x

Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн дурсгалыг хүндэтгэлээ

Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзо сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байхдаа буудуулан амиа алдсанаас хойш дөрвөн жил өнгөрч буйтай холбогдуулан лхагва гаригт олон хүн тус улсын баруун нутгийн Нара хотод түүний дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө. Абэ Шинзо 2022 оны долоодугаар сарын 8-ны өдөр Нара хотын "Ямато-Сайдайжи" өртөөний ойролцоо сонгуулийн сурталчилгааны үг хэлж байхдаа буудуулан амиа алдсан юм.

Абэ агсанд хүндэтгэл илэрхийлэхийр Киото хотоос ирсэн 60 гаруй насны нэгэн эрэгтэй түүнийг Японы сайн удирдагч байсан хэмээн дурсаад, талийгаач Ерөнхий сайдаас улс орноо үргэлж ивээн хамгаалж байхыг хүсэн залбирсан гэжээ. Мөн Киото хотоос ирсэн 20 гаруй настай нэгэн залуу дурсахдаа, дөрвөн жил харвасан сум шиг л өнгөрчээ, хүчирхийллийн хэргийн улмаас удирдагчаа алдсан гэдгийг залуу үеийнхэн мэдээсэй гэж хүсэж байгаагаа дурдсан байна. 

Ерөнхий сайд асныг буудан хөнөөсөн 45 настай Ямагами Тецүяад Нара хотын дүүргийн шүүхээс энэ оны нэгдүгээр сард бүх насаар нь хорих ял оноосон бөгөөд түүний өмгөөлөгчид уг шийдвэрийг давж заалджээ. Анхан шатны шүүх хурлын үеэр Ямагамид оноох ялын хүнд хөнгөн байдал, түүний өссөн орчныг хэрхэн харгалзан үзэх вэ гэдэг асуудал гол маргааны сэдэв байв.

Шүүгдэгчийн ээж “Эв нэгдлийн сүм” нэрээр үйл ажиллагаа явуулж байсан шашны байгууллагад их хэмжээний хандив өгсний улмаас түүний гэр бүл санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан байжээ. Энэ асуудал ч бас давж заалдах шатны шүүх хурлын гол асуудал байх төлөвтэй байна.

Yonhap

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top