x

“Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй монгол” наадмыг Төв талбайд зохион байгууллаа.

 

Энэ жил “Дээлтэй монгол” наадам 20 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд  наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна БНХАУ-ын Ганьсу муж, ӨМӨЗО-ы Ордос хот, Шилийн гол аймгаас төлөөлөл ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилууллаа.

 

Тодруулбал ӨМӨЗО-ны Монгол эм, эмнэлгийн эмч нарын төлөөлөл бүхий 50 хүний бүрэлдэхүүн Хөх хот, Ордос хот, Шилийн гол аймгаас хүрэлцэн ирснээрээ онцлогтой юм.

Мөн парад алхаанаас гадна ардын урлагийн тоглолт, мэндчилгээ, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, дээл, хувцастай холбоотой уралдаан тэмцээнүүд, Монгол гэр хотхон, зан заншлын үзүүлбэр, үндэсний тоглоом, дээл хувцасны үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг үйл ажиллагаанууд болж байгаа юм. Мөн хамгийн шилдэг дээл урлаач, хамгийн гоё дээлтэй хос, хамгийн гоё дээлтэй гадаад иргэд зэргийг шалгарууллаа.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 42 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 7 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 21 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 24 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 27 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 45 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 30 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 31 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 42 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 38 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 11 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top