x

Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, олонхиийн саналаар “хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ.

Танилцуулгад дурдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буураад байна. Нийт экспорт 2025 оны эхний  таван сард 5.4 тэрбум ам. доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам. доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь  буюу 1.3 их наяд төгрөгөөр буурчээ.

Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ Гаалийн ерөнхий газраас зарладаг албан мэдээллээр 2025 оны эхний таван сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаад байна. Экспортын төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдэлд заасан орлогын доод хэмжээнд хүрэхгүй байхаар байгаа юм.  Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх зорилгоор төсвийн тодотгол хийж байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.

Хуулийн төсөлд 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.2 их наядаар бууруулж,  нөгөө талд нь төсвийн зарлагыг 1.9 төгрөгөөр бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

-Инфляци өмнөх оны мөн үеэс өсөхөд өрхийн цахилгааны төлбөр, орон сууцны түрээсийн төлбөр, хувцасны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж үзсэн. Гэтэл хэрэглээний үнийн төвшинг төсөлд 2025 онд 9.5 хувь, 2026 онд 7 хувь, 2027 онд 6.4 хувь байхаар өөдрөгөөр төсөөлсөн байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2026 онд инфляци 8.2 хувь, 2027 онд 7.2 хувь, 2028 онд 6.9 хувь байх төсөөлөл гаргасан. Ерөөсөө хоорондоо уялдахгүй юм. Монголбанкны ерөнхийлөгч мэдээлэл хийхдээ “Энэ оны сүүлээр инфляци хоёр оронтой тоонд орж магадгүй" гэсэн бол бизнес эрхлэгчид "Инфляци хоёр оронтой тоонд орсон" гэдгийг хэлээд байгаа. Инфляцид нөлөөлөх нөлөөллийг хэрхэн тооцсон юм. Жишээлбэл,  нүүрсний үнэ буурахад гадаад валютын нөөцийн хэмжээнд нөлөөлөөд улмаар инфялцид нөлөөлнө. Энэ эрсдлийг яаж тооцсон юм, валютын ханшны өөрчлөлтийг яаж тооцсон юм. Хүнсний барааны бүлгийн үнэ 9.2 хувиар, хүнсний бус барааны үнэ 9.7 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувиар өссөн. Цаашдаа ч өсөхөөр байгаа. Тавдугаар сарын  26-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн байна.

2024 оны сүүлээр цахилгаан нэмэхэд 2025 оны нэгдүгээр сард инфляци маш өндөр өссөн. 2026 онд Засгийн газар халуун, хүйтэн ус, бохирын усны тарифыг нэмнэ гэдгээ зарласан, энэ нь инфляцид нөлөөлнө. Гэтэл дахиад инфляци 7 хувь гээд ороод ирдэг, ирэх онд инфляци энэ хэмжээнд байна гэдэгт итгэхгүй байна. Судалгаагаа зөв хийсэн юм уу?

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцийг 7.2 хувиар тооцсон боловч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг тооцож 9.5 хувиар тооцсон. Үндэсний статистикийн хороо өргөн хэрэглээний 430 орчим бараа, бүтээгдэхүүний дундаж үнийг жинлэн инфляцийг тооцдог. УИХ-ын дэргэдэх байгууллага. Засгийн газраас нөлөөлж байгаа зүйл байхгүй. Тиймээс бодит тооцоо хэмээн дүгнэж байна,

Инфляцид нөлөөлж байгаа суурь хэдэн шалтгаан байгаа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа, хэрэглээний зээлийн өсөлт, төсвийн тэлэлт, ханшийн сулрал гээд олон зүйл байгаа. Тодотгол хийж байгаа нь төсвийн тэлэлтийг бууруулъя, Монголбанк хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна. Төсвийн тэлэлтийг хязгаарлах зорилгоор инфляцийг өсгөхгүй байх зорилгоор хийж байгаа. Гэсэн ч  инфляци 9.5 хувь болж өсөх нь ээ гэж оруулж ирж байна.

Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү:

-Хил гааль, тээвэр логистикийн байгууллагууд инфляцид эерэгээр нөлөөлж болох арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хурдан шуурхай нэвтрүүлэх, хил гаалийн шалгалтыг буруулах зэрэг арга хэмжээ авна.

Өнгөрсөн 2-3 жилд уналттай явж ирсэн салбарууд сэргэж байна.  Энэ салбар дээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн махны үнийн инфляцид үзүүлж байгаа дарамтыг бууруулах зорилгоор нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээний дүнд эерэг нөлөөллүүд хүлээгдэж байна гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан... Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн у... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top