x

Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу

Улсын Их хурлын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Энэ оны хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийлээ. Парламентыг энэ хугацаанд хэр ажилласан гэж дүгнэж байна вэ?

-Парламент маш их санаачилгатай байна лээ. Гишүүдийн өргөн барьсан хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг харж байхад л анзаарагдаж байна. Тодорхой мэргэжлийн мэргэшсэн хүмүүс арай анги харж байна. Өмнөх парламентуудыг бодоход дэвшилттэй, мэдлэгтэй харагдаад байгаа юм. Мэдээж хэрэг эцэслэн батлагдах түвшиндээ янз бүр л байгаа. Энэ чуулганаар бид татварын асуудлын цогц шинэчлэлийг хийчих юм байна гэж харсан. Гэвч төсвийн орлогоо хараад жаахан дутуу хийчих шиг болсон.

Хоёрдугаарт, эдийн засгийг чөлөөлөх, чөлөөт эдийн засгийн горим руу шилжих зохицуулалтыг нэлээд гүнзгий хийчих болов уу гэж харж байлаа. Ямар ч байсан нэг алхсан. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гээд нэг сав бэлдээд авлаа. Цаашдаа энэ сав руугаа юмаа нэмээд, аль болох бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа хүнээ хамгаалах бодлогууд хийгдээд явах болов уу. Гуравдугаарт, мэдээж УИХ-ын гишүүд сахилга, хариуцлагын асуудал бий. Учир нь сүүлийн найман жилийн парламентад ирцийн асуудал байнга хөндөгдсөөр ирсэн. Үүнтэй уялдуулаад Дэгийн хуулиа нэлээд өөрчилсөн. Эдгээр нь намрын чуулганаар тодорхой болоод батлагдана гэсэн хүлээлттэй байна.

-Хаврын чуулганы эхэн үед Ерөнхий сайд, УИХ-ын даргыг солих гээд жаахан хугацаа алдсан тал бий юу?

-Цаг алдахаас илүү олонхын дарга нь УИХ-ын дарга болчихоор нам нь төрийнхөө дээр гарчихаад байгаа байхгүй юу. Тиймээс төр, нам, засаг гээд бүгдийг удирддаг. Ерөнхий сайд нь хүүхэлдэй болсон. Томилгоо, бодлогын эрх байхгүй. Бараг л намын дарга, Ерөнхийлөгч хоёрын чиглэлээр яваад байгаа ч юм шиг байсан. Тийм учраас УИХ-ын даргаас МАН-ын даргыг буулгах санал гарсан. МАН ч үүнийг хүлээж аваад намын дарга нь Ерөнхий сайдаа хийх нь зөв юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Үүний дагуу төр, засаг эмхлэгдэн байгуулагдсан. Үүнд хоёр долоо хоног орчмын л хугацаа орсон.

Дараа нь УИХ-ын даргыг намаас нь түдгэлзүүлье яриа хүчтэй явагдсан. Үүн дээр С.Бямбацогт би үүнийг хүлээн зөвшөөрье гэсэн хандлагатай байсан. Гэвч яг одоо тийм байгаа үгүйг сайн мэдэхгүй л байна. Тэгэхгүй бол УИХ-ын дарга нам талдаа хазайгаад байхаар УИХ-ын шийдвэр эрүүл биш. Заавал нэг намын улс төр, үзэл суртал орчихоод байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын шийдвэр биш МАН-ын УИХ, Засгийн газрын шийдвэр болчихоод ард түмний 80 хувь нь гарч байгаа хууль шийдвэрийн гадна талд үлдчихээд байна. Энэ ирээдүйд олон нам дээр яригдаж таарна.

Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж байж олон намын оролцоог бий болгосон. Өмнө нь УИХ-ын гадаа үлдээд гудамжинд жагсаал болдог байсан. Харин одоо нэгэнт УИХ дотор ороод ирсэн учраас тодорхой хэмжээнд үүнийгээ хадгалж, хамгаалж, олон ургалч үзлийн дундаас Монгол хождог парламенттай болохын тулд УИХ-ын даргаа нам гэдэг давхар дээлнээс нь салгах ажлыг хийх шаардлагатай. Гэвч одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй л байна. Бид нэг юм эхлүүлчихээд орхидог, хийсэн гэж хэлээд дутуу хийдэг. Үүнээсээ болоод хугацаа алддаг зүйл одоогоор арилаагүй байна.

