x

Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд олгох урамшууллын шалгуурыг зөөлрүүлэх хуулийн төсөл өргөн баригдлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нар “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг 2025 оны зургаадугаар сарын 24-ний өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.

Төсөлд тусгаснаар нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийг одоогийн эрх зүйн орчноос гадуур орхигдуулахгүй байх, ялгаварлалгүйгээр урамшууллын тогтолцоонд хамруулах зорилготой. Мөн хүн амын өсөлтийг дэмжих бодлоготой уялдуулан олон хүүхэд төрүүлсэн эхэд олгох шалгуурыг хөнгөлөх, илүү хүн төвтэй болгохыг зорьжээ.

Хуулийн одоогийн зохицуулалтаар “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд, нэгдүгээр зэргийн одонг зургаан хүүхэдтэй эхэд олгож байгаа. Гэвч “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” гэсэн шаардлагууд нь хүүхдийн наснаас хамаарч ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлдэг гэж хууль санаачлагчид үзжээ.

Шинэчилсэн найруулгаар эдгээр болзлыг хасч, эхчүүдийн эрхийг илүү өргөн хүрээнд хамгаалах, тэдний сэтгэлзүйн болон эдийн засгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг зорьсон байна. Хуулийн үйлчлэх хүрээнд мөн гурав хүртэлх насны хүүхдийг үрчлэн авсан эхчүүд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас хүүхдээ алдсан тохиолдолд ч хамруулах эрх зүйн үндсийг тодорхой болгож өгсөн байна.

Ийнхүү төрөөс хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хүний эрх, эрхэм чанарыг хүндэтгэх үүргээ хэрэгжүүлж эхлэх чухал алхам болж байгааг УИХ-ын гишүүд онцоллоо.

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top