x

В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвсэл" байгуулах тухай хэлэлцлээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужингуудыг нэн яаралтай нийлүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцсэн тухайгаа мягмар гаригт Telegram сувгаараа мэдээлжээ.

Тэрбээр Туркийн нийслэл Анкара хотноо болж буй Умард Атлантын эвслийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан Батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийн чуулганд оролцож үг хэлэв. 

"Оросын цэргүүд Украины хот, суурингуудад цохилт өгсний улмаас учраад буй хохирлын талаар Маркт мэдээллээ. Үүнээс гадна эвслийн гишүүн орнууд PURL хөтөлбөрт нэмэлт хандив оруулж байгаа тухай болон "баллистик пуужингаас хамгаалах эвсэл" байгуулах асуудлыг тусгайлан хэлэлцсэн" хэмээн В.Зеленский онцолсон байна. В.Зеленский, М.Рютте нар мөн зэвсэг хамтран үйлдвэрлэх болон НАТО-гийн гишүүн орнууд болон Украин хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хөндөн ярилцжээ.

"Европ тив пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон уг системийн пуужингуудыг үйлдвэрлэх чадавхтай болох нэн шаардлагатай байна" гэж Украины удирдагч онцлоод агаарын довтолгооноос хамгаалах "Patriot" цогцолборын одоогийн үйлдвэрлэл өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул энэ нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Америкийн талтай уг цогцолборыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцсэнээ дурдсан байна.

Анкарад болсон уулзалтын үеэр В.Зеленский мөн Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг дахин хөндөж, "Украинтай НАТО бол ирээдүйн эвсэл мөн" хэмээн мэдэгджээ. Харин Д.Трамдын засаг захиргаа Украиныг энэ зорилгоосоо татгалзах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэдэнтээ илэрхийлээд байгаа юм. 

М.Рютте Атлантын далай дамнасан батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд "хувьсгал" хийхийг уриалав

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Рютте Орос, Хятад, Умард Солонгосоос учирч буй аюул заналтай холбогдуулан Атлантын далай дамнасан батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд "хувьсгал" хийхийг уриалжээ. Үүний тулд урт хугацааны захиалгуудыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрс өсгөх, хүнд суртлыг багасгах шаардлагатайг онцолсон байна.

"Батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбар эрсдэл хүлээхэд бэлэн байх ёстой. Эрэлт асар их бий гэдгийг та бүхэн мэдэж байгаа" хэмээн тэрбээр батлан хамгаалах салбарын төлөөлөгчдөд хандан хэлжээ.

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт долоодугаар сарын 7-8-ны өдрүүдэд Анкара хотноо болж байна. Энэ удаагийн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц зэрэг тус эвслийн бүх 32 гишүүн орны удирдагчид оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... 5 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Өчигдөр 10 цаг 54 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Өчигдөр 10 цаг 35 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Өчигдөр 10 цаг 24 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо Өчигдөр 10 цаг 18 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна Өчигдөр 09 цаг 37 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ Өчигдөр 09 цаг 34 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… Өчигдөр 09 цаг 00 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Худлаа... С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан
Top