x

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр, 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг албан ёсоор өргөн мэдүүллээ.

С.Бямбацогт сайдын танилцуулснаар энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд боловсруулсан бөгөөд Монгол Улсын эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарт либералчлал хийж, найдвартай эх үүсвэртэй болох зорилгыг агуулжээ.

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт мега төсөл хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгаа ч санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, эрх зүйн орчны тодорхой бус байдал уг төслүүдийг гацахад хүргээд байгаа. Иймд Эрчим хүчний тухай хуульд дараах чиглэлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Үүнд:

  • Эрчим хүчний төслийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг хуульчилж, эрх зүйн тодорхой байдлыг хангах

  • Эрчим хүч нийлүүлэх үнэ, хэмжээ, нийлүүлэх хугацаа, төрд шилжүүлэх нөхцөл зэрэг шалгууруудаар сонгон шалгаруулалт хийх эрх зүйн үндэс бүрдүүлэх

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохицуулалтыг сайжруулах

  • Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулж, хөрөнгө оруулалтын чадамж бүхий оролцогчдыг дэмжих боломж бүрдүүлэх

Эдгээр өөрчлөлтүүдийг хийснээр төрийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын либералчлал бодитоор хэрэгжиж эхлэх бөгөөд томоохон төслүүдийг хөрөнгө оруулалт, түншлэлийн үндсэн дээр нээлттэй, шударга шалгаруулалтаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ нь эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах үндэс болохын зэрэгцээ эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдралд шууд нөлөө үзүүлэх хөшүүрэг гэж төсөл санаачлагч тайлбарлаж байна.

Хуулийн төсөлтэй хамтаар “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай” төслүүдийг ч мөн өргөн мэдүүлсэн бөгөөд эдгээр нь уялдаа холбоотой, цогц шинэчлэлийг зорьсон алхам юм.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан... Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн у... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top