x

Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгөө боловсруулж батлуулах хэрэгтэй

"Думаагийн Содном: Н.Учралын Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгөө боловсруулж батлуулах хэрэгтэй"

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном гуай “Буруугаа хүлээж алдаагаа засдаг байцгаая” хэмээн төр засгийн түшээдэд хандаж саналаа илэрхийлсэн. Уг санал дүгнэлттэй нь холбогдуулж ярилцлаа.

-“Буруугаа хүлээж алдаагаа засдаг байцгаая” гэж Та төр засгийн удирдлагуудад хандаж хэлж байна. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Хүн бүхэн алдаагаа засч, түүнээсээ сургаамж авч, үр бүтээлтэй хөдөлмөрлөхийг эрхэмлэх нь нэн чухал болоод байна. Ялангуяа засгийн эрх барьж байгаа удирдах албан тушаалтнуудад хандаж хэлэхэд. Монгол Улсад Шинэ үндсэн хуулийг баталж мөрдсөнөөс хойш гарсан хөгжил дэвшлийг үгүйсгэж болохгүй. Гэвч улс төр,эдийн засгийн асуудлууд хурцдах, төр засаг тогтворгүй байх, нийгэмд бухимдал үүсэх явдал олон жил үргэлжиллээ. Өнгөрөгч гуравдугаар сард Улсын Их Хурал, Засгийн газар, эрх барьж байгаа улс төрийн намын удирдлагууд бүгд өөрчлөгдлөө. Энэ бүх зөрчлийг арилгаж, төр засгаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх явдал тулгамдсан асуудал хэвээр байна.

Монголын төр засаг тогтворгүй, эдийн засаг нийгмийн хөгжил хангалтгүй, төр ард түмний итгэлцэл сул байдаг шалтгааны нэг бол манай төрийн тогтолцоо буруу, түүнийг сайжруулах хүсэл сонирхол засгийн эрх баригчдад дутагдаж байгаад юм. Төрийн тогтолцоо буруу байгаа нь 1992 оны Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан АИХ-ын депутатуудын олонх Үндсэн хуулийн гурав дугаар бүлгийн заалтуудыг хэлэлцэж батлах мөчид Монголын ард түмэн засгийн эрх барьж байх эрхээ уламжлан хэрэгжүүлж байсан Ардын Их Хурал хэмээх төрийн эрх барих дээд байгууллагыг нь үгүй болгох заалтыг шинэ Үндсэн хуульд оруулснаас болсон юм.

Үндсэн хуулийн төрийн байгуулалын холбогдох заалтыг 1992 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хэлэлцэж байхад АИХ-ын 80 депутат УИХ хоёр танхимтай буюу төрийн эрх барих дээд танхимтай байвал зохино гэсэн саналтай байсан. Тэр санал нь Үндсэн хуулийн 3.1 дүгээр заалт дагуу засгийн бүх эрхийг АИХ буюу ард түмний мэдэлд байлгах санал байсан боловч депутатуудын олонх хэлэлцээгүй. УИХ-ыг нэг танхимтай болгох заалтыг баталсан нь алдаа болсон. Энэ алдааг засахгүй, гуч гаруй жил улс төрийн намын засаглалыг бий болгон хэрэглэж байгаа нь төр засаг тогтворгүй, улс орны хөгжил дорой байгаагийн нэг шалтгаан.

-Таныхаар энэхүү алдааг яаж засаж, төр засгийг тогтвортой байлгах ёстой бэ?

-Улс төрийн намын засаглал тогтоосон нь буруу байгааг хүлээн зөвшөөрч ард түмэнд засаглах эрхийг нь эдлүүлэх заалттай өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж хэрэгжүүлэх ажлыг 2026- 2028 онд зохион байгуулах шаардлагатай. Үүнийг МАН санаачлах хэрэгтэй байна. Энэ бол олон жил төрийн эрх барьж байгаа МАН-ын үүрэг гэж үзэж болно. Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх, улс төрийн намын засаглалыг халах шаардлагатайг МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагаа харуулсан.

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга, Ерөнхий сайдаар томилогдохдоо авилга, ашиглалын гэмт хэрэгтэй тэмцэнэ, улс нийгэмд учруулж байгаа хохирлыг арилгана гэж амлаж, түүнд нь ард иргэд итгэсэн. Урьд байгаагүй шударга тэмцэгч Ерөнхий сайдтай боллоо гэсэн сурталчилгаа олон жил явагдсан. Гэвч сүр дуулиантай сурталчилгаа нь үр дүнтэй ажил болж, авилга ашиглалын гэмт хэрэг арилаагүй төдийгүй, архагшиж байхшиг байна. Засгийн газар 2000-2024 онд улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тодорхой төлөвлөгөө зохиож ажиллаагүй. Олон тооны шинэ үйлдвэрүүд байгуулж үйлдвэрлэх хүчнийг нэмэгдүүлэх,эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхээр амласан зорилтуудаа хэрэгжүүлээгүй.

