x

Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар 100 дахь хоногоо тэмдэглэж байна. Ерөнхий сайд өөрөө гарч ирээд өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа тайлагнахыг бүгд харж сонсож уншиж байгаа биз ээ. Тэрбээр хэлэхдээ “Чөлөөлөлт” үндэсний санаачилгыг хэрэгжүүлсэн гэв. 100 хоногт 100 чөлөөлөлт хийсэн гэв. Татварын шинэчлэл, Эдийн засгийн эрх чөлөөний хууль зэргийг батлуулсан, данс нээсэн, 9376 хяналтыг цуцалсан зэргээ санууллаа. Өрсөлдөх чадвараараа дэлхийн 79 орноос 69 дүгээрт явж байна. Инфляци 11,2 хувь хүрч өрхийн амьжиргаа төдийлөн сайжрахгүй байгаа гэв. Бас зэсийн үйлдвэр барих, гангийн үйлдвэртэй болох тухайгаа санууллаа.

Мөн Засгийн газрын сайдууд нь хийсэн ажлаа тайлагнацгаав. Сангийн сайд З.Мэндсайхан НӨАТ төлөгчийн босгыг 400 саяд хүргэсэн гээд нөгөө татварын шинэчлэл болох хоёр сая төгрөгөөс доош орлогoд нэг хувийн татвар авах тухайгаа ярив. Мөн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны 33 хоногийн нөөц байгаа, шатахуун тасрахгүй гэлээ. Засгийн газрын яг 100 дахь хоног дээр шатахуун тасалдах байдалд хүрсэн нь Ерөнхий сайдын шүдний өвчин болоод байгаа бололтой байна. 33 хоноод яах юм, хойно урдаас шатахуун орж ирэх үү гэх зэрэг асуудлууд бүрхэг л өнгөрч байх шиг. Засгийн газрын 100 дахь хоног дээрээ шатахуунгүй сууж байна гэж хэлүүлчих вий гэхээс орох байх газраа олж чадахгүй байгаа шинж харагдана. Яг шатахуунтай эсэх нь бүрхэг байсаар энэ гайтай 100 дахь хоногийг өнгөрөөх болов уу. Дараа нь бол яасан ч яах вэ гэж үзэж байгаа бололтой.

Бид Засгийн газрын 100 дахь хоног гэгчийг 2024 оноос хойш гурав дахь удаагаа тэмдэглэж байгаа нь энэ юм. Засгийн газрын 100 дахь хоног бүр хийсэн ажилгүй, хийгдэх ажил нь ирээдүй цаг дээр яригдсаар ирсэн нь гунигтай. 2024 онд сонгууль болоод МАН ялалт байгуулаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 дахь хоногийг тэмдэглэсэн. Тэгэхэд бас л бүх ажил ирээдүй цаг дээр байв. Гэхдээ тэр үед бас ч гэж өрнүүн байлаа. Алдарт 14 мега төсөл ид яригдан АН-тай хамтарсан засаг байгуулчихсан ирээдүй гэгээн мэт харагдаж байв. Гэсэн ч МАН энэ засгаа элдэвээр хэлэн буулгасан юм. Нөгөө яригдаад байсан бүх юм будаа. Хувхайгаараа эргэсэн хоосон цаг эхлэв. Дараа нь Занданшатарын Засгийн газрын 100 дахь хоног боллоо.

“Цэцгэрэх хөдөлгөөн” гэдэг хоосон үгнээс өөр юу ч хийсэнгүй. Энэ Засгийн газрын 100 дахь хоногоор ямар дүгнэлт өгч байгаа талаараа сөрөг намын лидер Л.Гантөмөр ингэж хэлж байв. Тэрбээр “Г.Занданшатарын ЗГ байгуулагдсан 100 хоногт маш муу ажилласан. Ажлаа хийхгүй байна. Засгийн газар шинэ ПР бодоод, шинэ бодлого боловсруулах гэж оролдоод, шинэ “дугуй” зохиох гэж оролдох л юм бол будилна” гэж хэлж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Л.Гантөмөр Ардчилсан намын дарга, хамтарсан Засгийн газрын тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаад Г.Занданшатарын засагт халаагаа өгсөн үе байлаа. Тэгэхээр юу хийх ёстой байсан юу хийвэл дээр байх талаар хэлж чадах хүний нэг юм. Одоо дахиад Засгийн газрын “100 дахь хоногийг” тэмдэглэж байна. Хийнэ гэсэн юмнууд нь дан ирээдүй цаг дээр яригдаж бүтэх эсэх нь тодорхойгүй байдаг л нэг арга хэмжээ болж өнгөрч байна даа. Бүх татварын шинэчлэл нь ирээдүй цаг дээр ирэх жилээс дараагийн жилээс нэг юм хэрэгжиж эхлэх юм гэсэн.

Одоо бол ард түмний амьдралд хэрэг болох юм огт харагдахгүй байна. Нөгөө гол “чөлөөлөлт” гэдэг нь яг амьдрал дээр биелж байгаа юм алга. Харин ард түмнээс татвар авах нь шууд газар дээрээ биелж байна. Гараашийн татвар нэхэгдэж байна, зам ашигласны татвар наймдугаар сарын 1-нээс эхэлнэ гэх мэтээр. Тээврийн цагдаа ард түмнээ торгох нь бүр төгсөрч хээр байгаа шатахуун түгээх газар дээр суурин гэсэн тэмдэг хуурамчаар байрлуулан хурд хэтрүүллээ хэмээн торгож байна гэж хүртэл яригдаж байна. Зам ашигласны төлбөр 10 дахин буюу мянган хувиар нэмэгдсэн л “100 хоног”-ийн гол ажил болж байх шиг. Товчооны цаана байгаа зусландаа очих арга байхгүй болсны баяр гэж тэмдэглэх юм уу хаашаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 11 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 7 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 11 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 16 цаг 19 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 18 цаг 36 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 21 цаг 44 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 22 цаг 17 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 22 цаг 23 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 22 цаг 28 мин Шатахууны хямрал ба бодит байдал 22 цаг 37 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 22 цаг 51 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 22 цаг 59 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 7 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 23 цаг 20 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 23 цаг 24 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 23 цаг 31 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 23 цаг 40 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top