И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаа, хариуцан хөгжүүлж буй системүүдийн хөгжүүлэлт, хэрэгжилтийн явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж цаашид асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэлт, шинэчлэлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
2025-03-20

Энхийг сахиулагчид Кипр Улсад Монгол Улсаа сурталчиллаа
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 104 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын болон Зэвсэгт хүчний танилцуулагыг тус ажилллагааны энгийн, цагдаа, цэргийн бүрэлдэхүүнд анх удаа танилцуулсан байна
2025-03-20

“И-Монгол академи” УТҮГ, ШШГЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“И-Монгол академи” УТҮГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай систем хөгжүүлэлт хийх, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг хамтран түгээх ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, технологи (МХХТ)-ийн сургалт, арга зүйн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.
2025-03-20

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-ын Элчин сайдтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай энэ сарын 19-нд уулзлаа.
2025-03-20

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ дахь айлчлал эхэллээ
Тэрбээр энэ сарын 19-нд Уэстминстерийн ордонд Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойлтой уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд бүх салбарт харилцаа идэвхтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
2025-03-20

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тогтоолыг баталжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар танилцуулга хийсэн байна.
2025-03-19

Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх” чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны тайланг танилцуулсан талаар мэдээлэв.
2025-03-19

Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг төрийн захиргааны байгууллага, олон нийтийн аян болгон өрнүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа мэдээлэхдээ, дулаалгатай гэр, пассив хаусын хэрэглээг дэмжих бодлого баримталж буйг онцоллоо.
2025-03-19

Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын өнөөдрийн (2025.03.18) хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.
2025-03-19

АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ
АНУ-ын засгийн газар 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф. Кеннедийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой баримт бичгүүдийн шинэ багцыг олон нийтэд дэлгэлээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын нэгдүгээр сард гаргасан зарлигийн дагуу хийгдэж байгаа аж.
2025-03-19

ГССҮТ-д түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний өрөө нээлээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт “World share” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төслийн хүрээнд “Түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөө” шинээр нээгдлээ.
2025-03-19

Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна
Засгийн газрын өнөөдрийн (2025.03.18) хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
2025-03-19

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.03.18) болж, салбарын бүтээн байгуулалтын ажлууд, хяналт шалгалтыг эрчимжүүлэх болон анхаарах шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ.
2025-03-18

Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.
2025-03-18

Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэр бүхий алба хаагчдыг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.
2025-03-18

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.
2025-03-18

Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ
УБЕГ -ын үйлчилгээ нь иргэд болон хуулийн этгээдийн дунд хамгийн эрэлттэй байдаг. Иймд тус байгууллагын үзүүлж буй цахим үйлчилгээ болох хүүхдийн гадаад паспорт дахин захиалга, гадаад паспорт захиалахад чанартай зураг илгээх, лавлагаа, тодорхойлолтыг англи, солонго хэл дээр гаргадаг болох, нас баралтын бүртгэлийг цахимжуулах зэрэг иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг үйлчилгээнүүдийг цахимжуулахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, дараарх 13 чиглэлд хамтран ажиллахаар тогтов.
2025-03-18

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна
Айлчлал 2025 оны гуравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Их Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Баттсон нар үдэж мордуулжээ.
2025-03-18
