x

АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ

АНУ-ын Зэвсэгт хүчин Иранд агаарын цохилт өгөх ажиллагааг дахин эхлүүлжээ. АНУ-ын Цэргийн төв командлалаас (CENTCOM) мэдээлснээр, энэхүү ажиллагаа нь Ормузын хоолойн тээвэрт саад учруулах  Ираны чадавхыг хязгаарлах зорилготой аж.

"X" олон нийтийн сүлжээнд лхагва гаргийн орой нийтлэгдсэн тус мэдээлэлд дурдсанаар, цохилт өгөх тушаалыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биечлэн өгчээ. АНУ-ын цэргийнхэн цохилтын байнуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Өмнө нь Ормузын хоолойд арилжааны хөлөг онгоцууд руу халдсантай холбогдуулан Исламын Бүгд Найрамдах Иран Улсын 80 гаруй байд цохилт өгсөн тухайгаа CENTCOM мэдэгдэж байв. CENTCOM-ын мэдээлснээр, Америкийн цэргүүд Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем болон удирдлагын төв, холбооны сүлжээ, эргийн радарын төхөөрөмжүүд, хөлөг онгоцыг пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслүүд, мөн Исламын хувьсгалт гвардийн корпусын 60 гаруй завьд цохилт өгчээ.

Иранд дахин цохилт өгсөн талаар мэдээлэхээс өмнөхөн АНУ-ын засаг захиргаа хоёр гаруй долоо хоногийн өмнө цуцлаад байсан Ираны газрын тосны эсрэг хориг арга хэмжээгээ сэргээсэн байна. 

Америкийн тал цохилт өгсний дараа Ираны эрх баригчид АНУ-ыг Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн тухай санамж бичгийн 5 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгажээ. Иран улс бүрэн эрхт байдал, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах болно гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаи "X" нийгмийн сүлжээнийн хуудсандаа мэдэгджээ. "АНУ нэг талыг баримталсан үйл ажиллагаа болон Ираны эсрэг түрэмгий ажиллагаагаараа уг хэлэлцээрийг бодитоор зөрчсөн" тэрбээр мэдэгдсэн байна. 

Ираны хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, тус улсын эрх баригчид Америкийн цохилтын хариуд арга хэмжээ авч эхэлснээ мэдэгджээ. Кувейт, Бахрейн улсууд Ираны талаас пуужингийн цохилт өгсөн тухай мэдээлсэн байна. Исламын хувьсгалт гвардийн мэдэгдсэнээр, "Ираны Хормозган, Махшахр мужуудын эргийн хэд хэдэн бааз болон иргэний объектуудад өгсөн цохилтын" хариуд тус хоёр улс дахь Америкийн цэргийн объектуудад цохилт өгчээ.

Долоодугаар сарын 8-нд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээр болон цэргийн ажиллагааг зогсоох санамж бичиг хүчин төгөлдөр хэвээр байгаа эсэх тухай" сэтгүүлчийн асуултад хариулахдаа Д.Трамп "Энэ бүхэн дууссан гэж бодож байна. Би тэдэнтэй цаашид ямар ч хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна" гэжээ. Тэрбээр Ираны төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийх аливаа оролдлогыг цаг үрсэн явдал хэмээгээд, тэднийг "худалч луйварчид" хэмээн нэрлэжээ. Үүний зэрэгцээ, хэрэв хэлэлцээний баг нь хүсвэл Ираны талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд саад болохгүй гэдгээ мөн дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top