x

Нэн шинэ түүхэн дэх Монгол-Солонгосын түншлэл

Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд стратегийн ойрын түнш болох БНСУ-ын төрийн тэргүүн 15 жилийн дараа үндэсний их баяр наадмын өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байгаа нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах чухал үйл явдал юм.  

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах асуудлуудаар санал солилцоно. Мөн хоёр улсын стратегийн түншлэлийн урт хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлох "Монгол Улс, БНСУ-ын харилцааны Алтан үе" хамтарсан тунхаглалыг батална.

Түншлэлийн эхлэл

Нэн шинэ түүхийн хуудсыг сөхвөл, 1988 оны Сөүлийн зуны XXIV Олимпын наадмын өмнөхөн БНСУ-ын зүгээс социалист орнуудтай дипломат харилцаа тогтоох замаар олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн “Умардын бодлого” /Нордполитик/ гэдэг санаачилгыг хэрэгжүүлж эхэлснийг тухайн үеийн БНМАУ дэмжин хүлээн авч, Азийн социалист орнуудаас хамгийн түрүүнд буюу 1990 оны 3 дугаар сарын 26-нд БНСУ-тай дипломат харилцаа тогтоожээ. Улмаар БНМАУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат 1991 оны 10 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Но Тэ Ү-гийн урилгаар тус улсад айлчилсан нь нэн шинэ түүхэн дэх Монгол-Өмнөд Солонгосын харилцааны эхлэл байлаа.  

Монголд өрнөсөн ардчиллын үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засагт шилжих үед хамгийн түрүүнд бидэнд тусламжийн гараа сунгаж байсан хандивлагч гүрнүүдийн нэг бол БНСУ билээ. Тодруулбал, тус улсаас манай улсад 1991 оноос буцалтгүй тусламж үзүүлж, 1993 оноос хөнгөлөлттэй зээл олгож ирсэн бөгөөд 1991-2015 оны хооронд нийт 50 төсөлд 114,9 сая ам.долларын буцалтгүй тусламж олгожээ. Мөн 1993-2010 онд нийт 85 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгосон бол 2015-2018 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулжээ. Мөн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох КОИКА 1991 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд жил бүр 18 сая долларын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Улмаар Өмнөд Солонгосын тал 2013 онд Монгол Улсыг буцалтгүй тусламж үзүүлэх тэргүүлэх ач холбогдолтой эхний 10 оронд хамруулжээ.

Түүнчлэн 1990-ээд оны дундуур БНХАУ, БНАСАУ, ОХУ-ын хил орчимд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс /UNDP/ хэрэгжүүлсэн “Түмэн гол” хөтөлбөрт БНСУ, Монгол Улс оролцож байв. Үүнээс хойш хоёр улс 2006 онд "Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл", 2011 онд "Иж бүрэн түншлэл", 2021 онд "Стратегийн түншлэл"-ийн харилцаа тогтоосноор талуудын хамтын ажиллагаа өргөжин тэлсээр ирлээ. 2011 онд шинэчлэн баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “гуравдагч хөршийн бодлогын хүрээнд БНСУ болон АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, Турк улсуудтай түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ” гэж томьёолсон байдаг.

Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээл зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурласан хоёр улсын харилцаа өнгөрсөн 36 жилийн хугацаанд Стратегийн түншлэлийн түвшинд хүртэл ахиж, улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөжин тэлсээр байна.

СЕРА хэлэлцээр

И Жэ Мёны айлчлал нь зөвхөн дипломат ёслол төдийгүй хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулсан чухал алхам байх болно гэж ажиглагчид дүгнэж байна.

БНСУ бол Монгол Улсын гадаад худалдааны 3 дахь том түнш болсноос гадна Монголд оруулж буй хөрөнгийн хэмжээгээр 4 дүгээрт бичигдэж байна. 1990 онд хоёр улсын гадаад худалдааны эргэлт ердөө 2.7 сая ам.доллар байсан бол 2024 оны эцэс гэхэд 620 сая ам.долларт хүрч нэмэгдээд байна. Манай Улс Өмнөд Солонгосоос суудлын болон ачааны автомашин, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг голчлон импортолж, молибден, жонш зэрэг ашигт малтмал, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог.

