x

Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...

Г.Дамдинням Уул уурхайн сайд болсноосоо хойш АМНАТ-өөр их дагнаж байгаа. Сайд болуутаа хувийн компанийн 200 тэрбумын АМНАТ-ийг чөлөөлсөн гэх шүүмжид өртсөн. Уул нь: Үүнийг олон улстөрч нотолж ярьсан. Гэвчиг: Өөрөө гүрийсэн. Тэгж эвгүй байдлаас мултарч гарсан. Эдүгээ АМНАТ-ийг буулгах заалтыг Ашигт малтмалын хуульд хийчихээд УИХ-д оруулчихаад байгаа. Үүнийг нь дэмжсэн, эсэргүүцсэн талцал үүссэн. Гэлээ гэхдээ: Дэмжихээсээ эсэргүүцэх нь их.

Эсэргүүцэж байгаа хэдээс нь улс төр гэхээсээ факт жийргэлж хэлсэн нь Н.Алтанхуяг гишүүн. Тэрээр өнгөрөгч 7 хоногт: Намайг Ерөнхий сайд байхад 13 онд УИХ-д Оюутолгойн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн. Тэр үед “ОНТРЭ”-гийн хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох үйл явц хууль зөрчсөн гэж мэдээлж байсан. Дараахан нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг түдгэлзүүлсэн. Миний харж байгаагаар бол одоо “ОНТРЭ”-гийн лиценз гэж байхгүй. Тэр Монголын лиценз болсон байх учиртай. Тэгэхээр Монгол Улс “Рио Тинто” компанитай яривал ярина, “ОНТРЭ”-той ярих ямар ч шаардлага байхгүй. АМНАТ-ийг багасгана гэж сайд Г.Дамдинням яриад гүйгээд байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй. Сонирхлын зөрчилтэй гэх нотлох баримтууд иргэдээс надад ирсэн.

Иргэдээс ирүүлсэн материалыг би нягталсан. Г.Дамдинням сайд Канадад магистр хамгаалсан. Магистр хамгаалуулсан болон хичээл орж байсан багш нар нь “ОНТРЭ” компанитай холбоотой гэдгийг нотолсон баримтууд байгаа. Тэр материалуудыг би цахим хуудсандаа тавьсан гэж. Энэнд Г.Дамдиннням хариу барьж: Засгийн газар “Рио Тинто” компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, цаг хугацаа тун удахгүй үүнийг харуулна. “ОНТРЭ”-гоор бэлэг барьсан зүйл үгүй. “ОНТРЭ” компанитай хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулна.

2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай ахмадууд маань хардсан, гүтгэсэн увайгүй юм хийж байна. Нас, намбаа бодох хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг 17.6 хувьд хүрсэн байхад Ерөнхий сайд болоод -1 рүү аваачсан гашуун туршлагаа битгий давтаарай гэж Н.Алтанхуяг гуайгаас хүсье. Монголын ирээдүйн хөгжилд та нөхдийн увайгүй үйлдэл маш их гай болсон шүү гэсэн.

Энэ 2 ингэж хэрэлдэж. Эндээс нь харин бид нар 1 юмыг сайн анзаарах ёстой. Г.Дамдинням, “ОНТРЭ” хоёр үнэхээрийн холбоо хамаарал байна уу. Энэ л чухал. Гээд үзлээ, нягталлаа. Г.Дамдинням, “ОНТРЭ” хоёр яах аргагүй холбоо хамааралтай байна. Тэрийг нь олж тогтоогоод байх ч юм алга. Ихэнх нь нээлттэй мэдээллийн сангуудад байна. Монголоор: Ургийн модны мөчир сүлжээ шахуу юм.

Г.Дамдинням намтартаа: 15 онд Канад Улс-Бритишийн Колумбын их сургуулийн судлаачаар дүүргэсэн гэж бичиж. Мэдээллээс харах нээ: 13-16 онд Канадын Бритиш Колумбын их сургууль буюу UBC-гийн Уул уурхайн инженерийн сургуулийн магистрт сурч. Тэр үед нь эдүгээгийн “ОНТРЭ”-гийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Техникийн хорооны дарга Allan Moss хичээл заадаг байж. Allan Moss нь Г.Дамдиннямын дипломын удирдагч Dirk Van Zil-ийн хамтрагч. Тэд хамтран “Hard Rock Miner’s Handbook” номыг бичсэнээр нь уул уурхайнхан андахгүй.

