Португалын шигшээ баг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ)-ий 1/16 шигшээгийн тоглолтод Хорватын багийг 2:1-ээр хожиж, дараагийн шатанд шалгарлаа.
Канадын Торонто хотод болсон тоглолтын гоолыг Криштиану Роналду (68 дахь минут), Гонсалу Рамуш (90+4) оруулсан бол Хорватын цорын ганц гоолыг Иван Перишич 53 дахь минутад хийжээ. Роналдугийн хувьд ДАШТ-ий хасагдах шатанд анхны гоолоо орууллаа.
Роналду гарааны бүрэлдэхүүнд гарч, 81 дэх минутад сэлгээнд суусан байна. Тэрбээр ДАШТ-д оролцсон тоглолтын тоогоор Германы хөлбөмбөгч Лотар Маттеусыг гүйцэж түрүүлэн, 26 тоглолттойгоор хоёрдугаарт бичигдэх болов. Энэ үзүүлэлтийг Аргентины довтлогч Лионель Месси (29) тэргүүлж байна. Роналду мөн ДАШТ-ий хасагдах шатанд тоглосон хамгийн ахмад хөлбөмбөгч болов. Тэрбээр 41 нас 147 хоногтойдоо Хорватын багтай тогложээ.
Португалын шигшээ 1/8 финалд Испанийн багтай долоодугаар сарын 6-нд АНУ-ын Техас муж улсын Арлингтон хотод өрсөлдөнө.
ТАСС



