x

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очирыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс түүний нэрийг албан ёсоор дэвшүүлсэн бөгөөд хуралдаан даргалагч намын саналыг танилцуулсан юм. Ц.Сандаг-Очир нь Төв аймгийн Баяндэлгэр суманд 1977 онд төрсөн бөгөөд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Боловсролын хувьд тэрээр:

  • 1995 онд Багануур дүүргийн 66-р дунд сургуулийг

  • 2000-2004 онд Тэнгэр дээд сургуулийг философич, нийгмийн ухааны багшаар

  • 2001 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер

  • 2018 онд төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн байна.

Төрийн албанд 2000 оноос хойш тасралтгүй ажилласан түүхтэй бөгөөд тэрээр Багануур дүүргийн нийгмийн ажилтан, хэвлэл мэдээллийн мэргэжилтнээр эхэлж, улмаар:

  • 2005-2008 онд МАН-ын хорооны дэд дарга

  • 2008-2012, 2016-2020 онд Багануур дүүргийн Засаг даргаар хоёр удаа

  • 2013 оноос тус дүүргийн МАН-ын хорооны даргаар

  • Дүүргийн болон нийслэлийн ИТХ-д тус бүр хоёр удаа

  • 2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр тус тус сонгогдсон байна.

УИХ-д ажилласан туршлага, төрийн албанд хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг нь харгалзан, байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг хуралдаанд онцолсон бөгөөд бусад гишүүдээс нэмэлт санал, асуулт гараагүй. Иймд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, уг шийдвэрийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар тогтжээ.

Эх сурвалж: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан... Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн у... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top