-АН Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байсан ч хаврын чуулганы үед амжиж чадсангүй. Энэ асуудал юу болсон бэ?

-Н.Учралын Засгийн газрын сайд нарын ашиг сонирхолын зөрчил их өндөр гараад байгаа юм. Сайд нартайгаа хариуцлага тооцдоггүй. Тийм учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцно гэдэг зүйл яригдсан. Их олон сайдын асуудал хөндөгдсөн. МАН-ын байрны төлбөрийг улсаас авсан байна. Түүнийгээ хувааж идсэн байна. Дээр нь паспортыг яг ямар компани хэвлээд байгаа, хэн, яаж авсан нь тодорхойгүй болсон. Эзэн холбогдогч нь үгүйсгэдэг. Нэмээд цэрэг, цагдаа гээд бөөн асуудал үүссэн. Гэтэл тэнд хариуцлага огт яригддаггүй.

Хоёрдугаарт, мах бэлтгэх ажлаа хийгээгүй, Г.Занданшатар, Н.Учрал хоёрын хооронд орхичихсон. Хэн нь хариуцлага хүлээх нь ойлгомжгүй. Үр дүнд нь улаанбаатарчууд үнэтэй мах идэж, үнийн өсөлтөд нэрвэгдэж байна. Өвөл, намар шатахуун тасалдуулсан хүмүүстээ ч хариуцлага тооцоогүй. Эрчим хүч тасарсан явдалд Б.Чойжилсүрэн сайддаа хариуцлага тооцсон байх. Бусад дээр нь огт хөдөлдөггүй. Тийм учраас АН Ерөнхий сайдыг ажлаа хийж чадахгүй бол та ажлаа өг гэдэг шаардлага тавиад байгаа юм. Утсан хүүхэлдэй юм уу, намын дарга юм уу гэдгээ харуулах хэрэгтэй. Гэвч энэ чуулганаар асуудлыг хөндсөнгүй.

-Тэгэхээр намрын чуулган хүртэл хойшлуулж байгаа хэрэг үү?

-Энэ асуудал намрын чуулган хүртэл хойшлогдсон байна. Тэгээд намын Улс төрийн зөвлөл шийдвэрээ гаргаад явах болов уу гэж харж байгаа.

-Хаврын чуулганаар уг асуудлыг тавиагүй нь саяны Рио тинтотой хийсэн хэлэлцээрийн үр дүнтэй холбоотой юу?

-Нэгдүгээрт, Рио тинто биднийг бүр маллаад сурчихсан байна. Аргалаад сурчихсан. Хоёрдугаарт, Рио тинто өөрийн охин компанидаа зээл өгч маш их ашиг олж байгаа. Гуравдугаарт, бид жижигхэн мөнгөнд маш их хууртагдаж байна. Жишээлбэл, зээл биш хөрөнгө оруулалт болго гэдэг шахалт үзүүлэх ёстой. Харин нэг ахиц нь гурван жил тутамд үүнийгээ ярьдаг болсон явдал. Хүүгийн хэмжээг бага багаар бууруулаад явах нь бидэнд олигтой ашиггүй. Үүн дээр хөөрцөглөж хэрэггүй. Бидний ингэж хөөрцөглөж байгааг хараад эд нар үнэхээр ухаан муу хүмүүс юм гэсэн улам их итгэл үнэмшилтэй болж байгаа. Засаг өөрсдөө дотроо баярлаж болно. Гэхдээ тогтмол гэрээ хэлэлцээр явдаг гэдгийг мартчихаад байна. Зөвхөн би гэдэг сэтгэлгээний доройтолд автчихсан.

