x

Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидтай уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Туркт болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, дайныг зогсоох гарцыг эрэлхийлэхэд дахин түлхэц үзүүлэхээр төлөвлөж байна гэж АНУ-ын өндөр албан тушаалтан ням гаригт мэдэгджээ.

Д.Трамп дээд хэмжээний уулзалтад оролцохоор мягмар гаригт Туркт хүрэлцэн ирнэ, дээд түвшний уулзалтыг зохион байгуулагч орны Ерөнхийлөгч Тайип Эрдогантой эхний уулзалтаа хийнэ. Д.Трамп мөн Сирийн Ерөнхийлөгч Ахмед Аш-Шараатай уулзаж, хэвлэлийн хурал хийнэ гэж Цагаан ордноос мэдээлсэн байна.

Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр Д.Трамп лхагва гаригт Зеленскийтэй уулзаж, "дайныг хэрхэн зогсоох" талаар хэлэлцэх ажээ. Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн хэдэн сарын хугацаанд тулааны талбарт талуудын аль аль дорвитой ахиц гаргаж чадахгүй байна. Ерөнхийлөгч энэ дайныг зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа" гэжээ.

Д.Трамп НАТО-гийн холбоотнууддаа батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг уриалах бөгөөд энэ байр сууриа холбоотнууддаа биечлэн илэрхийлэх аж. Дээд хэмжээний уулзалтын үеэр олон тэрбум ам.долларын өртөгтэй батлан хамгаалах салбарын хэлэлцээрүүдийг зарлана гэж АНУ-ын өндөр албан тушаалтан хэлсэн хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Европын албаны хүмүүсийн үзэж байгаагаар, Д.Трамп Р.Эрдоган, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нартай ойр харилцаатай байдаг тул дээд хэмжээний уулзалтыг саадгүй явуулах баталгаа болно гэж найдаж байна. Гэсэн хэдий ч Ираны дайн болон АНУ-ын Ерөнхийлөгч НАТО-г байнга шүүмжилдгээс үүдэлтэй Атлантын далай дамнасан үл ойлголцол хэвээр байгаа тул европчуудын хувьд тодорхойгүй байдалд байна.

Д.Трамп өмнө нь Ираны эсрэг АНУ-Израилын дайнд НАТО-гийн гишүүн орнууд АНУ-д хангалттай тусламж үзүүлэхгүй байна хэмээн мэдэгдэж байсан. Бямба гаригт АНУ-ын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй 90 минутын турш утсаар ярьж, Украины дайныг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавьсан тухай Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков ням гаригийн өглөө хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Түүнчлэн Д.Трамп өмнө нь мөргөлдөөний улмаас хоёр тал асар хохирол амсаж байгаад харамсаж буйгаа удаа дараа илэрхийлж байв. Украины тал сүүлийн саруудад Оросын давшилтыг сааруулж чадсанаар В.Путинд ирэх дарамтыг нэмэгдүүлээд байгаа юм.

АНУ-ын өндөр албан тушаалтны тэмдэглэснээр, Д.Трамп В.Зеленскийтэй ярилцсаныхаа дараа В.Путинтэй дахин холбогдож магадгүй байна. В.Зеленский өнгөрсөн сард В.Путинд хандан ганцаарчилсан уулзалт хийхийг санал болгосон боловч Кремлийн удирдагч татгалзсан юм.

Мөргөлдөөнийг зохицуулах аливаа шийдэлд Украины Донбассын бүс нутгийг бүрэн хяналтдаа авахаар тусгагдсан байх ёстой гэж Оросын тал мэдэгдэж байгаа бол Украины тал үүнийг эрс няцаасаар байгаа юм.

Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэнг нээнэ 43 мин Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна 49 мин Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 55 мин Үндэсний их баяр наадмаар соёл урлагийн 14 үйл ажиллагаа зохион байгуулна 1 цаг 0 мин Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидтай уулзана 1 цаг 8 мин Францын Ерөнхийлөгч 17 жилийн дараа Сирид айлчилна 3 цаг 22 мин Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа 3 цаг 27 мин Өсвөрийн сурын харвааны түрүү харваач өнөөдөр тодорно 3 цаг 33 мин Үндэсний их баяр наадмыг угтан төрийн дээд одон медаль гардуулна 3 цаг 43 мин АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ? 3 цаг 43 мин Дэлхийн адууны өдрийг 55 улс орон өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэнэ 3 цаг 48 мин Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... 3 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, бороо орохгүй 4 цаг 12 мин Эболагаар өвчилсөн хүнийг анх удаа эмчилжээ 18 цаг 59 мин Шинэ төрлийн В12 аминдэмээр тархины хавдрыг эмчилнэ 19 цаг 7 мин Перугийн шинэ ерөнхийлөгчөөр Кейко Фүжимори сонгогдлоо 19 цаг 13 мин Үндэсний их баяр наадмын сурын харваа өнөөдөр эхэллээ 19 цаг 16 мин АНУ: Тусгаар тогтнолын баяр түр хойшилжээ 22 цаг 3 мин Олимпийн эрх олгох ширээний теннисний олон улсын тэмцээн Монголд болно 23 цаг 58 мин Зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд Шанхайн Жяо Тун их сургуультай хамтарна Өчигдөр 12 цаг 28 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эрг... Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-... Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн... Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт ... Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван ... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна
Top