Байгаль орчин

Бичил хуванцрын бохирдол далайн гүнд хүртэл хүрч байна
Японы Далай тэнгис, хуурай газрыг судлах шинжлэх ухаан, технологийн агентлаг (JAMSTEC) болон дэлхийн бусад судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд бичил хуванцрууд далай тэнгисийн зөвхөн гадаргад бус, олон мянган метрийн гүнд хүртэл тархсан болохыг тогтоолоо.
2025-05-13

Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-үүдийг тавдугаар сарын 9-11-нд амжилттай зохион байгуулж, байгаль орчинд хувь нэмэр оруулах ажил өрнөлөө.
2025-05-13

Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт тавдугаар сарын 8-нд гарсан ойн түймрийг өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны 08:00 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-05-13

Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тавдугаар сарын 9-нд гарсан ойн түймэр болон Булган аймгийн Баян-Агт суманд өчигдөр гарсан түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж байна.
2025-05-12

Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна
Нийслэлийн ногоон бүс болон ой, хээрийн бүсэд гал түймрийн эрсдэл өндөр байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Амралтын өдрүүдээр иргэдийн хашааны шар өвс шатаах, гагнуур хийх зэрэг үйлдлээс шалтгаалсан гал алдсан дуудлага нэмэгдэж буйг онцлон мэдээлсэн байна.
2025-05-09

Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ
2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр 22 цаг 23 минутад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 109 км, Батширээт сумаас баруун зүгт 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас зүүн хойд зүгт 76 км зайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
2025-05-09

Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ
Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкууд хамтран Байгаль орчны сайжруулалтын хүрээнд шинэ төгөл байгуулах ажил эхлүүллээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах 300 га талбайд нийт 30 орчим арилжааны банк нийлэн 300 гаруй навчит мод тарихаар төлөвлөжээ.
2025-05-09

Завханд үүлэнд зориудаар нөлөөлж, 16 сумын хуурайшилт буурав
Завхан аймагт “Завхан бороо-1” экспедиц говийн бүсийн сумдын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүллээ. Энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө Ургамал, Завханмандал сумдын чиглэлд хийсэн үүлэнд нөлөөлөх ажиллагааны үр дүнд аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас оржээ.
2025-05-08

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймэр 221 га талбайг хамраад байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Хан Хэнтийн дархан цаазат газрын Майн зоо орчмын нутагт дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гарсан ойн түймэр өнөөдрийн /2025.05.08/ 13:30 цагийн байдлаар 221 орчим га талбайд ассан байдалтай үргэлжилж байна.
2025-05-08

Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Завхан аймгийн Солонготын даваанд өнөөдөр цас их хэмжээгээр орсны улмаас зам халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул иргэдэд онцын шаардлагагүй тохиолдолд энэ чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
2025-05-07

Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов
Улаанбаатар хот орчимд нийт 58 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс халиун буга, бор гөрөөс зэрэг том амьтад хотын ойролцоох ногоон бүсэд тогтмол аж төрдөг. Хүйтэн улиралд идэш тэжээлийн хомсдол, эрдсийн дутагдалд орох зэргээс шалтгаалан эдгээр амьтад суурьшлын бүс рүү идэш тэжээл хайн ойртож, зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлд өртөх тохиолдол цөөнгүй гардаг.
2025-05-07

Ховд аймагт энэ арав хоногт салхи шуургатай, бага зэргийн бороотой байх төлөвтэй
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээгээр, тавдугаар сарын 6-14-ний өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, зарим үед бага зэргийн бороотой байх төлөвтэй байна.
2025-05-06

“Тэрбум мод” үндэсний өдрийг Ар гүнтэд 600 шинэс тарьж тэмдэглэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын Бямба, Ням гарагийг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласны дагуу энэ жилийн мод тарих үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Ар гүнт дэх “Инчон мөрөөдлийн төгөл”-д зохион байгууллаа.
2025-05-05

Түшиг суманд гарсан түймэрт 324 хүн ажиллаж, бүх чиглэлд унтраах ажиллагаа үргэлжилж байна
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ой хээрийн түймрийн голомт өнөөдрийн байдлаар бүрэн унтраагдаагүй бөгөөд ОБЕГ-ын даргын тушаалаар хойд болон өмнөд бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг тусгайлан татан оролцуулж, түймрийн тархалтыг бүх чиглэлд зогсоох ажиллагааг эрчимтэй гүйцэтгэж байна.
2025-05-05

Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна
Богд уулын Дугуй цагааны Баруун ширээтийн орчимд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид, авто клубийн гишүүд болон иргэд нийлсэн 300 орчим хүн 10 гаруй цаг ажилласны үр дүнд бүрэн хянажээ. Хэдий тийм боловч 57 га орчим талбай шатсан бөгөөд байгалийн экосистемд ноцтой хохирол учирсан байна.
2025-05-01

Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна
Туул голын нийт урт 882.8 км бөгөөд үүнээс 115 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг дайран урсдаг. Энэ хэсэг нь хүн амын төвлөрөл, үйлдвэрийн бүсийн байршлаас шалтгаалан хамгийн их бохирдолтой хэсэг болж хувирчээ. Манай улсын нийт 3.5 сая гаруй хүн амын 2.5 сая нь энэ голоос ундны болон ахуйн хэрэгцээний усаа хангаж байгаа тул Туул голын бохирдлыг бууруулах, хамгаалахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг салбарынхан сануулж байна.
2025-04-30

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ
Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км-т, Зүүнбүрэн сумын төвөөс 40 км зайд орших Моностой багийн “Хоёр даваа” гэх газарт 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11:41 цагт ой, хээрийн гал түймэр гарч буй талаар холбогдох байгууллагууд мэдэгджээ.
2025-04-30

Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан ой, хээрийн түймрийн асуудлаар мэдээлэл сонслоо.
2025-04-29

Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Богдхан ууланд гарсан түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид ажиллаж, өчигдөр 23:10 цагт цурманд оруулан, өнөөдөр өглөө 10:30 цагт бүрэн унтраалаа.
2025-04-29

Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа
Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Мөн Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна
2025-04-29