x

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Францын хөл бөмбөгийн шигшээ баг Парагвайн багийг 1:0 харьцаагаар хожсоноор ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарлаа. Ням гарагт шилжих шөнө болсон хоёр багийн тоглолтын үеэр хэт халж байснаас гадна Латин Америкийн баг тун бүдүүлэг бохир байдлаар тогложээ.

АНУ-ын Филафельфи хотод болсон тоглолт эхлэх үед +38 хэм хүртэл халж байсан боловч тоглолтыг хойшлуулсангүй, учир нь, ийм нөхцөлд тоглохыг хоёр баг зөвшөөрсөн бололтой. Харьцуулваас, Оросын Премьер-лигийн дүрмээр бол, агаарын хэм +35-аас давсан үед аль нэг баг талбайд гарахаас татгалзваас тоглолтыг хойшлуулдаг.

Хэт халалт хөлбөмбөгчдөд нөлөөлж байгааг тоглолтын эхний үе харууллаа. Фаворитууд буюу ДАШТ-д түрүүлэх магадлалтай баг болох Францын шигшээ бүх хүчээрээ хаалгаа хамгаалж буй парагвайчуудын хамгаалалтыг сэтлэх аргыг олох гэж хичээж байв. Үүний эсрэг латин америкчууд маш бүдүүлэг бохир тоглож байлаа.

Хоёрдугаар үед тэд бүр ч илүү бохир тоглолт үзүүлэх болов. Ялангуяа хагас хамгаалагч Матиас Галарса эхлээд Мбаппег, дараа нь хамгаалагч Жюль Кундег цохижээ. Гэвч Узбекстаны шүүгч Ильгиз Танташев түүнд шар хуудас өгсөнгүй. Тоглолтын төгсгөлд Галарса Францын багийн Майкл Олисег өдөж байгаад өөрөө цохиулж, өрсөлдөгчөө шар хуудсаар торгуулсан байна.  

Хоёрдугаар үед талбайн ихэнх хэсгийг цэнгэлдэхийн дээврийн сүүдэр халхлах үед францчуудын тоглолт идэвхжлээ. Гэвч халуун агаар тоглогчдод нөлөөлсөөр байв. К.Мбаппе хаалгач Майк Меньяны дамжуулсан бөмбөгийг авч, “чулуу болгох” гэж оролдсоор байтал Парагвайн хамгаалагч Хуан Касерес түүнийг гүйцэж ирлээ.

Харин 61 дэх минутанд Францын багт сэлгээгээр Дезире Дуэ орж ирээд, дриблинг буюу хамгаалагчдыг хууран урагшлах оролдлогыг хоёр удаа хийсний дүнд багтаа пенальти цохих боломжийг авчирч, Мбаппе торгуулийн цохилтыг итгэлтэйгээр гүйцэтгэв. Ингэснээр тэрбээр энэ удаагийн ДАШТ-д оруулсан гоолын тоогоор Л.Месситэй эн зэрэгцсэн бол /7 гоол/ ДАШТ-үүдэд оруулсан нийт гоолын тоогоор /19 гоол/ Аргентины довтлогчид /20/ тун ойртжээ.

"Бохир тоглолтынх нь хариуг бид өгсөн"

Тоглолтын дараа Мбаппе парагвайчуудын бүдүүлэг тоглолтыг шүүмжлэн ярихдаа “Францын шигшээ бол зөвхөн довтолж чаддаг баг биш ээ, бид ямар ч төрлийн, тэр дундаа бохир тоглолт ч хийж чадна. Биднийг гоёлын костюмтай гарч ирээд соёлтой тоглоно гэж өрсөлдөгчид маань бодсон байх, харин бид бохир тоглолт ч хийж чадна. Парагвайчууд хөл бөмбөг тоглох гэж ирээгүй юм байна, хөл бөмбөгийг хэрхэн тоглодог вэ гэдгийг бид тэдэнд үзүүллээ” гэв.   

Мөн Францын шигшээгийн дасгалжуулагч Дидье Дешам парагвайчуудын тоглолтын хэв маягийг рестлинг буюу мэргэжлийн бөхийн барилдааны шоу үзүүлбэртэй харьцуулжээ. “Өнөөдрийн тоглолт нь бидний мэддэг хөл бөмбөг биш, харин рестлингтэй илүү төстэй байлаа. Ийм нөхцөлд тоглолтын хэмнэлийг олж, чанартай тоглолт үзүүлэхэд тун хэцүү” хэмээн тэрбээр ярилаа.

Ташрамд дурдахад, Францын шигшээг 2012 оноос хойш дасгалжуулж буй Д.Дешам ДАШТ-ий түүхэнд хамгийн олон удаа багаа ялалтанд хүргэсэн /18 удаа/ дасгалжуулагч болжээ. Түүний удирдлага дор францчууд 2018 оны дэлхийн аварга болж, 2022 онд ДАШТ-ий мөнгө медаль хүртэж, 2016 оны Европын аваргаар шалгарсан юм. Тэрбээр энэ удаагийн ДАШТ-ийг дуусгаад дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөх ажээ.

Ийнхүү Парагвайг хожсон Францын шигшээ баг ДАШТ-үүдэд нийт 150 гоол оруулснаар Бразил /246/, Герман /243/, Аргентины /163/ дараа бичигдэж байна. 

Одоо шөвгийн 8-д тус баг канадчуудыг 3:0-ээр хожсон Мароккогийн шигшээ багтай 10-нд шилжих шөнийн 04:00 цагаас тоглоно. 

ТАСС

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Franz Tost (105.113.12.111)
    I was repeatedly duped in my desperate search for prompt help to recover my money following an online cryptocurrency theft. Even after paying all of the fees and charges that were consistently asked, I was unable to retrieve any of the $46,000 USD that I had invested, let alone the profits. Two weeks later, I came across a review on jbeespyhack, a hacker who, given the right information, could break into the scammer's account and retrieve money that had been pilfered. I sent him an email at jbeespyhack@gmail.com as soon as possible. I was shocked that he was able to get my money back from the swindle. In less than 48 hours, he assisted me in getting the money I had lost.Please get in touch with him for his best-ever performance. Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 07 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top