Энэ хугацаанд Монголын үйлдвэрлэх хүчин нэмэгдэж, эдийн засаг хүчирхэгжээгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ 67 хувиар өссөн боловч тэр өсөлт нь зөвхөн нүүрсний экспорт 2000-2024 онд 2.9 дахин нэмэгдсэнтэй холбоотой, үйлдвэрлэлийн бусад салбарт өсөлт хөгжил гараагүй. Энэ үнэнийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нүүрсний экспортоос бий болсон валютын нөөцөөс үйлдвэрлэх хүч нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, гадаад зээлийн өрийг багасгахад ашиглах бололцоо байсан боловч санаачлаагүй.

Ард түмний итгэлийг хүлээж, амлалтаа биелүүлж,үр бүтээлтэй ажиллаагүй учраас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын албанаас чөлөөлсөн. МАН-ын УИХ дахь гишүүд хоёр хэсэгт хуваагдаж, хоорондоо ил далд сөргөлдөж байна. Ерөнхий сайдаар есөн сар ажилласан Г.Занданшатар уг албанаас татгалзаж УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ “Төрийн түшээд хоорондоо талцан хуваагдаж эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэлдээ гүтгэлэг дайралт хийж, нийгмийг талцуулж хямруулж байгааг: төр нь иргэдээс холдож итгэл алдарч байгаа, улс төрийн намын хямрал төрийн хямрал болж байгаа, авилга ашиглалын гэмт хэрэг, ёс зүйн уналт улс үндэстнийг шившиг болгож байгаа зэргийг хэлсэн. Засгийн эрх барьж байгаа МАН дотроо ийм зөрчилтөй байгаа нь түүний Ерөнхий сайдын албанаас татгалзаж буйн шалтгаан болохыг ил хэллээ. Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал засаглалын үлдээд байгаа хоёр жилд засгийн газраа ямар бодлого төлөвлөгөөний үндсэн дээр удирдаж ажиллахаа тодорхой болгох шаардлагатай байгаа.

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд Н.Учралын Засгийн газар цаашид хэрхэн ажиллабал амжилтад хүрэх бол. Энэ тухай өөрийн саналаа тодорхой хэлэхгүй юу?

-Өмнөх Засгийн газар сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад хариуцлагагүй хандсан бөгөөд түүнд тусгагдсан чухал зорилтуудыг хэрэгжүүлэх хангалтгүй ажилласан. Тийм учраас Н.Учралын Засгийн газар Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2026-2028 онд хөгжүүлэх бодит байдлыг тусгасан шинэ төлөвлөгөө боловсруулж УИХ хуралд өргөн барьж батлуулж ажиллах шаардлагатай болсон байна. Үүнд нэгдүгээр, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээг 2024-2028 онд хоёр дахин нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн жил бүрийн өсөлтийг 7-8 хувь байлгах зорилт дэвшүүлсэн нь хоорондоо уялдаагүй байдаг. Тухайлбал: Дөрвөн жилийн хугацаанд жилийн үйлдвэрлэлийн өсөлт найман хувь байх нөхцөлд ДНБ-ний нэг хүнд оногдох хэмжээ дөнгөж 36 хувиар өсөх боломжтой. Хоорондоо зөрчилтэй ийм төлөвлөгөөг өөрчлөх хэрэгтэй.

Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ 2024 онд 6898 ам. долларт хүрсэн статистикийн мэдээ гарлаа. Үүнийг хоёр дахин өсгөж 2028 онд13800 ам долларт хүргэх ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэлийн жилийн өсөлт зургаан хувиас хэтрээгүй. Тийм учраас ДНБ-ий нэг хүнд оногдох хэмжээг 2026-2028 онд өсгөх биелэх боломжтой хэмжээг төлөвлөж ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар, үйлдвэрдлэл, түүний үр ашгиийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аюулгүй бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх талаар хийгдсэн ажлыг дүгнэж ирэх хоёр жилд хийж амжих ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. Жишээлбэл: цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлж барихаар амласан цахилгаан станцуудаас Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүтийн станцын барих ажил эхэлсэнийг гүйцээн барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ Импортын хамаарлыг арилгах, дутагдаж буй хүч чадлыг бий болгоход ач холбогдолтой Тав дугаар цахилгаан станц, Багануурын 400 МВТ, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих ажлыг яаралтай эхлэх нь зүйтэй.

