x

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д  өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 зүйл бүхий,  хамт өргөн мэдүүлэх  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3 зүйл бүхий, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2 зүйл  бүхий  хуулиудын төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д  өөрчлөлт оруулах, тухай хуулийн төслийн 17 дугаар зүйлийн “17.1.Улсын Их Хурлын ээлжит чуулган 9 дүгээр сарын 15-ны өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.” гэж өөрчлөлт оруулснаар төсвийн төслийг намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хэлэлцүүлэх, хэлэлцүүлгийг 5 үе шаттайгаар явуулах, нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулиар оруулах боломжит эрх зүйн зохицуулалтыг бий болгоно гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах, тухай хуулийн төсөлд Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараа жилийн макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүд, дунд хугацааны төсөөллийг  тодорхойлох,  эдийн засаг, төсвийн бодлогын хувьд өндөр ач холбогдол бүхий баримт бичиг учир Улсын Их Хурлаар хэлэлцэх тусгайлсан 4 үе шаттай хэлэлцүүлэг дэгийг бий болгох, мөн төсвийн төслийг намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс 5 үе шаттайгаар хэлэлцүүлэг явуулах байдлаар нэмэлт, өөрчлөлтийг хийхээр тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.1.4-т “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд төсвийн тодотгол хийхээр заасныг үндэслэн Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн  тухай хуульд өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нөхцөл үүсч, үүнтэй холбогдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж байна хэмээв.

Тэрбээр, Олон улсын байгууллагуудын тодорхойлж байгаагаар дэлхий дахинд тодорхой бус байдал урьд өмнө тохиолдож байгаагүй өндөр түвшинд хүрсний улмаас ихэнх улс орнуудын эдийн засгийн идэвхжил муудаж байна. Улмаар 2025 оны эхний 5 сард манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний дундаж үнэ 72 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспорт 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 1 тэрбум орчим ам.доллароор, төсвийн нийт орлого 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр буураад байна. Цаашилбал, эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол Үндэсний статистикийн хорооноос 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зарласнаар 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж буураад байна гэлээ.

Эдгээр нөхцөл байдлын улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл төсвийн хүрээний мэдэгдэлд заасан орлогын доод хэмжээнд хүрэхээргүй байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.2 их наядаар, төсвийн зарлагыг 1.9 их наядаар бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгажээ.

Мөн хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2025 онд 5.5 хувь, 2026 онд 5.7 хувь,  2027 онд 6.3 байхаар тусгаж тооцсон байна.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахдаа хэрэглээний үнийн өсөлтийг тооцсон аргачлал болон Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл өмнөх оноос өссөн нь хэрэглээний үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан төсөлд тусгагдсан хэрэглээний үнийн өсөлтийн түвшин болон валютын ханшийн өөрчлөлтийг тооцсон аргачлалын талаар асуулт асууж, хариулт авсан гэж танилцуулсан.

Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Хуулийн төслүүдийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг нь дэмжиж байна. Дэлхийн улс орнууд өөрийнхөө улс төрийн нөлөөлөл, эдийн засгийн чадамжаа хадгалах, дотоодынхоо зах зээлийг хамгаалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, улмаар өөрийнхөө бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлийн хэрэглээний нэлээдгүй хэсгийг хангах гэсэн том өрсөлдөөний шалтгаан нь болж гарч ирж байгаа тарифын хязгаарлалтын асуудал Монгол Улсад сүүдрээ тусгалаа. Үүнээс болж гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд, эрдсийн үнэ дэлхийн зах зээл дээр эрс буурч байна. Энэ нь манайд нөлөөлж төлөвлөгдсөн орлогууд таамаглашгүйгээр буурч байна. Тийм учраас бид нөхцөл байдлаа дүгнэж,  хязгаарлалт, зохицуулалтуудаа зөв хийж байж эрсдэлийг аль болохоор бага хохиролтойгоор даван туулах ёстой. Энэ бол улс үндэстний эрх ашиг. Ингэж байж энэ улс үндэстний эрх ашиг хангагдах ёстой учир хуулийн төслийг дэмжиж байна. Дэлхийн зах зээл дээрх үнийн бууралт, нөлөөллүүд бидний эдийн засгийн өсөлтөд тодорхой нөлөө үзүүлж байгаа. Эдийн засгийн агшилтаа дагуулаад төсвөө хэт базвал эдийн засаг агшилт улам нэмэгдэж, үүнийг дагаад  инфляц өснө. Тиймээс  төсөвтөө хязгаарлалтаа хийж, бодит эдийн засгийн салбараа тэтгэх, хөрөнгийн эргэлтийг нэмэх замаар үүнийг шийднэ гэж ингэж харж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх онуудын төсвийн төсөөллөө баталж байж төсөвтөө тодотгол хийж ажлаа зөв зохицуулах болно гэлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлэг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Ногоон орон сууц” төслийн 800 айлын байрны үнийг 2.7–3.04 сая төгрөгөөр тогтоолоо 36 мин УИХ Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарвал ямар ч том эрх ашгаар зөвтгөх боломжгүй 39 мин Ахмад настны тухай хуулийн шинэчлэлийг танилцууллаа 46 мин Гал зогсоох тохиролцооны дараа Израил ба ХАМАС-ын хооронд маргаан дэгдлээ 1 цаг 1 мин Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо 23.8 мянгад хүрэв 1 цаг 2 мин К.Роналду дахин “Forbes”-ын хамгийн чинээлэг хөлбөмбөгчнөөр тодров 1 цаг 4 мин Хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээ Каирын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 1 цаг 7 мин Арваннэгдүгээр сараас төвийн бүс нутгаар хүйтрэх, зүүн аймгуудад дулаарах төлөв гарчээ 1 цаг 11 мин Нийслэлд ус, дулаан, ногоон байгууламжийн ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэжээ 1 цаг 18 мин Монголын спорт өрөлтийн тамирчид Азийн аваргад өрсөлдөнө 2 цаг 11 мин Европын парламент Оросоос хий импортлохыг хориглох хуулийн төслийг дэмжлээ 2 цаг 13 мин ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг Хотын даргад олголоо 2 цаг 54 мин Путин, Трамп нар Будапештад дээд хэмжээний уулзалт хийхээр тохиров 2 цаг 56 мин Өнөөдөр болох үйл явдлууд 3 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн, цас орохгүй 3 цаг 18 мин Агаар мандал дахь CO2-ын агууламж 1957 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ 18 цаг 1 мин Оростой байгуулсан бүх гэрээг дагаж мөрдөнө гэж Сири мэдэгдэв 18 цаг 7 мин Сумочид Лондонд хүч үзэж байна 18 цаг 11 мин Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн шинэчлэлийн талаар хэлэлцлээ 18 цаг 12 мин Алтны үнэ 4240 ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 18 цаг 14 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон м... Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах...
Top