x

Хурдан морьдын сэрвээний өндрийг 30-40 секундэд AI технологиор хэмжинэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Хүй долоо худагт ажиллалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжинэ.

Уг төхөөрөмжөөр морьдын сэрвээний өндрийг 30-40 секундэд хэмжих бөгөөд хэмжилтийн үеэр уяач морийг төхөөрөмжөөр жигд хөтлөн оруулахад өндөр хүчин чадалтай таван камер бүхий AI систем сэрвээний өндрийг автоматаар тодорхойлж, хэмжилтийн үр дүнг шууд дэлгэцээр харуулах ажээ.

Хэмжилтийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон морь барианы бүсэд байршуулсан дэлгэцээр шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхээр зохион байгуулсан байна. Энэхүү ухаалаг төхөөрөмжийг ашигласнаар хэмжилтийн үйл ажиллагааг богино хугацаанд, хүний оролцоог багасган, ил тод, шударга зохион байгуулах боломж бүрджээ.

Шаардлага хангаагүй морьдыг тухайн хэсэгт уяж үлдээгээд, шаардлага хангасан морьд дараагийн шатны бүртгэл, хяналтын ажиллагаанд шилжүүлнэ.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 43 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 8 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 22 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 25 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 46 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 31 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 32 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 43 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 39 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 12 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top