x

Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана

Хүний эрхийн Үндэсний Комисс нь жил бүр Үндэсний их баяр наадам, бүсийн наадам, үсэргээ, сунгаа зэрэг хурдан морины уралдаанд оролцож буй уралдаанч хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт, ажиглалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг.

Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон бүсийн хурдан морины уралдааны үеэр мөн Комиссоос хяналт тавин ажиллах юм.

Энэ хүрээнд Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд оролцож буй уралдаанч хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт, ажиглалт хийнэ. 

Түүнчлэн 21 аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь референт болон Комиссоос томилогдсон ажлын хэсгийн гишүүд орон нутагт зохион байгуулагдах хурдан морины уралдаанд хяналт тавин ажиллана.

Хяналт, ажиглалтын хүрээнд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалгах, чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд ажиглалт хийх, шаардлагатай тохиолдолд тэмдэглэл, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах юм.

Тухайлбал: Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан уралдаанч хүүхдийн насны доод хязгаарыг мөрдөж байгаа эсэх;

Уралдаанч хүүхэд хамгаалалтын хувцас, хамгаалах хэрэгсэл болон морины тоног хэрэгслийн стандарт шаардлагад нийцсэн хувцас, хэрэглэлээр бүрэн хангагдсан эсэх;

Уралдаанч хүүхэд бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй эд зүйлс (1 метрээс урт ташуур, тод өнгийн бөс даавуу, гялгар уут, холбоо барих станц, гар утас, хурц иртэй болон хатуу биет зүйл) авч явж байгаа эсэх;

Шаардлагатай тохиолдолд хурдан морины уралдаантай холбоотой баримт бичигтэй танилцах; Уралдаанч хүүхдийн бүртгэлтэй холбоотой хүндрэл, бэрхшээлийн талаарх мэдээллийг тухай бүр авах; Уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулсан эсэхийг шалгах;

Уралдаанч хүүхдийн асран хамгаалагч болон уяач хооронд гэрээ байгуулсан эсэх талаар мэдээлэл гаргуулан авах;

Уралдааны үеийн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, унаж бэртсэн хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг шалгах;

Хяналт, ажиглалтын дүнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор холбогдох байгууллагуудад хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Комиссын гишүүний шаардлага хүргүүлж ажиллах юм.

Энэ жил 07 дугаар 24-26-ны өдөр Сүхбаатар аймагт Зүүн бүс, Дундговь аймагт Говийн бүс, Завхан аймагт Баруун бүсийн хурдан морины уралдаан, 2026.07.23-25-ны өдөр Орхон аймагт зохион байгуулагдах Хангайн бүсийн хурдан морины уралдаанд Комиссоос томилогдсон ажлын хэсэг уралдаанч хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. 

Баяр наадмын өмнө Комиссоос Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Нийслэл, 21 аймгийн Засаг дарга нарт уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулж, хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөмжийг хүргүүлсэн.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос эцэг, эх, асран хамгаалагч, уяач, уралдаан зохион байгуулагч болон холбогдох төрийн байгууллагууд, нийслэл, аймгийн Засаг дарга нар уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль тогтоомж, стандартын шаардлагыг чанд мөрдөн ажиллахыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 3 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 18 цаг 29 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 18 цаг 49 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 18 цаг 55 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 19 цаг 45 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 19 цаг 47 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 19 цаг 59 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 20 цаг 1 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 22 цаг 10 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 23 цаг 55 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 23 цаг 58 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Өчигдөр 12 цаг 36 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа Өчигдөр 11 цаг 44 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав Өчигдөр 10 цаг 26 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 21 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа Өчигдөр 10 цаг 15 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ Өчигдөр 09 цаг 55 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ Өчигдөр 09 цаг 49 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 09 цаг 42 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр 09 цаг 36 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чуу...
Top