x

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Багануур дүүрэгт өнөөдөр ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Улаанбаатар хотын өвлийн түлшний хэрэгцээнд зориулж өнгөрсөн өвөл БНХАУ-аас 280 мянган тонн хагас кокс түлш авсан бол, Тавантолгой түлш компани 180 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэгцээг хангасан.

134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Багануурын нүүрс-пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс түлш үйлдвэрлэн нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэнэ. 

Нүүрс-пиролизын үйлдвэр нь нүүрсийг дулааны аргаар жигнэж боловсруулж хорт болон дэгдэмхий бодисыг ялгаж хагас кокс түлш болон нүүрс-химийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологид суурилжээ. 

Төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдлыг 50-60 хувиар, тухайлбал, нийт тоосонцрын хэмжээг 44 хувь, хүхэрлэг хийг 73 хувь, угаарын хийг 77 хувь, азотын давхар ислийг 33 хувиар бууруулах боломжтойг туршилтын үр дүн харуулжээ.

Үйлдвэрлэлээс ялгарсан пиролизын хийгээр 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Үүнээс 26 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр ашиглалтанд орсноор сайжруулсан түлшний татаас болон импортын хагас кокст жил бүр зарцуулдаг төсвийн зардлыг 200 тэрбум гаруй төгрөгөөр бууруулна. 

Ерөнхий сайд Н.Учрал “Энэхүү төсөл бол нэг үйлдвэр байгуулах төдий ажил бус, Монгол Улсад нүүрс-химийн үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, эрдэс баялгийг гүн боловсруулан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэс суурийг тавьж буй стратегийн бүтээн байгуулалт болно гэдгийг онцоллоо.

Цаашид нүүрснээс гаргаж авах хийн болон шингэрүүлсэн түлшний үйлдвэрлэлийн суурийг тавьж байгаагаараа энэхүү төсөл ач холбогдолтой.

Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, 2026 оны гуравдугаар улиралд гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтыг 2028 оны нэгдүгээр улиралд бүрэн дуусгаж, мөн оны хоёрдугаар улирлаас бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна гэж ЗГХМОНХГ мэдээлэв.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 26 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 51 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 5 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 8 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 11 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 29 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 14 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 15 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 26 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 22 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 55 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top