Байгуулахаар амласан Кокс химийн үйлдвэр, Нүүрс химийн үйлдвэр, Зэс боловсруулах үйлдвэр, Ган төмөрийн үйлдвэрийн цогцолбор, Жонш боловсруулах үйлдвэр тус бүрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж үр ашиг, ач холбогдлоор илүү бөгөөд хэрэгжүүлэх бодит боломжтой төслийг сонгож хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх хэрэгтэй. Гуравдугаарт, түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэр хөгжүүлнэ гэж амласны дагуу дараах төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Үүнд: малын арьс ширийн бүх ( 20 сая ширхэг) нөөцийг бүрэн боловсруулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг болох. Ямааны ноолуур сарлагийн хөөвөр ботгоны ноосны бүх нөөцийг 100 хувь цэвэршүүлэн, 4500 тонноос доошгүй ээрсэн утас үйлвэрлэх үйлдвэрийн хүчин чадлыг бий болгох чухал.

-Таны хувьд найман санал дэвшүүлж буйгаа илэрхийлсэн. Өөр ямар саналууд байна вэ?

-Дөрөв дэх санал маань малын түүхий эд боловсруулах сум дундын үйлдвэр байгуулж, малчдад хувь эзэмшүүлэх гэсэн амлалттай холбоотой.Эхний ээлжинд Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийг 100 суманд байгуулж, төвлөрсөн газрын иргэдийн хэрэгцээ, экспортод зориулах малын махыг зөвхөн үйлдвэрийн нөхцөлд боловсруулдаг болж малын гар нядалгааг хориглон хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх чухал. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийг гурван сум бүрийн дунд байгуулж, малчдад хувь эзэмшүүлэх нь зүйтэй бөгөөд өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малыг сум дахь үйлдвэрүүдэд төхөөрч махыг нь нөөцлөх замаар малын зүй бус хорогдлыг арилгахад чухал ач холбогдолтойг анхаарах.

Тавдугаарт, тариалангийн усалгаатай талбайг гурав дахин нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ атар газар хагалахыг хориглож, малын бэлчээрийг хамгаалж хадгалах бодлого хэрэгжүүлэхэд онцолж анхаарах нь зүйтэй. Зургадугаарт: нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэх, газрын ховор элементийг олборлох төслийг хэрэгжүүлэх боломжийг судалж шийдвэрлэхийг хичээх нь зүйтэй. Долдугаарт, усны нөөц бий болгох, тухайлбал жижиг гол горхи, жалга бүрт далан босгож борооны усыг хуримтлуулсан усан сангууд бий болгох хөдөлгөөнийг орон даяаар өрнүүлбэл ирээдүйтэй ажил болно.

Ерөнхий сайд өөрийн нэрээр энэ ажлыг санаачлан хэрэгжүүлбэл ямар вэ. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа тэрбум модыг усалж байхад Ерөнхий сайдын санаачилсан усан сан ашиглагддаг байвал Монгол төрийн хоёр зүтгэлтний эх орныхоо төлөө хийсэн бүтээл болно. Сүүлд нь МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаас үндэслэл тооцоотой, биелүүлэх боломж шаардлагатай төслүүдийг сонгон хэрэгжүүлэхийн тулд ирэх хоёр жилийн хугацаанд хийх ажил, хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэлтийг зохион байгуулах ажлыг Эдийн засаг, хөгжлийн яаманд хариуцуулсан шийдвэр гаргах хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Үзэсгэлэнт Хятад улс”-ыг цогцлоох төлөвлөгөөг нийтэлжээ саяхан Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа 6 мин COP17 хурлын гадна талбайн тохижилт 90 хувьтай үргэлжилж байна 10 мин Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ 14 мин Ойн газар БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарна 20 мин “Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадам эхэллээ 24 мин Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд... 32 мин Доктор Я.Ганбаатар “Хятад дахь Монголын нууц товчоон судлалын тойм” ном бүтээжээ 49 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан, бороо орохгүй 56 мин Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгөө боловсруулж батлуулах хэрэгтэй 1 цаг 1 мин Богд Хааны ордон музейд “Бат оршил” тусгай үзэсгэлэнг нээнэ 13 цаг 36 мин Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой 13 цаг 45 мин Наадмаар аялахдаа аюулгүй байцгаая! 13 цаг 55 мин БНХАУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн техник хэрэгслийн буцалтгүй тусламжийг хүлээн авлаа 13 цаг 58 мин Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх удаагаа хүртлээ 14 цаг 9 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа "Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэнэ 15 цаг 26 мин Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн устгал хийж байна 16 цаг 4 мин "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэнг нээнэ 21 цаг 27 мин Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна 21 цаг 33 мин Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 21 цаг 39 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эрг... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван ... Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлажээ ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их зас... Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар...
Top