Айлчлалын явцад Монгол Улс, БНСУ хоорондын Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр буюу CEPA нь эдийн засгийн гол сэдэв байх болов уу. Манай улс 2015 онд Япон улстай ийм хэлэлцээр байгуулсан бол CEPA ийм төрлийн хоёр дахь хэлэлцээр болно. Хэлэлцээр байгуулах асуудлаарх яриа хэлэлцээний VI үе шат хэдхэн хоногийн өмнө өндөрлөжээ.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай улс Өмнөд Солонгосын зах зээлд экспортын бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын бүтцээ төрөлжүүлэх, уул уурхайгаас хэт хамааралт байдлыг өөрчлөхийг зорьж байна. Ялангуяа ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортод илүү таатай нөхцөл бүрдүүлэх нь чухал байгаа юм.

Үүний тулд гаалийн татварыг бууруулах, худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, цахим худалдаа, гааль, техникийн саад тотгор, гарал үүсэл зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан хэлэлцээг 14 үндсэн бүлэг, 3 дэд бүлэг, 346 зүйл, 19 хавсралтын хүрээнд хийж байна. Монголын тал 150 орчим гишүүнтэй ажлын хэсэг байгуулж, бизнес эрхлэгчдийн саналыг авч байгаа ажээ.

Чухал ашигт малтмал

Монгол–Солонгосын эдийн засгийн харилцаа нь ажиллах хүчин, аялал жуулчлал, соёлын нөлөө, хэрэглээний бараа, хөгжлийн тусламж дээр тогтож ирсэн бол энэ удаагийн айлчлалаас хойш чухал ашигт малтмал, нийлүүлэлтийн сүлжээ, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, технологи, хүнсний аюулгүй байдал руу шилжих төлөвтэй байга. Тухайлбал, өндөр технологийн үйлдвэрлэл, цахилгаан автомашин, хагас дамжуулагч, цэвэр эрчим хүчний салбарт зайлшгүй шаардлагатай зэс, молибден, ховор металл, газрын ховор элемент, уран зэрэг чухал ашигт малтмалын нөөц Монголд бий.

Харин Солонгосын тал эдгээр түүхий эдийн импортоо төрөлжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээн дэх эрсдэлийг багасгах, дээрх баялгийг өөрийн ноу-хау, дэвшилтэт технологитой хослуулах замаар Монголтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд хоёр тал хамтран “Mongolia–Korea Critical Minerals and Mining Investment Forum 2025” чуулга уулзалтыг өнгөрсөн онд Сөүл хотод зохион байгуулж, мөн Монгол, Солонгосын ховор металлын судалгааны төвийг байгуулсан нь чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хайгуул, олборлолт, судалгаа шинжилгээ, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийг нээлээ.

Иргэд солилцоо

Түүнээс гадна, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн үр шим, өгөөж нь Монголын 3.6 сая гаруй иргэн, айл өрх бүрд бодитойгоор хүрч буйг онцлон дурдах нь зүйтэй. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд манай улсын нийт хүн амын 10 хувь буюу 360 мянга гаруй иргэн Солонгос улсад ажиллаж суралцсан бол өдгөө 60 мянга гаруй монгол иргэд тус улсад хөдөлмөр эрхэлж, суралцаж байна.

Хоёр улсын хооронд 1999 онд 5 мянга гаруй иргэн зорчиж байсан бол өнгөрсөн онд энэ тоо 360 мянгаас давжээ. Ялангуяа Монголыг зорих солонгос иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ нь засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, БНСУ-ын иргэдийг визээс чөлөөлсөнтэй холбоотой. Улмаар дипломат харилцааны 40 жилийн ой тохиох 2030 он гэхэд харилцан зорчих иргэдийн тоог 500 мянгад хүргэх асуудлыг БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хэлэлцэх төлөвтэй байна. 

Ulaanbaatar Dialogue 

Нөгөөтэйгүүр, Өмнөд Солонгос, Умард Солонгосын аль алинтай нь уламжлалт найрсаг харилцаатай байдаг Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г /Ulaanbaatar Dialogueсанаачлан зохион байгуулснаар хоёр Солонгосын хооронд зуучлах гүүр болсоор ирлээ. 

