x

ОХУ дизель түлшний экспортоо 7 дугаар сарын 31 хүртэл зогсоожээ

Тавдугаар сарын сүүлчээс хойш нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтэд үүссэн хямрал үргэлжилсээр буй энэ үед Оросын засгийн газар 7 дугаар сарын 8-31 хүртэлх хугацаанд дизель түлшний экспортыг зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ тухай өчигдөр шадар сайд А.Новак засгийн газрын гишүүдийн ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, бензин, дизель болон бусад төрлийн түлш шатахууны экспортод энэ оны 1 дүгээр сарын сүүлчээс хязгаарлалт тогтоосон байна. Гэхдээ энэ нь үйлдвэрлэгчдэд хамаарахгүй байжээ. Харин одоо 7 дугаар сарыг дуусталх хугацаанд үйлдвэрлэгчдийн зүгээс дизель түлш, хөлөг онгоцны түлш, газойлыг экспортлох боломжгүй болжээ. “Түлш шатахууны дотоодын зах зээл дэх нөхцөл байдлыг сайжруулах үүднээс энэхүү шийдвэрийг гаргалаа. Гэхдээ энэ нь засгийн газар хоорондын олон улсын гэрээгээр нийлүүлж буй дизель түлшинд хамаарахгүй” гэдгийг мэдээлэлд дурдсан байна.

Тавдугаар сарын сүүлчээс хойш Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд, түлш эрчим хүчний цогцолборууд руу хийж буй Украины дронуудын дайралтын улмаас Орос улсад бензин, дизель түлш эрс хомсоджээ.  Тус улсын 60 бүс нутагт түлш шатахууны хомсдол үүсэж, хэрэглээнд хязгаарлалт тогтоосон байна.

Үүний сацуу Оросын эрх баригчид гадаадаас худалдан авч буй нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж байгаа ажээ. Тухайлбал, Энэтхэг улс далайгаар 60 мянган тонн бензинийг Орост нийлүүлсэн бол Казахстантай хэлэлцээ хийж байна. Мөн Оросын тал трейдерүүдээр дамжуулан Японоос онгоцны түлш авахаар төлөвлөж байгаа ажээ.

Түүнчлэн, Оросын засгийн газар хүхрийн агууламж өндөртэй “Евро-3” стандартын шатахууныг дотоодын зах зээлд борлуулахыг зөвшөөрсөн байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top