x

Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна

Франц, Испани, Португал, Грект томоохон түймэр үргэлжлэн ассаар байгаа бөгөөд эрх баригчид олон мянган хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ түймэртэй тэмцэхээр олон мянган аврагч, гал сөнөөгчийг дайчлаад байгаа тухай мэдээлжээ. 

Францын өмнөд нутгийг түймэр бүрхэв

Түймрийг унтраахаар олон мянган гал сөнөөгч, нисэх онгоц, тусгай зориулалтын техник хэрэгслийг илгээгээд байна. Францын өмнөд нутагт гарсан түймрийн улмаас хоёр хүн хүнд бэртэж, аюултай бүсээс 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Долоодугаар сарын 4-ний орой Францын Дорнод Пиреней мужийн Перпиньян хотын ойролцоо хүрэхэд хэцүү бүсэд томоохон түймэр гарсан байна. Түймрийг унтраах ажиллагаанд 700 орчим гал сөнөөгч, 200 нэгж техник, мөн 10 орчим нисэх онгоц, нисдэг тэрэг оролцож байгаа аж.

Хүнд бэртсэн хүмүүсийн дунд нэг гал сөнөөгч болон нэг орон нутгийн оршин суугч байгаа бөгөөд эрх баригчид 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

"Дорнод Пиренейд дэгдээд буй урьд өмнө байгаагүй том хэмжээний ойн түймрийг унтраахын тулд гал түймэртэй тэмцэх асар их хүч, дотоодын аюулгүй байдлын алба болон төрийн бүх байгууллагын оролцоо шаардлагатай байна" гэж тус мужийн захирагч Реньо де ла Мотте мэдэгдсэн байна.

Францын эрх баригчдын мэдээлснээр, тус улсын 41 мужид ойн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байх бөгөөд үүнээс долоод нь хамгийн дээд түвшний аюулын түгшүүр зарлажээ.

Салоники хотыг хорт утаа бүрхэв

Грекийн Салоники хотын ойролцоох хог хаягдал боловсруулах үйлдвэрт гал гарчээ. Өтгөн хар утаа хотын төв хүртэл тархсан тул оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байх, мөн цонхоо хаалттай байлгаж, хорт утаанд өртөхөөс сэргийлэхийг зөвлөсөн байна.

Мөн ойролцоох гурван суурингийн оршин суугчдыг болон байнгын асаргаа шаардлагатай 157 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Санамсаргүйгээр гал алдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан 76 настай эрэгтэйг цагдаа нар саатуулжээ. Мөн Афин хотын баруун хэсэгт томоохон ойн түймэр дэгдэж, 210 гал сөнөөгч, сайн дурынхан болон нисэх хүчнийхэн түймэртэй тэмцэж байна.

Испанид 2200 орчим га талбай түймэрт шатжээ

Испанийн зүүн хойд нутгийн Жирона мужид долоодугаар сарын 3-нд гарсан ойн түймэр ассаар байгаа бөгөөд EFE агентлагийн мэдээлснээр, түймэрт өртсөн талбайн хэмжээ 2200 орчим гад хүрчээ.

Португалд 12 мянган га талбай түймэрт өртөв

Португалын Возела мужид долоодугаар сарын 2-нд гарсан түймэртэй гал сөнөөгчид тэмцсээр байгаа бөгөөд түймэртэй тэмцэх ажиллагаанд 1200 орчим аврагч, 400 нэгж техник, 15 нисэх онгоц оролцож байна.

Түймэрт өртсөн талбай 12 мянган гад хүрчээ. Хөрш Испани улсаас 120 гал сөнөөгч, 45 нэгж техник илгээсэн байна. Долоодугаар сарын 5-ны байдлаар түймрийн томоохон голомтуудыг хяналтад авсан хэдий ч Португалын хэвлэлүүдэд мэдээлснээр зарим хэсэгт гал бүрэн унтраагүй хэвээр байна. 

Европ тивийг зургаадугаар сараас эхлэн нөмөрсөн хэт халууны улмаас дээрх орнуудад ойн түймэр дэгджээ.

Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top