Г.Дамдиннямын магистрын дипломын ажлын талархлын хуудсанд судалгааг нь санхүүжүүлж удирдсан Dirk Van Zil, хамтран удирдсан Julian Dierkes нар нэр дурдагдсан. Dirk Van Zil нь: Оюутолгойн хог хаягдлын аюулгүй байдлын шинжээчээр “Рио Тинто”-д ажиллаж байсан. Julian Dierkes нь: Оюутолгойн 2009 оны гэрээ, Дубайн гэрээнд засаглалын үнэлгээ хийж, 13 онд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “ОНТРЭ”-гийн лиценз цуцлагдахад олон улсын хэвлэлээр тэр компанийг өмгөөлж байж.

Цаашаагаа: “ОНТРЭ”-гийн ТУЗ-ийн Хууль эрх зүйн дэд ерөнхийлөгч Su­san McLeod, хараат бус гишүүд Teresa Conway, Paula Rogers нар Канадын Бритиш Колумбын их сургуулийн Уул уурхайн сургуулийн төгсөгчид, тэр сургуулийн төгсөгчдийн холбооны идэвхтэй гишүүн. Г.Дамдинням ба “ОНТРЭ”-гийн ургийн холбоо сүлжээ иймэрхүү, тэрээр энэ компанитай холбоотой нь ч холбоотой юм.

Энэнээс хөвөрдөөд: Засгийн газрын ажлын хэсгийнхэн “ОНТРЭ”-той лиценз шилжүүлэх хэлэлцээр хийж байх үед сайд Г.Дамдинням нь Ашигт малтмалын хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 3 дахин бууруулах заалт оруулж ирэхээр бэлдэж байгаа нь ард нийт, улстөрчдөд хардлага төрүүлж. Энийг: Ашиг сонирхлын ноцтой зөрчлийг үүсгэлээ гэж үзэж. Учир юм нь: Г.Дамдиннямын сэдсэн хуулийн өөрчлөлт нь “Онтэ”-гийн санхүүгийн ашгийг асар ихээр нэмэгдүүлнэ. Эсрэгээрээ: Монголын татварын орлогыг хохирооно. Тиймийн учраас: Г.Дамдинням хувийн холбоо хамаарал бүхий гадаадын компанийн эрх ашигт үйлчилсэн уул уурхайн том лобби хийж байж болзошгүй гэдэг монголчуудын хардлага зүй ёсны юм. Өөрийнх нь хүссэнчлэн: Хууль хяналтынхан энийг нягталж 1 талд нь гаргах үүрэгтэй...

Ө.Батбилэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилцуулна Уржигдар 11 цаг 59 мин “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Уржигдар 11 цаг 48 мин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Уржигдар 11 цаг 40 мин Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна Уржигдар 11 цаг 31 мин "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ Уржигдар 11 цаг 04 мин Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ Уржигдар 10 цаг 45 мин ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ Уржигдар 10 цаг 36 мин Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Уржигдар 10 цаг 29 мин А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Уржигдар 10 цаг 18 мин Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ Уржигдар 10 цаг 15 мин Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна Уржигдар 10 цаг 08 мин Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ Уржигдар 10 цаг 03 мин Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна Уржигдар 09 цаг 25 мин Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ын үзэсгэлэнгийн талбайд танилцуулав Уржигдар 08 цаг 57 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Уржигдар 08 цаг 48 мин Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн учраас Петрочайна одоо олборлолтоо нэмэгдүүлэх ёстой 2026-08-17 COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ 2026-08-17 COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна 2026-08-17 Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 сая төгрөгөөр урамшууллаа 2026-08-17 Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 2026-08-17
iИх уншсан
Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Инфляц: Ус, ундаа ба Монголбанк Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргү... Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэр... Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алдж... Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучил... Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим п... Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ... Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хуми...
Top