x

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Испанийн хөл бөмбөгийн шигшээ баг Португалын багийг 1:0-ээр хожиж, Мексик, АНУ, Канад улсуудад зохион байгуулж буй 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шөвгийн наймд шалгарлаа. Португалын довтлогч Криштиану Роналдугийн хувьд ДАШТ-ий талбайд сүүлчийн удаа гарлаа. 

Өдгөө 41 настай Роналду энэ удаагийн ДАШТ түүний хувьд хамгийн сүүлчийнх байх болно гэдгийг өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн юм. Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан дээд амжилтын эзэн, "Алтан бөмбөг"-ийн (Ballon d'Or) таван удаагийн шагналт тэрбээр зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны хөлбөмбөгчин болсон билээ. Португалчуудын хувьд өндөрлөж буй энэ удаагийн тэмцээнд тэрбээр 5 тоглолтод оролцож, 3 гоол оруулсан бөгөөд нийт 6 тэмцээнд 11 гоол оруулсан амжилт үзүүллээ. Роналду Португалын шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ДАШТ-д үзүүлсэн хамгийн өндөр амжилт бол 2006 оны дөрөвдүгээр байр юм.

Роналду ДАШТ-ий сүүлчийн тоглолтоо гарааны бүрэлдэхүүнд эхлүүлсэн. Гэвч түүнд гоол оруулах ганцхан бодит боломж гарсан юм. Эхний хагаст Жоау Феликс хаалганы өмнөх бүс рүү ирсэн дамжуулалтыг мөргөж Роналдуд хаяж өгсөн боловч Роналду хүчтэй цохиж чадаагүй тул Испанийн хаалгач Унаи Симон бөмбөгийг төвөггүй барьж авлаа. Ерөнхийдөө тоглолт эн тэнцүүхэн өрнөлөө. Тоглолтын төгсгөл хүртэл 0:0 харьцаатай байсан ч багууд бие биенийхээ хаалганы орчимд аюултай мөчүүдийг үүсгэж байв. Тэдгээрийн нэгэнд хамгаалагч Нуну Мендешийн цохисон бөмбөг өөр тоглогч дээр ойж, Симоны хаалганы хөндлөвчийг оносон юм.

Испаничууд довтолгоонд арай илүү аюул тарьж байлаа. "Улаан фури"-гийн хөлбөмбөгчид гурван ч удаа аюултай довтолгоо хийж, Португалын хаалгач Диогу Кошта үнэхээр ур чадвар гарган багаа аврав. Испанийн 18 настай тоглогч Ламин Ямаль төдийлөн онцгой аюул тарьж чадсангүй. Мендеш бэртлийн улмаас сэлгээнд суусан нь тоглолтыг эргүүлэх чухал мөч болсон байж магадгүй юм. Түүний оронд 56 дахь минутад Нельсон Семеду талбайд гарсан.

Испанийн шигшээ баг энэ ДАШТ-д чадварлаг хослолуудыг үзүүлээд байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Португалтай хийсэн тоглолтын шийдвэрлэх гоол байлаа. Үндсэн цаг дээр нэмэлт эхний минутад Родри болон сэлгээгээр орж ирсэн Ферран Торрес, Микель Мерино нар гоолын довтолгоог зохион байгуулав. Талбайн төвд гарсан энгийн алдааны дараа испаничууд бөмбөгийг тоглолтод хурдан оруулж, Родри Торрест дамжуулалт өгч, Торрес бөмбөгийг торгуулийн талбай руу илгээснээр Мерино Коштаг хууран гоолдсон юм. Энэхүү хослол маш энгийн бөгөөд чадварлаг байсан тул португалчууд ийм эргэлтэд бэлэн байж чадсангүй.

Сонирхолтой нь Роналду энэ шатнаас хасагдах хувь тавилангаа өөрөө зөгнөчих шиг болсон. Хоёрдугаар хагасын ус уух хоёр дахь завсарлагааны үеэр Роналду арын албаны ажилтнуудын нэгэн чемоданыг өөр рүүгээ татаж, дээр нь суусан юм. Энэ нь бүтэлгүй зөгнөл болж таарав. Одоо Роналду ДАШТ-ээс ачаа тээшээ баглаад буцаж байна. Тоглолт дууссаны дараа Роналду нулимсаа барьж чадаагүй юм.

"Гайхалтай үе байлаа"

Португалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, испани мэргэжилтэн Роберто Мартинес тоглолтын дараа албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ.

"Португалын ард түмэн энэ баг, эдгээр тоглогчоор бахархаж болно. Харамсалтай байна. Бид ч бас хаалганы хөндлөвч оносон. Бид тоглолтыг нэмэлт цаг руу сунгах эрхтэй байсан гэж бодож байна. Бид сайн хамгаалсан. Дэлхийн аваргад түрүүлэх магадлалтай багийн эсрэг тоглолоо. Магадгүй бидэнд ердөө л аз дутчихлаа. Аз өнөөдөр бидний талд байсангүй, гэхдээ тоглолт маш тэнцүү байсан. Энэ бол гайхалтай үе байлаа. Үгээр илэрхийлшгүй бахархал төрж байна. Португалын нийт ард түмнээс бидэнд өгсөн тэрхүү хүч чадал, эрч хүч үнэхээр гайхалтай байсан" гэж Мартинес хэлэв.

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 6 цаг 48 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 6 цаг 53 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 6 цаг 58 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 7 цаг 6 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 7 цаг 10 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 8 цаг 2 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 8 цаг 37 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 9 цаг 16 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 12 цаг 30 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 13 цаг 17 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 13 цаг 21 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 14 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Уржигдар 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Уржигдар 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Уржигдар 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Уржигдар 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Уржигдар 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Уржигдар 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Уржигдар 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Уржигдар 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...
Top