x

Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Британи дахь Монголчуудын “Лондон наадам-2026" Вимблдоны зүлэг ногоон дэнж дээр 7 дугаар сарын 5-нд өргөн дэлгэр зохион байгуулав. 

Баяр наадмыг нээж Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Мөнхжин үг хэлж, Британид үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын үүсэл санаачилгын байгууллага, холбоод, клубийн төлөөллүүд хүндэтгэлийн жагсаалд оролцон Монгол Улсын Төрийн далбааг цэнгүүлэн залснаар нээлт эхлэв. Энэ үеэр морин хуурын эгшиг, уртын дуу, бий биелгээ, цам бүжиг, урилгаар комедиан Төөгөө, уран бүтээлч Давайдашаа нар мэндчилгээ дэвшүүлж хурсан наадамчдын сэтгэлийг баясгав. 

Үндэсний бөхийн барилдаанд нийт 32 бөх барилдсанаас Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Б.Батбилиг 3 дахь удаагаа түрүүлж шилжин явах цомын эзэн болсон бол Төв аймгийн Борнуур сумын харьяат сумын заан Ц.Баасанцэрэн анх удаагаа үзүүрлэв. Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дэлгэрэх сумын харьяат сумын заан Д.Баасандорж, Булган аймгийн Бугат сумын харьяат Лондоны начин Д.Очирбат нар үлдэн барилдлаа. 

Мөн “Лондон наадам-2026” сурын харвааг “Есүнгэ Мэргэн” Англи дахь сурын спорт сонирхогчдын клубээс сурын харвааны тэмцээнийг 2026 оны 6 дугаар сарын 14-нд Кембриж хотын Чөрчилл коллежийн талбайд зохион байгуулсан бөгөөд эрэгтэй насанд хүрэгчдийн харваанд 1 дүгээр байрт Б.Гарьд (2024, 2025, 2026), 2 дугаар байрт Т. Баянжаргал, 3 дугаар байрт Б. Жозеф, эмэгтэй насанд хүрэгчдийн харваанд 1 дүгээр байрт Ж. Батчимэг, 2 дугаар байрт Г. Анужин, Ч.Ариунгэрэл, 3 дугаар байрт Сачираа орж, нар тус тус байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, шилжин явах цомоор шагнуулсан юм. 

Наадмын үеэр Британи дахь Монголчуудын холбоод, клуб, хувь хүмүүсийн санаачилга, дэмжлэгтэй уламжлал болсон нас насны хүүхдүүдийн оролцсон хурдан морьдын уралдааны үлгэрлэл арга хэмжээ, Дээлтэй Монгол наадам-сайхан Монгол хувцастан уралдаан, Үндэсний шагайн харвааны цуваа харвааны тэмцээн, олс таталтын тэмцээн болон наадмын азтанг шалгаруулав. 

“Лондон наадам 2026” баяр наадмын Ерөнхий продюсер, найруулагчаар СТА М.Мөнхзоригт ажилласныг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 25 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 50 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 4 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 7 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 9 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 28 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 13 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 14 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 25 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 21 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 54 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top