x

Нийгмийн хамгааллын тусгай төв, БНСУ-ын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг болон БНСУ-ын “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Нам Гүнг Ван нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн М.Намсрайхүү нээж, Улаанбаатар болон Намъянжү хотуудын олон жилийн найрамдал, хамтын ажиллагааны талаар онцлон ярив. 1998 оноос хойш хоёр хот боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн бөгөөд энэ уламжлалын хүрээнд энэхүү шинэ санаачилга хэрэгжиж байгаа юм.

Намъянжү хотын захиргаанаас дэмжлэгтэйгээр “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” төрийн бус байгууллага Улаанбаатар хотын эмзэг бүлгийн иргэдэд зориулсан Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх тухай саналыг өмнө нь ирүүлж, үүний дагуу энэхүү санамж бичгийг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд дараах гурван үндсэн чиглэлд хамтран ажиллахаар тохирсон байна. Үүнд:

  • тус төвийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн боловсрол, хамгааллын үйлчилгээний дэмжлэг үзүүлэх

  • хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилт бууруулах зорилгоор мод тарих, ойн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлт, сайн дурын цэвэрлэгээ зохион байгуулах

  • хоёр улсын харилцан соёл, туршлага солилцох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

Мөн Солонгосын талаас 19 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг зургадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 3-ны хооронд айлчилж, Нийгмийн хамгааллын тусгай төв болон тус төвийн өргөтгөл болох Сургалт хөгжлийн цогцолборын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан байна. Айлчлалын үеэр “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв”-өөс тус төвөөр үйлчлүүлэгч иргэдэд зориулан өвлийн куртик 302 ширхэг, хүүхдийн таеквондогийн өмсгөл 65 ширхэг бүхий нийт 367 ширхэг хувцасыг 33 хайрцгаар хандивлажээ. Түүнчлэн цаашид хэрэгжүүлэх төсөл, санаачилгын талаар харилцан санал солилцсон тухай мэдээлэв.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.16)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top