x

Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт Хөх хотод болов

Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөх хотноо зохион байгууллаа.

Уулзалтыг нээж БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Е Ли, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С.Вахруков нар үг хэлэв.

Хуралдааны үеэр Монгол Улсын ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан хэлэхдээ, “Манай гурван улс олон зууны турш уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэн ирсэн. Шинэ зуунд бидний харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт шинэ агуулгаар баяжиж байна. Хэдэн зууны өмнө цай тээсэн жингийн цуваа явдаг байсан тэр зам өнөөдөр гурван улсын ард түмний найрсаг харилцаа, соёл, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх гүүр болж, аялал жуулчлалын салбарын шинэ бүрдэл болон өргөжиж байна. Ингэснээр бидэнд “Цайны зам”-ын аялал жуулчлалын брэндийг бий болгох, хамтарсан маркетингийн үйл ажиллагаа явуулах, зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас илүү олон жуулчин татах боломж бүрдсэн” гэдгийг онцлов.

Монгол Улсад ирдэг жуулчдын зах зээлийг БНХАУ болон ОХУ-ын жуулчид тэргүүлдэг. 2025 онд Монгол Улсад нийт 847 мянга гаруй гадаадын жуулчин зочилсноос БНХАУ-ын жуулчин давхардсан тоогоор 242 мянга, ОХУ-ын жуулчин 230 мянга байв. Харин Монгол Улсаас БНХАУ-ыг зорьсон жуулчин давхардсан тоогоор 1 сая 575 мянга, ОХУ-ыг зорьсон жуулчин 270.6 мянга байна.

Өнгөрсөн онд Монгол Улсын Дархан-Уул аймагт зохион байгуулсан гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын IX уулзалтын үеэр Монгол, Хятад, Оросын “Цайны зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан бөгөөд энэ хүрээнд дараах ажлыг хэрэгжүүлээд байна. Үүнд:

Авто ралли: Монгол, Хятад, Орос гурван улсын “Цайны зам”-ын нэрэмжит брэнд аяллыг хөгжүүлэх зорилгоор нөхөрсөг авто раллиг 2026 оны 6 дугаар сарын 20-30-нд зохион байгуулав. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршрутаар явагдсан бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн оролцов.

Өвлийн аялал жуулчлал: Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын хоккейн баг тамирчидтай “Хоккейн нөхөрсөг тэмцээн”-ийг зохион байгуулж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэв.

Шууд нислэг: БНХАУ-ын Бээжин хотоос Монгол Улсын Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу “Бээжин-Мөрөн-Бээжин” чиглэлийн шууд нислэгийг 2026 оны 7, 8 дугаар сард үйлдэхээр бэлтгэл хангаж байна.

Бодлогын дэмжлэг: Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх”, “Хил орчмын аялал жуулчлалын чадавхыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлэх” эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тодорхойлсон. Энэхүү зорилтод хүрэхэд гурван улсыг дамнасан "Цайны зам" төслийн хүрээнд аялал жуулчлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бодлогын хэрэгжилтийг өөрийн орноос ханган ажиллахаа Монголын тал илэрхийлэв.

Цаашид гурван улс хамтран жуулчдын урсгалыг харилцан солилцох, бүс нутгийн түвшинд хамтарсан “Цайны зам”-ын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, өвлийн болон бусад төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах саналыг ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан дэвшүүллээ.

Уулзалтын үеэр талууд “Хуралдааны протокол”-д гарын үсэг зурсан бөгөөд Монгол, Хятад, Оросын “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд Монгол Улсаас Төв болон Дархан-Уул аймаг гишүүнээр элсэх батламжаа гардсан юм.

Дараагийн XI уулзалтыг 2027 онд ОХУ-ын Москва хотод зохион байгуулахаар тогтлоо.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 2 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 8 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 28 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 34 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 40 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 47 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 55 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 1 цаг 0 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 1 цаг 6 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 1 цаг 11 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 1 цаг 18 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 1 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 1 цаг 43 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна 22 цаг 34 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна 22 цаг 58 мин COP17-гийн Ногоон бүсэд “Тэсвэрлэх байдлын өдөр”-ийг зохион байгуулж байна 23 цаг 9 мин Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо 23 цаг 12 мин Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Богд” групптэй хамтарна 23 цаг 23 мин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад айлчилна 23 цаг 31 мин Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тайж хайрхны бэлд болж байна 23 цаг 42 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Инфляц: Ус, ундаа ба Монголбанк Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно
Top