x

Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцом бууруулжээ

Саудын Арабын үндэсний газрын тосны "Saudi Aramco" компани наймдугаар сард Азийн худалдан авагчдад нийлүүлэх газрын тосныхоо борлуулалтын үнийг огцом бууруулснаа мэдэгджээ. 

"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, энэ нь тус компанийн хувьд сүүлийн 25 жилийн хугацаанд үнээ хамгийн их хувиар бууруулсан шийдвэр болж байна. Тодруулбал, Азийн зах зээлд нийлүүлэх "Arab Light" маркийн газрын тосны үнийг нэг баррелийг нь 1.1 ам.доллароор бууруулсан нь бүс нутгийн жишиг үнээс 1.5 ам.доллароор доогуур байна. 

Энэхүү шийдвэр нь зах зээлийн шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй өндөр хувиар тогтоогдсон байна. Учир нь түүхий эдийн арилжаачид үнийг нэг баррель тутамд дунджаар 8 ам.доллароор буурна хэмээн таамаглаж байжээ.

Үүнээс өмнө Саудын Араб улс Ормузын хоолойгоор сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн их хэмжээний газрын тосыг тээвэрлэсэн тухай "Bloomberg" агентлаг далайн тээврийн хөдөлгөөнийг хянах үйлчилгээний мэдээллээс эш татан уламжилж байсан юм.

Ташрамд дурдахад, Казахстан, Саудын Араб, Орос, Ирак, Кувейт, Алжир, Оман улсууд ирэх наймдугаар сараас эхлэн газрын тосны олборлолтоо хоногт 188 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top