x

Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ

Их Британийн BP компани Бразилын Сантосын сав газраас сүүлийн 25 жилийн хугацаан дахь хамгийн том газрын тос, байгалийн хийн ордыг илрүүлснээ даваа гаригт мэдэгджээ.

Энэхүү нээлт нь сэргээгдэх эрчим хүчнээс чулуужсан түлшинд шилжих тус компанийн стратегийн өөрчлөлтөд томоохон түлхэц болж магадгүй байна. BP нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, урьдчилан таамагласнаас тааруу үзүүлэлттэй байгаа хувьцааны ханшаа сэргээхийн тулд өөрийн багц дахь газрын тос, байгалийн хийн нөөцийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ.

Бразил дахь Бумерангугийн ордод томоохон шинэ олборлолтын төв байгуулахаар төлөвлөж байна гэж BP мэдэгджээ. BP-гийн төлөөлөгчийн хэлснээр, 1999 онд Каспийн тэнгисийн Азербайжаны хэсэгт илрүүлсэн байгалийн хий, конденсатын орд болох “Шах Дениз”-ийн дараа тус компанийн илрүүлсэн хамгийн том орд энэ байж магадгүй байна.

Ойролцоогоор 1 их наяд шоо метр байгалийн хий, 2 тэрбум баррель конденсатын нөөц бүхий “Шах Дениз”-ээс өнгөрсөн онд 28 тэрбум шоо метр хий олборлосон гэж BP мэдээлжээ. Тус компани Бразилын ордын нөөцийн тооцооллыг танилцуулаагүй байна.

BP-гийн хувьцаанууд даваа гаригт 1.3 хувиар өссөн нь Европын эрчим хүчний компаниудынх /0.1 хувь/ индексийн үзүүлэлтээс давжээ. 2030 он гэхэд газрын тос, байгалийн хийн олборлолт нь өдөрт 2.3 саяас 2.5 сая баррель газрын тостой тэнцэнэ гэж таамаглаж буй BP энэ оны арав дахь нээлтээ хийж байгаагаа мэдэгдсэн байна. 

Тус компани 2024 онд 2.4 сая баррель газрын тос олборлосон бөгөөд энэ онд олборлолт нь буурна гэж таамаглаж байна. BP хоёрдугаар улирлын тайлангаа мягмар гаригт танилцуулах төлөвтэй байна.

Reuters 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан... Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн у... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top