x

"Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа

ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яам болон Европын Холбооноос хамтран санхүүжүүлдэг "IKI JET" төслөөс хэрэгжүүлж буй техникийн туслалцааны ажлын хүрээнд Налайх дүүргийн 7-р хороонд байрлах “Нарны Эрч“ өрхийн эрүүл мэндийн төвийн дээвэр дээр 30 кВт-ын хүчин чадалтай, 20 кВт цаг багтаамжтай нарны цахилгаан үүсгүүр (НЦҮ)-ийн хосолмол системийг амжилттай суурилуулж, хүлээлгэн өглөө.

Тус эрүүл мэндийн төв нь 3,000 гаруй өрхийн 11,000 гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд урьд нь цахилгааны хүчдэлийн уналтаас шалтгаалан үйл ажиллагаа нь тасалдах хүндрэлтэй тулгардаг байсан юм. Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын хүсэлтийн дагуу хэрэгжүүлсэн уг тогтвортой эрчим хүчний шийдэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй, найдвартай цахилгаанаар хангах нөхцөлийг бүрдүүллээ.

Уг системийг албан ёсоор хүлээлгэн өгөх арга хэмжээнд Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Мандуул, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрчим хүчний төслүүдийн удирдагч Йонас Реннер болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Уг төслийг ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI) болон Европын Холбоо хамтран санхүүжүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 43 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 8 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 22 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 25 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 46 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 31 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 32 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 43 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 39 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 12 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top