x

Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх удаагаа хүртлээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн, эмч нарын хамтын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” бүтээлд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээлээ.

Уг бүтээлийн багийг Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Монголын Анагаах ухааны академийн гишүүн, УГТЭ-ийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн ахласан юм.

Бүтээлийн багт Монгол улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн шагналт, Академич, УГТЭ-ийн Мэс заслын Ерөнхий зөвлөх Н.Баасанжав, Монгол улсын Мэс заслын Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, УГТЭ-ийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Ц.Дамдинсүрэн, Монгол улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Зүрхний мэс засалч, УГТЭ-ийн зөвлөх эмч Д.Цэгээнжав нар ажилласан байна.

Энэхүү бүтээл нь зүрх, судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний дэвшилтэт арга технологийг Монгол Улсад цогцоор нь нутагшуулж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэн, олон мянган иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Монгол Улсын Төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртсэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны эрдэм шинжилгээ, инноваци, эмнэлзүйн тусламж үйлчилгээний хөгжилд оруулсан бодит үр дүн, үнэтэй хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлсний илэрхийлэл болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top