Би чадлаа гээд л орилоод байдаг. Онгирвол орон дотроо онгир. Гадна талдаа болохоор зээлийг хөрөнгө оруулалт болгож чадаагүйдээ ард түмнээсээ уучлалт гуйж байна гээд хэлчих хэрэгтэй. Жаахан том хүн шиг байж болдоггүй юм уу. Том хүмүүс чинь жижиг амжилтад хөөрцөглөдөггүй биз дээ. Хүүхдүүд л шалгалтад гайгүй дүн авах, тэмцээнд ялахаараа онгироод байдаг шүү дээ. Төсөөллөө өндөр тавьмаар байна. Яг 66 хувь эзэмшиж байгаа баг охин компанидаа зээл өгснийг төслийн санхүүжилт гэж ойлгож болохгүй. Энэ бол цэвэр залилан. Үүнийг бид мэддэг ард түмэн шүү гэдэг маягтай байхгүй юм уу. Би үүнийг л гайхаад байгаа юм. Бид наймаанд хатуу байж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоёр том хөрштэй улс дороо залгигдана. Н.Алтанхуяг дарга шүүмжлэхээр, Г.Уянга тэнд очиж жагсаал хийхээр Засгийн газар баярлах ёстой шүү дээ. Гэтэл нөгөө хүн рүүгээ дайраад байх юм.

-АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулах ажил юу болж байна. Эрх баригч намынхан болохоор ард түмэндээ эргэж ирнэ гээд тойроод яваа нь нэг ёсны сурталчилгааны ажил болж байна гэж үзэх хүмүүс байна шүү дээ?

-МАН 10 жилийн дараа ард түмэн дээрээ очих юм гээд яриа гараад байгаа. Тэгэхээр хаашаа явчихсан байсан юм. Яагаад холдчихсон юм бэ. Яах гэж буцаж ирж байгаа вэ гэдэг гурван асуулт гарч ирээд байгаа юм. Үүнд хариулах байх л даа. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажлыг нам дотор хийх ёстой. Харамсалтай нь энэ ажил хойшлоод байгаа. Учир шалтгааныг нь бид сайн ойлгохгүй л байна. Ямар нэгэн гаднын нөлөө байна уу. Ардчилсан намынхан маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэр бүр гарч чадахгүй байна. Тэгэхээр Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй хүмүүс нь эртхэн нэрээ гаргаад, бодлогоо ойлгуулаад явах хэрэгтэй. Тэгээд бодлогын дэмжлэг авах хүн нь цаашаа явах ажлыг эртхэн хийх л шаардлагатай. Уг нь намын дарга энэ ажлыг маш хурдан эхэлнэ гэж намын Их хурал төдийгүй олон газар зарласан. Харамсалтай нь өнөөдөртөө эхлээгүй байна.

-Танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн, сонирхолтой хүмүүсийг цахим орчинд харлуулах ажлыг их хийж байна гэдэг зүйлийг зарим нь яриад байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-МАН-ын ганц сайн арга л энэ шүү дээ. Өрсөлдөгчөө намнахдаа их сурцтай. Хүн байвал хэрэг олдоно гэдэг. Хоёрдугаарт, хүн тойруулж муу домог зохиодог. Гуравдугаарт, маш олон сувгаар довтлох өөрийн гэсэн сувагтай. Үүндээ үнэхээр гаршсан. Зуун жилийн үзэл суртал гэдэг чинь түүний өөдөөс ард түмэн босоход их хүнд юм байна. Тэгэхээр энэ нам оршиж байгаа тохиолдолд өрсөлдөгчөө намнадаг байдал мөнхөд үргэлжлэхээр юм билээ. Тийм болохоор бид чадах чинээгээрээ сөрөх хэрэгтэй. Ер нь тулаан бол дандаа том хүчний эсрэг явдаг. Ингээд л явна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 (185.216.35.74)
    Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 Caluaine Muelear Oxidize is one of the most demanded products in the metal or chemical processing sector, This product is used for crushing and processing precious metals and semi-precious stones. It is used for processing precious and semi-precious stones, crushing metals in the chemical industry. this makes it easier to break nails with bare hands after 10-20 seconds of immersion. Heavy water changes the properties of the metal, making it brittle. But at the moment of evaporation of heavy water, the rock returns to its previous state. Caluanie Muelear oxidize, made in America. our company has an exclusive contract for the supply of Caluanie in USA and Worldwide. -Type: caluanie muelear oxidize -Density: 1600 g / l and 1.944 g -Weight: 1650 g / l 1900 g -Manufacturer: USA, -Expiry date: no expiration date -Characteristics: Embrittlement of metals does not interact with other chemical components -Do not burn your hands -Designed for reusable use -Shipping: Worldwide Delivery CONTACT IF INETERESTED We supply other chemicals as well such as SSD, MECURY, Mercury metal (from latin hydrargyrum = liquid silver) is shiny and silvery and the only metal that is liquid at room temperature. Mercury metal is known since ancient times, when it was believed to be something magical and also a cure for everything. More recently Mercury metal was and still is used in thermometers and barometers and in amalgams as filling for our teeth. Elemental mercury and many of its compounds are very toxic, so it should be avoided and not be used, if there are alternatives. Mercury metal can be sold only in small quantities and perfectly sealed for laboratory or display use. CONTACT IF INTERESTED Contact Information Telegram: @Ranko3222 WhatsApp : +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/
    2026 оны 07 сарын 20 | Хариулах
  • Jude Martins (102.208.164.195)
    Needs Online Fraud Help Contact Mighty Hacker Recovery https://mightyhackarrecovery.com I lost $292,900 in Bitcoin after investing with an online mining company. After realizing I had been scammed, I spent a long time searching for ways to recover my funds and contacted several services without success. During my research, I came across Mighty Hacker Recovery through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. Throughout the process, they kept me informed about the progress. After several days, I was asked to provide my Bitcoin wallet address, and my case was concluded. Their fee was handled after the service rather than being requested in advance. If you've been the victim of a cryptocurrency scam, it's important to do your own research, ask questions, and carefully evaluate any recovery service before proceeding. Every case is different, so take the time to verify information and understand the process before making any decisions. For Bitcoin scam recovery, cryptocurrency scam, crypto recovery service, recover stolen Bitcoin, Bitcoin fraud help, blockchain investigation, crypto wallet recovery, online investment scam, digital asset recovery, and crypto scam support. Contact Them on WhatsApp +1 (343) 947-3496 or mightyhackarrecovery@techie.com or support@mightyhackerrecovery.com or https://mightyhackarrecovery.com Scam recovery Online fraud help Scam alert Report fraud Fraud investigation Fake website checker Scam checker Identity theft protection Consumer protection Chargeback for scam Wire transfer scam Tech support scam Employment scam Rental scam Shopping scam Email scam WhatsApp scam Telegram scam Facebook scam Instagram scam
    2026 оны 07 сарын 18 | Хариулах
  • Simon Sarah (63.184.117.105)
    SEEK ADVICE FROM A LICENSED CRYPTO EXPERT RECOVERY HACKER-ALPHA KEY I have encountered a few fraudulent companies posing as legitimate businesses and have fallen victim to them twice. However, after discovering Alpha Key Recovery, everything changed. My credit score was fixed, my bank account debit was resolved, and everything was back on check thanks to Alpha Key Recovery's assistance. For these reasons, ALPHA KEY continues to be the best and legal recovery expert will consider referring anyone to. reach out to them on the info below Mail: services@alphakeyrecovery.com WhatsApp: +15714122170 Signal : +15403249396 Website : www.retrieval.alphakeyrecovery.com
    2026 оны 07 сарын 14 | Хариулах
  • Мэри Жордан (105.113.63.142)
    I tried to invest my savings into forex broker’s trade during Pandemic and ever since last year December have been trying to withdraw my savings and each time i try to withdraw i’m asked to pay for fees and Tax fees, last i discovered that it was all scam and i have already lost $450,000 US dollar’s. I was referred by my bestie who know so much about the internet and he referred me to jbeespyhack @gmail com i emailed him i did as he instructed, after 32 hours of reaching out to jbeespyhack hacker i received a notification on my phone screen and it was blockchain and my funds were recovered full without stories, i am writing this because a lot of people complain of being scammed online while trying to have there funds recovered, kindly email jbeespyhack@gmail.com
    2026 оны 07 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top