Уг яриа хэлэлцээ 2013 оноос хойш явагдаж байгаа бөгөөд 2026 оны 6 дугаар сард болсон 11 дэх удаагийн олон улсын бага хуралд 30 орчим улс, байгууллагын 250 гаруй төлөөлөгч, тэдний дотор Өмнөд Солонгосын Эх орноо нэгтгэх яамны сайд оролцлоо. Зүүн Хойд Азид түгшүүртэй байдлыг намжаах, итгэлцлийг бий болгох, хоёр Солонгосын харилцааг хэвийн болгох, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр, гадаад харилцааны нөөц боломжийг БНСУ өндрөөр үнэлдэг. 

Montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 (185.216.35.74)
    Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 Caluaine Muelear Oxidize is one of the most demanded products in the metal or chemical processing sector, This product is used for crushing and processing precious metals and semi-precious stones. It is used for processing precious and semi-precious stones, crushing metals in the chemical industry. this makes it easier to break nails with bare hands after 10-20 seconds of immersion. Heavy water changes the properties of the metal, making it brittle. But at the moment of evaporation of heavy water, the rock returns to its previous state. Caluanie Muelear oxidize, made in America. our company has an exclusive contract for the supply of Caluanie in USA and Worldwide. -Type: caluanie muelear oxidize -Density: 1600 g / l and 1.944 g -Weight: 1650 g / l 1900 g -Manufacturer: USA, -Expiry date: no expiration date -Characteristics: Embrittlement of metals does not interact with other chemical components -Do not burn your hands -Designed for reusable use -Shipping: Worldwide Delivery CONTACT IF INETERESTED We supply other chemicals as well such as SSD, MECURY, Mercury metal (from latin hydrargyrum = liquid silver) is shiny and silvery and the only metal that is liquid at room temperature. Mercury metal is known since ancient times, when it was believed to be something magical and also a cure for everything. More recently Mercury metal was and still is used in thermometers and barometers and in amalgams as filling for our teeth. Elemental mercury and many of its compounds are very toxic, so it should be avoided and not be used, if there are alternatives. Mercury metal can be sold only in small quantities and perfectly sealed for laboratory or display use. CONTACT IF INTERESTED Contact Information Telegram: @Ranko3222 WhatsApp : +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/
    2026 оны 07 сарын 20 | Хариулах
  • Simon Sarah (63.184.117.105)
    SEEK ADVICE FROM A LICENSED CRYPTO EXPERT RECOVERY HACKER-ALPHA KEY I have encountered a few fraudulent companies posing as legitimate businesses and have fallen victim to them twice. However, after discovering Alpha Key Recovery, everything changed. My credit score was fixed, my bank account debit was resolved, and everything was back on check thanks to Alpha Key Recovery's assistance. For these reasons, ALPHA KEY continues to be the best and legal recovery expert will consider referring anyone to. reach out to them on the info below Mail: services@alphakeyrecovery.com WhatsApp: +15714122170 Signal : +15403249396 Website : www.retrieval.alphakeyrecovery.com
    2026 оны 07 сарын 14 | Хариулах
  • sarah elena (105.113.63.142)
    Recently, I was contacted by a broker who convinced me to invest into Crypto all day. I started by making an initial investment of 126,000 USD and surprisingly I asked for 35,000 USD more in order to access my account so I can be able to make any withdrawal. Their demand made me loose it that I had to go on online searching for assistances since I wasn't going to lose my money to this an unregulated trading platform, I came across lots of positive reviews about jbeespyhack. After what I went through, I realized that Transparency is essential in both business and human interactions. I emailed him directly at jbeespyhack@gmail.com, and he responded, asking for more information, which I also submitted. All I needed to do was provide him the information he needed and pay the bills for the tools that were used on the job and he took care of the rest. jbeespyhack performs his work in a discreet and competent manner. From his heart, he wants to provide the greatest possible customer service. I will always be appreciative of him because he helped me quickly retrieve all of the money I had lost.jbeespyhack@gmail.com
    2026 оны 07 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 4 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 4 цаг 36 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 4 цаг 40 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 4 цаг 46 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 4 цаг 53 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 4 цаг 57 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 5 цаг 7 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 5 цаг 18 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 6 цаг 3 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 23 цаг 44 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ Өчигдөр 17 цаг 57 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв Өчигдөр 17 цаг 51 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна Өчигдөр 17 цаг 02 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв Өчигдөр 17 цаг 00 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 48 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ Өчигдөр 16 цаг 46 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав Өчигдөр 14 цаг 37 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа Өчигдөр 12 цаг 51 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров Өчигдөр 12 цаг 48 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Өчигдөр 12 цаг 36 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чуу...
Top