x

Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана

Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хурал Улаанбаатар хотод өнөөдөр /2025.06.26/ болж байна. “Зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуулалт, практик” сэдэвт олон улсын хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар оролцож үг хэллээ. Тэрээр энэ удаагийн хурлыг цаг үеэ олсон, тулгамдсан асуудлыг хөндсөн, чухал ач холбогдолтой болохыг тодотгоод манай улсын хувьд зайн гэрчлэлтийг хуульчлаагүй байгаа хэдий ч Монголын Нотариатчдын Танхимын хамт олон Нотариатын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжилсныг хүлээн авч, судалж байгаагаа тодотголоо. Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах бодлогод нотариатын байгууллага нэгдсэнээр, нотариатчийн гэрчилсэн үйлдлийг E-Mongolia системд байршуулж, төрд байгаа иргэний 84 төрлийн лавлагаа, мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр ашиглаж, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчид өгч, үйлчлүүлэгчийн бичиг баримтыг төрийн байгууллагад зуучлан бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн нь чухал ахиц болсныг онцоллоо.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Монголын Нотариатчдын Танхимын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд зайн гэрчлэлтийг хуульчлах тал дээр анхаарал тавьж ажиллахаа илэрхийлж байлаа.

Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хуралд Олон Улсын Нотариатын Холбооны Ерөнхийлөгч Лионел Галлиез, тус холбооны Ази тив хариуцсан дэд Ерөнхийлөгч Дэн Жиамин болон дэлхийн 4 тивийн 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 3 цаг 2 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 3 цаг 2 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 3 цаг 4 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 3 цаг 5 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 3 цаг 6 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 3 цаг 8 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 3 цаг 9 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 6 цаг 9 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 6 цаг 9 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 6 цаг 10 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 8 цаг 8 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 8 цаг 10 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 8 цаг 12 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 8 цаг 12 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 8 цаг 13 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 8 цаг 14 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 8 цаг 22 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 9 цаг 52 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 9 цаг 53 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 9 цаг 55 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top